ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 2025: Улс төр “халуурч”, залуус цойлсон жил
Авлигатай тэмцэхээ мэдэгдэж, “5Ш” ажиллагаа хэмээх гоё нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж явсан Ерөнхий сайд асан Л.ОюунЭрдэнэ үнэндээ өөрөө үүнийхээ “гол дүр” байсныг бид өнгөрсөн тавдугаар сард мэдсэн билээ. Түүний бэр найз залуугийнхаа өгсөн тансаг бэлгүүдийг гайхуулах гэж 20 сая төгрөг хүлээн авсан гүйлгээний баримт, үнэтэй цүнх, бөгж, тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй машиныхаа зургийг нийгмийн сүлжээнд дэлгэсэн юм. Мөн “Seven nuga” хэмээх үнэтэй амралтын газрыг бүтнээр нь түрээсэлж, нисдэг тэрэг хөлөглөн очиж, салют буудуулан сүй тавих ёслолоо зохион байгуулсан зургуудаа харуулсан.
2025-12-25
Технологийн “сүүдэр”-т үлдэгсэд
Дэлхий даяар хүмүүс хиймэл оюуны талаар өөдрөг хандлагатай байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийн тайланд дурдсанаар судалгаанд оролцсон 10 хүн тутмын зургаа нь хиймэл оюун нэвтэрснээр шинэ ажлын байрууд бий болж, бүтээмжид эергээр нөлөөлнө гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Ялангуяа хүний хөгжлийн индекс (ХХИ) бага орнуудын хувьд судалгаанд оролцсон нийт хүний 70 хувь нь хиймэл оюун тэдний ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж үзсэн бол гуравны хоёр нь ирэх жилд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр ашиглах хүлээлттэй буйгаа илэрхийлжээ.
2025-12-24
Систем нь сайн ажилладаг улсад удирдлага солигдсон ч бодлого нь үргэлжилдэг
Эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, нийгмийн хамгаалал гээд улс орны суурь салбарууд засаг төр солигдсон ч хэвийн, тасралтгүй ажиллаж байх ёстой. Ардчилсан засаглалтай, тогтвортой хөгжиж буй улс орнуудын баримталдаг хамгийн энгийн, бас чухал зарчим нь энэ. Өөрөөр хэлбэл, улсын хөгжил, иргэдийн амьдралын чанар, нийгмийн үйлчилгээнүүд бүгд систем буюу тогтолцооны тогтвортой байдлаас шууд хамаардаг. Улс төрийн аливаа нөхцөл, засаглалын байдлаас үл хамааран доголдолгүй явах ёстой гэсэн л санаа. Гэвч манайд уг зарчим онолын түвшинд яригдсаар, бодит амьдралд хэрэгжилгүй өнөөдөртэй золгожээ. Үндсэндээ Монгол төрийн засаглалын хамгийн эмзэг, сул тал бол систем нь хувь хүнээс буюу эрх мэдэлтнүүдээс хэт хамааралтай явж ирсэнд учир байгаа юм.
2025-12-24
Засгийн газар хагас жилд хоёр дахиа огцрох уу
Нам доторх бүлэглэлүүддээ “бялуу” хувааж, Засгийн газраа удаан тогтоох баталгаа гаргах гэсэн биш Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа унагаах нөхцөл бүрдүүлэв. Тэрбээр 128 бүтээмж, хяналтын менежер болон сайдуудын зөвлөхийн орон тоог цомхотгож, оронд нь 16 дэд сайд томилсон юм. Уг нь цомхотгоод л зогссон бол байдал өнөөдрийн түвшинд хүрэхгүй байлаа. Эдийн засаг хүнд байхад төрийн албыг цомхон болгохын оронд даргын тоо нэмснийг сөрөг хүчнийхэн шүүмжилж, уг шийдвэрээ эргэн харахгүй бол Засгийн газрыг огцруулах санал оруулахаа мэдэгдсэн.
