Түмний хүүхдүүдэд ном унших төмөр чингэлэг л олдож байна
Сурагчид дугуйланд хамрагдах нь байтугай номын сандаа ч сууж чадахгүй байгаа талаар “Өнөөдөр” сонин одоогоос яг хоёр жилийн өмнө сурвалжилж байв. Хүүхэд, залууст зориулсан амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх сургалт, хөгжлийн төв, тав тухтай номын сан гэр хороолол болон хотын төвийн сургуулийн сурагчдын аль алинд нь ялгаагүй тулгамдсан асуудал болсныг хөндсөн билээ. Гэтэл үүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч энэ байдал дээрдсэнгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах ерөнхий боловсролын 137 дугаар сургуулийн анги танхим хүрэлцээгүйн улмаас урлаг заал, номын сандаа хүүхдүүд хичээллүүлж байна.
2025-11-07
Гишүүдийн “хэтэвчтэй ярих” сануулга үр дүнд хүрэх үү
УИХ дахь АН-ын бүлгийнхэн нийт гишүүний цалинг улсын, сайд нарынхыг салбарынх нь дундажтай нийцүүлэн бууруулах санал гаргасан. Монгол Улсын хэмжээнд дундаж цалин 2.7 сая төгрөг байдаг аж. Тэгвэл УИХ-ын гишүүдийн цалин долоон сая төгрөгөөс эхэлж буй. Ажилласан жил, эрдмийн зэргээсээ хамаараад нэмэгдэл орно. Тэгэхээр энгийн иргэдийн дундаж цалингаас гурав, түүнээс дээш ну¬гарсан цалин авдаг байх нь. Нэмээд үндсэн ажлаа хийснийхээ төлөө хууль санаачилсны урамшуулал хүртэнэ.
2025-11-07
Хөшөөтийг хөшигний ард нуух сонирхол-1 буюу “Чөтгөр”-ийн хувьцаа
Монголын баруун хязгаарын Хөшөөтийн нүүрсний ордыг эзэмшиж буй “Mongolian energy corporation”-ын хувьцаа олон улсын захад цахиур хагалж байна. Сүүлийн буюу энэ сарын 2-ны өдрийн ханшаар манай Хөшөөтийн нүүрсний ордыг эзэмшиж буй тус компанийн хувьцааны ханш 2.75 хонконг долларт хүрэв. Хонконгийн биржид 276 тоот кодоор бүртгэгдсэн тус компанийн нэг жилийн хувьцааны дээд ханш 18.06 хонконг долларт хүрч байсан нь дэлхийд байтугай Монголд ч үнэлэгдэж амжаагүй энэ ордын хувьд том рекорд гэж мэргэжилтнүүд үзэж байна.
2025-11-05
Технологийн золиос ба мэдлэггүйн төлөөс
23 настай, эрэгтэй Б гэх иргэн цахим орчинд өмнө нь хандив, тусламж хүссэн иргэдийн эмзэг мэдээллийг ашиглан “Батка Батка” гэх фэйсбүүк хаягаар 282 хүнийг залилжээ. Бусдын хандив, тусламж хүссэн мэдээллийг цахим орчноос авч өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансыг байршуулан зориудаар иргэдийг залилах үйлдлээ өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлсэн гэнэ. Энэ он гарснаас хойш цахимд орчинд иргэдийн хандив, тусламж хүссэн мэдээллийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн 921 тохиолдол бүртгэгджээ.
2025-11-05
Мэдээллийн итгэлцэл сониноос эхэлнэ
Эх орныхоо өдөр болгоны түүхийг бичдэг үндэсний хэмжээний өдөр тутмын сонингүй улс дэлхийд байхгүй л болов уу. Их хот “амь орж”, хөл хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн аяга кофе уунгаа сонин гарчиглаж, сэтгүүлч, редакцын хөлс хүч, хөдөлмөр шингэсэн даацтай мэдээ, нийтлэлүүдийг уншин өглөөг угтах нь орчин үеийн хүний амьдралын хэв маяг, хэвлэл мэдээллийн боловсролын илрэл билээ.
