Иргэд 18 телевизэд хураамж төлдөг зохицуулалтыг хүчингүй болгох өргөдөл гаргав
“Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн” гэх асуудлаар нэр бүхий иргэд Цэцэд хандсан талаар бид өмнө нь мэдээлж байв. Гэхдээ Цэц УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал гэсэн шалтгаанаар дээрх асуудлыг хэлэлцээгүй талаар иргэн Б.Пүрэв өчигдөр мэдээлсэн юм. Тиймээс нийтийн өргөдлийн petition.parliament.mn цахим хуудсанд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар иргэд 18 телевизэд хураамж төлж буй зохицуулалтыг хүчингүй болгох өргөдөл гаргасан байна
2024-02-16
"Нөөлөг салхи"-ны ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС сэрэмжлүүлж байна
Өнөөдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга, Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурна хэмээн Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.
2024-02-16
ЭХЭМҮТ: Хавдартай хүүхдүүдэд зориулсан “Сургалтын танхим” ашиглалтад оржээ
2002 оноос дэлхийн дахинд “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжиж төлөвшүүлэх зорилгоор тэмдэглэж эхэлсэн.
2024-02-16
Хоёр байршил дахь экологийн гарцыг тусгай хамгаалалтад авна
Хотын ногоон бүс дэх зэрлэг амьтдыг идэш тэжээл, нүүдэл, шилжилт хөдөлгөөн чөлөөтэй хийх боломжоор хангах ажлуудыг тогтмол хийж байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. Хөр цас ихтэй, амьтад зорчих, хоолоо олж идэх боломжгүй дөрвөн байршлын найман цэгт байгаль хамгаалагчид өвс, тэжээл, хужир мараа байнга тавьж, биотехникийн арга хэмжээ авч буй аж
2024-02-16
Гэр бүлийн хүчирхийллийн тоо өсжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын эхний 15 хоногт 12,665 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 590, зөрчлийн шинжтэй 9,927, зам тээврийн ослын шинжтэй 2,148 дуудлага, мэдээлэл шалгагдсан.
2024-02-16
Өнгөрсөн онд 48 740 удаа газар хөдөлжээ
Манай орны нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 48 740 удаа газар хөдөлжээ. Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр тэдгээрийн ихэнх нь хүнд мэдрэгдэхээргүй буюу 3.5 магнитудаас бага хүчтэй байж. Харин 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 42 удаа бүртгэгджээ. Хөвсгөлд хоёр, Дорнод аймагт нэг удаа 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь өнгөрсөн жилийн дээд үзүүлэлт болсон аж.
2024-02-16
“Угаасан” мөнгөөрөө “Мөнххада”-гаас автомашин авсан НҮГ-ын дарга асныг шүүхэд шилжүүллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газар (НҮГ)-ын даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбилэг, ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Бидний авсан мэдээллээр Х.Эрдэнэбилэг, Х.Цогзолмаа нар 2020 оны аравдугаар сард “Сачу актив инвест” ХХК-ийн удирдлагатай өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай байгаа бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан аж
2024-02-16
Хөдөлмөрийн зах зээлийг хямралд хөтөлсөн үл ойлголцлын хана
Z үеийнхэн 2020 онд хөдөлмөрийн насны хүн амын 12 хувийг эзэлж байсан бол 2025 онд 23, 2030 онд 34, 2035 онд 43 хувийг бүрдүүлнэ гэж судлаачид тооцоолж буй. Тодруулбал, 10 жилийн дараа гэхэд манай улсын хөдөлмөрийн насны хүн амын тал шахам хувийг энэ үеийнхэн эзэлнэ гэсэн үг.
2024-02-16
“Ноёд групп”-ийн захирал Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр торгосон ялыг хэвээр үлдээлээ
“Ноёд” групп, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Э.Хурцаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ний шийтгэх тогтоолыг Б.Буяндорж, Д.Батжаргал болон тэдний өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах гомдол гаргасан аж.
2024-02-16
Бали арлыг зорих жуулчид 10 ам.долларын хураамж төлнө
Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлыг зорих гадны жуулчдаас 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 150 000 индонез рупий буюу 10 орчим ам.долларын аялалын жуулчлалын хураамж буюу “The International Tourist Levy”-ийг авах шийдвэрийг тус арлын захиргаанаас гаргасан байна.
2024-02-16
Ихэнх нутгаар шуурч, эрс хүйтэрнэ
Хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
2024-02-16
Нэгдүгээр сард 7863 гадаад иргэн оршин суух үнэмлэх авчээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард 2699 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 737 гадаадын иргэнд виз, 31 улсын 3495 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1773 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 5987 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Түүнчлэн цахим үйлчилгээний нэгдсэн системээр 4012 иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 16 781 иргэнд үйлчилгээ үзүүллээ.
2024-02-15