Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байрлалд өнгөрсөн сарын 9-нд болсон гардан тулааны үзүүлэх тоглолтын үеэр цэргийнхоёр алба хаагч машинд дайруулсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг ослыг Төв аймаг дахь Цагдаагийнгазрынхан шалгаж буй бөгөөдхугацаат цэргийн алба хаагчийн нэг нь хүнд, нөгөө нь хөнгөн гэмтэж, Цэргийнтөв эмнэлэгт хүргүүлсэн юм. Тэгвэл хөнгөн гэмтсэн цэрэг эмнэлгээс гарч, өдгөөалбаа үргэлжлүүлэн хэвийн хааж буй. Олон нийтийн сүлжээнд уг ослын бичлэг цацагдсантай холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ), Цэргийн төв эмнэлгийн албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийлээ.
Тус эмнэлгийн Гэмтлийн эмнэл зүйн төвийн захирал, дэд хурандаа Д.Нямдорж “Осолдсон хоёр байлдагчид эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлсэн. Нэг байлдагч Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж, бүрэн эдгэрээд жагсаалдааороод байна. Харин хэвлийн битүүгэмтэлтэй нөгөө байлдагчид яаралтаймэс засал хийсэн. Түүний элэгний долоо, наймдугаар сегмент няцарсан байсныгмэс заслын аргаар эмчилж, цус тогтоон, цөс ялгаралтыг шалгасан. Өнөөдрийнбайдлаар байлдагчийн биеийнбайдал харьцангуй сайжирч, бусдынтуслалцаагүйгээр босож явах, хооллохболомжтой болоод байгаа. Элэг нь нөхөн төлжих чадвартай эрхтэн тул цаашид бүрэн эдгэрэх боломжтой, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болно гэдэг нь ташаа мэдээлэл” хэмээсэн юм.
ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, жошууч генерал Ж.Өсөхбаяр “Ослын дараа албаны шалгалт явуулж, удирдах бүрэлдэхүүн хариуцлага алдсан, санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалж осол гарсан гэх дүгнэлт гаргасан. Үүний дагуу ажлынхариуцлага алдсан, удирдлага зохионбайгуулалтаар хангаагүй гэх үндэслэлээр найман алба хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх шат шатныхариуцлага тооцсон. Мөн осол гаргасан бие бүрэлдэхүүн болон жолоочтойхолбоотой асуудлыг Төв аймгийнЦагдаагийн газарт мөрдөн шалгаж байна.
Батлагдсан удирдамжийн дагуу гардан тулааны зохиомж буюу хууль бус террорист бүлэглэлтэй тэмцэх, объект чөлөөлөх үзүүлэх тоглолт хийх явцад осол гарсан. Осолдсон цэргүүд нь долоон сар алба хаасан, байлдааны техник хэрэгсэлтэй харьцах бүрэн бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн. Төрийн цэргийн байгууллагуудын дунд 2007 оноос хойш зохион байгуулж буй, цэргийнхний “олимп” гэгддэг тус тэмцээний үеэр урьд өмнө нь ийм осол гарч байгаагүй. Энэ нь анхны тохиолдол” гэдгийг тайлбарлалаа.