2025-12-23
Даатгал хэмээх дархлаатай болох сон
Одоогоос хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо аймшигтай дэлбэрэлт болсон. Нийгэм даяараа уй гашууд автаж, аюултай ачаа тээвэр болон галын аюулгүй байдал, газар олголтын алдаа, хариуцлага зэрэг олон асуудал хөндсөн. Харин эдгээртэй эн тэнцэхүйц чухал асуудал нь даатгал гэдгийг хүмүүс ойлгож үлдсэн үү, үгүй юу бүү мэд. Харамсалтай нь, дээрх осолд өртөн амиа алдан, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн дунд амь насны даатгалтай хүн байхгүй, ипотекийн зээлтэй нь эд хөрөнгийн болон амь насны даатгал хийлгүүлээгүй байжээ. Харин албан журмын буюу жолоочийн хариуцлагын даатгалаас таван сая төгрөгийн нөхөн олговор олгосон гэдгийг л даатгалын мэргэжилтэн дурдсан.
2025-12-22
Улсад үдийн хоолны бодлого байтугай хоол зүйчгүй сургууль ч олон байна
Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас үргэлж хэл ам дагуулдаг, хөндүүр сэдэв байсаар ирэв. Тэдгээрийн нэг нь яахын аргагүй сурагчдын үдийн хоол юм. Чанар, шимт тэжээллэг байдал, төсөв санхүүжилт, хүний нөөц гээд үдийн хоол тойрсон маргаан, шүүмжлэл хэрэгжүүлж эхэлсэн 2006 оноос хойш л тасраагүй. Тэгвэл эл хөтөлбөрийг өдий болтол хүүхдийн эрүүл мэндэд ээлтэйгээр хэрэгжүүлж чадахгүй байгаагийн цаад шалтгаан нь нэгдсэн бодлого, тоног төхөөрөмж, байр савны хүрэлцээгүйтэй холбон тайлбарлах хүн олон. Адаглаад л төрийн өмчийн ерөнхий боловсролын 700 гаруй сургуулийн олонх нь жишиг гал тогоогүй хэвээр байна.
2025-12-22
Сонгуулиар л “амь ордог” хэсгийн ахлагч нэртэй намын ухуулагчдыг цомхотгоё
Сонгуулиар л “амь орж”, бусад үед нь бараг юу ч хийдэггүй, сул цалин авдаг хорооны хэсгийн ахлагч нэртэй намын ухуулагчдыг цомхотгож, төсвийн мөнгийг хэмнэх нь зүйтэй хэмээн иргэд үзэж байна. Ингэж хэлэх болсон нь ч учиртай. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэ сарын 11-нд мэдээлэл хийхдээ “2024 оны сонгуулиар хэсгийн ахлагчид яг ямар ажил хийдгийг нүдээр харсан. Тэд хорооныхоо айл өрхийг “цэнхэр, улаанаар” ялгадаг л ажилтай юм билээ. Цэнхэр нь АН, улаан нь МАН-ыг дэмждэг гэдгийг илэрхийлж буй. “Цэнхэр” айлд бол төрийн үйлчилгээг тэр бүр хүртээхгүй, хавчдаг. Харин “улаан”-уудаа халамж, дэмжлэгт хамруулах, шагнал урамшуулалд тодорхойлох зэргээр тойглож иржээ.
2025-12-19
Дэд сайдын албан тушаалыг сэргээснээр танхимаа аврах уу, алдах уу
Төрийн албыг цомхон болгохын тулд 2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар дэд сайдгүй ажиллаж эхэлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалыг сэргээв. Ингэхдээ тэрбээр “зөрүү”-нд нь Л.ОюунЭрдэнийн танхимын үед бий болгосон бүтээмж болон хяналтын 128 менежер, мөн сайд нарын зөвлөхүүдийн орон тоог цомхотгож буй юм. Эдгээр менежерийг ТӨХК-иудын ТУЗ-өөс томилдог учраас тэд хуралдаж, шийдвэрийг албажуулах нь. Мөн чиг үүргийн давхардалтай 29 үндэсний хороог татан буулгаж, 41.6 тэрбум төгрөг хэмнэж байгаагаа мэдэгдлээ. Хэдэн зуун орон тооны оронд 16 дэд сайд томилно гэдэг нь тун “хожоотой” шийдэл гэж харагдаж буй юм.