2025-11-05
Хар тамхи нийлүүлэгчид, түүнийг хэрэглэгчдийг хазаарлах төрийн бодлого хүчгүйдсээр байна
Хяналтаа алдсан нь нэгэнд тодорхой болсон хар тамхи гээч цагаан тахлын эсрэг төр дорвитой бодлого хэрэгжүүлэхгүй л болнэгэнт хүчрэгдэхээсээ өнгөрөх нь. Нийслэл дэх шүүхүүдийн долоо хоногийн хурлын товыг харахад Эрүүгийн хуулийн 20.7 дахь хэсэг буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэсэн зүйл заалтад заасан гэмт хэргийн анхан шатны шүүх хурал багадаа л 3-4, зарим тохиолдолд 10-аас дээш тооныхыг хэлэлцэхээр зарласан байдаг.
2025-11-04
Түүхий тосны нөөц үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөнд хүрэх үү
Монголчууд эрт дээр үеэс саалиа бэлдэхээр саваа бэлд хэмээн хэлэлцэж ирсэн. Харин саваа бэлдсэн ч сааль тасрах магадлалтай талаар энд хөндөхийн өмнө багахан түүх өгүүлье. Одоогоос 10 жилийн өмнө БНЭУ-ын Ерөнхий сайд манай оронд төрийн айлчлал хийхдээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.
2025-11-04
Амьгүй донороос эрхтэн шилжүүлэх эмчилгээ бүрмөсөн зогслоо
Манай улсад өнөөдрийн байдлаар ирээдүй нь хаашаа ч “эргэж” мэдэхээр, донор эрхтэн хүлээж буй 1200 гаруй өвчтөн байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн хөгжлийн төв(ЭМХТ)-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанд бүртгэлтэй, донор хүлээх жагсаалтад “орсон” эдгээр хүн гэр бүлээсээ, ойр дотнынхноосоо донор эрхтэн хайгаад ч олж чадаагүй тул амь наснь ийнхүү дээсэн дөрөөнд дэнжигнэж байгаа хэрэг. Тэдний аврагдах цор ганц итгэл найдвар нь кадавр буюу амьгүй донор гарч ирэхийг хүлээх явдал юм. Гэвч өнгөрсөн оны долоодугаар сараас хойш донор хүлээгсдийн найдвар тасарч, үхэхээс өөр замгүй болчхоод буйг эмч нар халаглан ярьж сууна. Учир нь амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ эл хугацаанд бүр мөсөн зогсжээ. Шалтгаан нь кадавр донор олдохоо байсан аж.
2025-11-03
Иргэдийг хэдий болтол туршилтын харх шиг байлгах вэ
Унтаад сэрэхгүй байх вий гэх айдастай амьдарч буй иргэд арга ядахдаа түүхий нүүрсээ түлье гэх саналыг холбогдох газруудад ихээр ирүүлсэн гэнэ. Харамсалтай нь, хариу нь түүхий нүүрс биш, мидлинг. Үүнийгээ арваннэгдүгээр сарын 15 хүртэл борлуулах гэнэ лээ. Тэгээд цаашид сонголтгүйгээр хагас коксыг “шахах” аж. Тийм юм бол, иргэдэд сонголт өгсөн мэтээр тохуурхах сонирхол хэнд байна вэ.
2025-11-03
МАН-ынхны талцал дуусаж, хуйвалдаан нь эхлэв үү
МАН-ын Удирдах зөвлөлөөс байгуулсан эвлэрүүлэх ажлын хэсэг үүргээ зарим талаар гүйцэтгэжээ. 30:38-аараа талцчихаад байсан УИХ дахь бүлэг нь ямартай ч хуралдаж, нэг талдаа гарсан аж. Гэхдээ яг л олон нийтийн хардаж байсанчлан зарим гэм буруугаа “гар барьсныхаа” ард нуухаар тохирсон байх юм. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, эсэхийг шийдэх хуралдааныг даргалахдаа Үндсэн хууль зөрчсөнийг Цэцээс тогтоочихсон.
2025-11-03
Амь ордоггүй аж үйлдвэрийн паркууд
Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан сумын нутаг дэвсгэрт байгуулах “Хөтөл” үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийн Барилгын материал, үйлдвэрлэлийн цогцолбор, Өмнөговийн Цогтцэцийд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс угаах үйлдвэрт тулгуурлан бий болгох “Тавантолгой” ҮТП-ийн Кокс-химийн цогцолбор, Бор-Өндөрийн жоншны, Баргилтын төмрийн хүдрийн орд болон бүс нутгийн бусад ордын нөөцөд тулгуурлан байгуулах “Бор-Өндөр” ҮТП-ийн Жонш боловсруулах цогцолборын газруудыг энэ оны долоодугаар сард Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хэрэгцээнд авсан.
