Тэтгэврийн зээлд өр, орлогын харьцааг 50:50 болгохоор шийдвэрлэлээ
Монголбанк Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцууллаа. Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэжээ. Тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзсэн байна. Ингэснээр тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болох ёстой гэж тооцжээ.
2025-06-13
"Уур амьсгалын өөрчлөлт ба орон нутгийн төлөвлөлт” форум зохион байгуулж байна
Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс Монгол Улсад “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах институцийн болон техникийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй эл төслөөр орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлж, 21 аймгийн түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгыг агуулсан юм.
2025-06-13
Тусгай хамгаалалттай газрынхан жуулчдаас давхар хураамж авах ёсгүй гэв
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн хэмжээг өнгөрсөн оны сүүлчээр шинэчлэхдээ гадаадын болон дотоодын жуулчдад ялгавартай ханш тогтоосон нь шүүмжлэл дагуулж буй. Тодруулбал, дотоодын иргэд тусгай хамгаалалттай бүсэд зорчиход ангиллаас нь хамаараад 1000-5000 төгрөг төлж байгаа бол гадаадынхан 10 000-20 000 төгрөг хураалгадаг. Мөн жуулчны автобусны суудлын тооноос нь хамаараад 10 000-120 000 төгрөгийн хураамж авдаг болсон. Үүнээс гадна тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад дур мэдэн хураамжаа нэмэх, давхар тасалбар авахыг шаардах зэрэг зөрчил түгээмэл гаргаж эхэлснийг аялал жуулчлалын салбарынхан шүүмжиллээ.
2025-06-13
“Хишиг арвин индустриал” ХХК-ийн Х.Батхишигийг хоёр жил таван сар хорихоор болов
Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгуулж, шүүхээр ял шийтгүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын хэргээс тусгаарлан дахин шийдвэрлүүлэхээр болсон Х.Батхишигийн гэм буруутай, эсэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн мягмар гарагт хэлэлцлээ. “Хишиг арвин индустриал” ХХК-ийн өв залгамжлагч, удирдах албан тушаалтнаар нь ажилладаг тэрбээр Б.Ганхуягт удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм.
2025-06-13
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болгожээ
өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ТҮЦ эрхлэгчидтэй уулзав. ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, худалдааны төвд 99 лангуу, GS дэлгүүрийн франчайзинг эрх авахад дэмжлэг үзүүлэх зэргийг санал болголоо. Тодруулбал, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, зах худалдааны төвүүдэд лангуу гаргаж өгөх, ингэхдээ тодорхой шалгуураар 6-12 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөх юм.
2025-06-12
Европын Арктик анхаарал татаж байна
Норвегийн умард нутгийн нэг жижиг хотод 2023 оны эцсээр Хятадаас гурван төлөөлөгч очжээ. “Улс нь умард туйлын хэт их гүрэн болохыг хүсэж буй учраас тэд ирсэн юм” гэж тус хотын даргаар дөнгөж сонгогдсон Магнус Мэланд сурвалжлагчид ярьсан байдаг. Арктикийн тухай яриа эхлэхэд санаанд юуны түрүүнд ороод ирдэг нь Хятад биш байж болох ч энэ бүс нутагт томоохон тоглогч байх эрмэлзэл түүнд дүүрэн бийаж. Тус улс энд үл хөдлөх хөрөнгө худалданавч, дэд бүтцийн төсөлд оролцож, байнгын оролцоотой байхаар шийдээд байгаад нь эргэлзэх юм үгүй. Хамгийн умард бүс нутгийн нийслэл Харбин хот нь Италийн Венецтэй нэг өргөрөгт оршдог ч Хятад одоо өөрийгөө “Арктикийн орчмын улс” гэж нэрлэх болоод байгаа юм.
2025-06-12