2025-12-18
Миний эрээд байгаа Г.Цэвээн нэг хүн үү, хоёр өөр хүн үү
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. 2010 оны БАЛДОРЖ шагналд нэрт сэтгүүлч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамъян “Миний эрээд байгаа Г.Цэвээн нэг хүн үү, хоёр өөр хүн үү” нийтлэл, “М.Хаймжаа: Өвгөнийгөө амьд хүрээд ирэх болов уу гэж 44 жил хүлээж байна” ярилцлагаараа “Шилдэг-10”-т шалгарч байлаа.
2025-12-17
Харьд худалдсан тарбозавр батаар ямар замыг туулж 12 жилийн дараа эх орондоо ирэв
Монголын түүх, соёл, археологи, палеон логийн олдворыг хууль бусаар хил да лан арилжиж, цуглуулагчид нь түүгээрээ гайхуулах явдал бишгүй.Өмнийн цэнхэр говийн элс, шороон доор хэдэн сая жилийг өнгөрөөсөн палеонтологийн олдвор болох үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг зэргийг анх өнгөрсөн зууны эхээр алс холын Америк тивээс ирсэн судлаачид олж, буцаан олгох гэрээг Богд хаантай байгуулан,далайн чанадад хүргэсэн ч өнөөг болтол эргүүлж аваагүй гэдэг.
2025-12-16
Гар утасны камераар ганц, хоёрхон дүрс дамжуулахыг цахим хичээл гэхгүй
Хүүхдүүд 2025-2026 оны хичээлийн жил эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл сурсан сураагүй хоёрын хооронд өдөр хоногийг өнгөрүүлсээр өвлийн амралттайгаа золголоо. Өнгөрсөн аравдугаар сарын дундуур “Бие даалтын долоо хоног” нэртэй амралттай байхад багш нар ажил хаяж, энэ нь хорь гаруй хоног үргэлжлэн, хүүхдүүд хичээл ч үгүй хохирсон. Удаа ч үгүй ханиад, томууны дэгдэлт нэрийдлээр тэднийг дахин гэрт нь “хорьж”, цахим хи чээл нэртэй “жонхуу”-гаа шахсан билээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 1-12 хүртэл I-IX ангийнхан цахимаар хичээллэж байгаад өнгөрсөн баасан гаргаас эхлэн ирэх оны хоёрдугаар сар хүртэл амарчихлаа.
2025-12-16
“Толгойгүй” төрийн тохуурхал нь иргэд биш
Өөрийгөө энэ хотын хаан гээд бодчихсон Х.Нямбаатар болон түүний “цэргүүд” амралтын өдөр, ажлын бус цагаар нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ыг “хөдөлгөж”, нийслэлчүүдэд “гэнэтийн бэлэг” барьсан юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 15-31 хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар шийдвэрлэсэн хэмээн дээрх байгууллагын нэр бүхий хүмүүс уржигдар 19.00 цагт мэдээлэл хийсэн билээ. Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас “Иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирсэн. Тиймээс автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх, эсэх санал асуулга явууллаа.