2025-10-31
Уух сүүгээ “урд, хойд айлаасаа гуйсаар л” байна
Манай улсын хэмжээнд 2022 онд 326.5, 2023 онд 301.3, өнгөрсөн жил 298.9 мянган тонн сүүг үйлдвэрийн аргаар болон малчдын хотноос бэлтгэснийг Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн тайланд бичжээ. Жилд 300 гаруй мянган тонн сүү бэлтгэдэг болсон нь тав, бүр 10 жилийн өмнөхтэй харьцуулахад өндөр дүн, өссөн үзүүлэлт. Гэвч бэлтгэж буй сүүний 50 гаруй хувийг үйлдвэрийн аргаар, үйлдвэрт бэлтгэдэг сүүний талаас илүү хувийг хуурай сүүгээр хийдэг. Хуурай сүүг бид импортолдог. Ер нь сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ бараг 60 хувийг гадаадаас худалдан авдаг гэсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан хоёр аяга сүү, хоёр аяга тараг, хоёр халбага цөцгий тутмынхаа нэгийг нь “айлаас гуйж” авдаг гэхэд хилсдэхгүй.
2025-10-30
Буруу булхайг эвлэрлээр халхлахгүй
МАН-ын Удирдах зөвлөлөөс байгуулсан эвлэрүүлэх ажлын хэсгийн санаачилгыг дэмжихгүй гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр үйлдлээрээ харуулав. Хариуцлагын гэрээгээ зөрчиж, Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг огцруулах оролдлого хийгчдийг дэмжиж саналаа өгсөн Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлж буйгаа тэрбээр өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны эхэнд мэдэгдлээ. Танхимынхаа эсрэг ажилласан сайдад хариуцлага тооцох нь зүйн хэрэг.
2025-10-30
“Зангиа”-тай архичид олширчээ
Архидалт орон гэргүй хүмүүсээр хязгаарлагдахгүй болж, далд хэлбэрт шилжсэнийг гэр бүлийн маргаан, хүүхдүүдийн сэтгэл зүйн хямрал, хүчирхийлэл, хөдөлмөрийн чадвар алдалт, осол гэмтлийн тоо, өвчлөл, нас баралт гэрчилсээр байна. Хүүхдүүд, аав, ээжийнхээ архины эхүүн үнэрээр баасан гараг, амралтын өдөр “ирснийг” мэддэг болтлоо архидалт хавтгайрсан гэвэл та итгэх үү.
2025-10-30
“90-ээд оны Чойном”
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2025-10-29
Бүрэн эрхийн ард гэмт хэргээ нуух оролдлого
Бүрэн эрхийнхээ дөрвөн жилд ямар ч хэргээр хууль, хяналтын байгууллагад шалгуулдаггүй байхыг хэсэг гишүүн хүсжээ. Үүний тулд УИХ-ын нэрийн өмнөөс Цэцэд хандах арга бодож олсон аж. Эл ажлыг гүйцэтгэх “төлөөлөгч” нь гишүүн С.Ганбаатар юм.
2025-10-29
Дипломтой багш нар хаана явна вэ
“Эгч маань бага ангийн багш мэргэжилтэй. Би ч бас багш болно гэж мөрөөдөж, энэ мэргэжлийг сонгосон. Багш нарбусадтай нийтэч, найрсаг харилцаатай байдаг гэж боддог. Сурсан, мэдсэнээ бусдад, тэр дундаа балчир хүүхдүүдэд заах гоё. Би улсын тэтгэлгээр суралцдаг. Гэрээний дагуу голч дүн 2.7-гоос дээш суралцах ёстой учраас сайн хичээж байгаа” хэмээн Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын боловсролын их сургууль (МУБИС)-ийн Багшийн сургуулийн II дамжааны оюутан А.Отгонцэцэг ярив. Түүн шиг багш болохыг багаасаа мөрөөдөж, мэргэжилдээ дурлаж, шимтэн суралцаж буй эгэл жирийн залуус олон бий. Нөгөө талаас сургалтын төлбөрийг нь улсаас төлж, үнэ төлбөргүй сургаж буй учраас багш мэргэжлээр суралцагчдын эрэлт, хэрэгцээ өссөн үү. Багшийн хомсдолыг арилгах улсын бодлого биеллээ олох уу гэдэг асуулт ургаж байна.
2025-10-28