2025-12-16
Ачаалал нь хэтийдсэн шүүхийнхэн ажлаасаа “дүрвэхэд” ойрхон байна
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах эрхэм зорилготой шүүх байгууллагынхан оюуны болоод сэтгэл зүйн хэрээс хэтэрсэн ачаалал дунд байна. Шүүгчийн туслахаар гурван сар орчим ажилласан нэгэн эмэгтэй “Ажиллах хугацаанд надад амралтын өдөр гэж байгаагүй. Эрх зүйчээр дөнгөж төгсөөд орсон надад маш хэцүү байсан. Эцэст нь эрүүл мэндийн асуудалтай болоод ажлаасаа гарсан” хэмээв. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нэг жилд давхардсан тоогоор 1697 шүүх хуралдаанд оролцож, жилд дунджаар 203 640 минут, өдөрт 1214 цаг ажиллаж байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн долоодугаар сард мэдээлсэн. Тэгвэл нэг жилд 260 орчим ажлын өдөр байдаг гэж үзвэл тэд өдөрт 7-8 шүүх хуралд тогтмол оролцдог гэсэн үг. Түүнчлэн стандарт цагаар ажилладаг хүний нэг жил хийх ажлыг шүүхийн ажилтан долоон сарын дотор “нугалдаг” болж таарах нь.
2025-12-15
Оюутолгойн сонсголын үр дүн юу байв
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурван өдөр үргэлжлээд дуусав. 16 жилийн өмнө “Оюутолгой” төслийг С.Баярын Засгийн газар эхлүүлэхдээ уг ордын 53 хувийг Монгол Улс, 47 хувийг хөрөнгө оруулагч тал хүртэхээр тохирч байлаа. Уг төсөл богино, дунд хугацаандаа манай улсын эдийн засгийг эрчимтэй дэмжиж байсантай хэн ч маргахгүй. Харин одоо анх ярьж байсан өгөөжийн хувь 27 руу “унаж”, ашиг гэхээс илүү өр, зээл л бидэнд үлдэх нөхцөл үүсжээ. Монгол Улсын гадаад өрийн 50 хувийг уг төслийн өр эзэлж байгааг энэ өдрүүдэд бид олж мэдлээ.
2025-12-15
Нэг амь, нэг тогтоол
Шатраар бол шаг мад нь мэдээж хожил. Шүүхийн шийдвэр хэчнээн шударга гарсан ч хоёр талын аль нэг нь сэтгэл дундуур үлддэг. Харин 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Дээд шүүхэд нэгэн хэргийг хэлэлцэж, шаг мад гэлтэй тогтоол гаргажээ. Үндэслэлээ тайлбарлая. Нэгдүгээрт, эл тогтоолоор хохирогчийн ар гэрийнхний эрхийг хамгаалав. Хоёрдугаарт, эмийн далд бизнес цэцэглэж, буй эсэхийг шалгаж нягтлаагүйг ил гаргасан. Гуравдугаарт, төр засгийн үүрэг хийгээд олон улсын хэмжээг таниулсан ил тод тогтоол байлаа.
2025-12-12
Төсвийн хөрөнгийг “оршуулсан” барилга, байгууламжуудаа яах вэ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүн жил ирэх тусам нэмэгдэж буй ч хэдэн он дамнаад ч баригдаж дуусдаггүй барилга, байгууламжуудын тоо буурахгүй хэвээр байна. Зөвхөн 2024 онд л гэхэд Монгол Улсын төсвийн тухай хуулиар 2.89 их наяд төгрөгийг барилга байгууламжид зарцуулахаар баталсан бөгөөд үүнийг өмнөх жилтэй нь харьцуулахад 43 хувиар өссөн, 2020 оныхоос даруй 2.7 дахин нэмэгдсэн дүн аж. Сонгуулийн жил өнгөрсөн учраас 2025 оны төсөвт 2.4, ирэх жил 1.57 их наяд төгрөгийг барилга, байгууламжид зарцуулахаар баталсан нь 2020 онтой харьцуулахад 1-2.3 дахин өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилга 2012 онд эхлэхдээ анх батлагдсан зураг төсөв нь 7.1 тэрбум төгрөг байсан бол өдгөө гурав дахин нэмэгдэж, 20.9 тэрбумд хүрчээ.
2025-12-12