ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг тэргүүтэй 23 хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй
Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хэвээр үлдэж, шүүгдэгч нар ял шийтгэлээ эдлэх болж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭМЯ-ны ТЗУГ-ын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцсон. Улмаар Н.Чимэдлхам, Б.Болор чимэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил зургаан сарын хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгосон билээ.
2023-12-08
Энэ жилийн хоёр дахь удаагийн элсэлтийн шалгалт эхэллээ
Шалгалтын дүн гарсны дараа оролцогчид жилд хоёр удаа элсэлт авдаг их, дээд сургуульд суралцах боломжтой. Одоогоор улсын томоохон их, дээд сургуулиудаас МУИС бакалаврын түвшний хаврын улирлын элсэлтээ эхлүүлжээ. Үүнд тэнцсэн тохиолдолд ирэх оны нэгдүгээр сараас тус сургуулийн оюутан болох нь. Түүнчлэн хувийн хэвшлийн хэд хэдэн сургууль ч бакалаврын түвшиндээ элсэлт авч эхэлсэн байна. Энэ удаад шалгалт өгсөн төгсөгчдийн дүн хоёр жил хүчинтэй. Тийм учраас 2024-2025 оны хичээлийн жилд, түүний дараа онд нь ч их, дээд сургуульд элсэх боломж нь нээлттэй байх аж.
2023-12-08
Агаарын чанарын бодит үзүүлэлтийг нууж, иргэдийг хуурсаар байна
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нэгэн сэтгүүлчийн асуултад саяхан ийнхүү хариулж байв. Тэгвэл нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал хэд хоногийн өмнө “Ойрын өдрүүдэд салхигүй, тогтуун байгаа учраас Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдсэн” хэмээн бас ярилаа.
2023-12-08
Албан тушаалтнууд хүүхдийн нэрээр төсвийн хөрөнгө завшсаар байх уу
Төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Баяртуяаг бас шалгаж дууссан байна. Тэрбээр удирдаж буй байгууллагынхаа харьяанд байдаг “Баянбулаг” хүүхдийн амралтын газарт Худалдаа, аж үйлдвэрийн танхимын баруун бүсийн сургалт семинарыг зохион байгуулж, амралтын зардал 3.5 сая төгрөгийг хувийн дансандаа шилжүүлэн авч өөртөө зарцуулсан хэрэгт буруутгагдсан юм билээ.
2023-12-08
Хөдөө орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чанартай туслах хэрэгсэл хүргэнэ
НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөө орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чанартай туслах хэрэгсэл хүргэх, Ажил олгогчдод Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтууд, түүн дотроо ажлын байрны тохируулгын талаарх ойлголт түгээх бүсчилсэн сургалт зохион байгуулах, Зарим алслагдмал аймаг, хүн ам ихтэй дүүргүүдэд хувийн туслахын үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа албаныхан уламжиллаа.
2023-12-07
Хүчтэй салхи, шуурганы улмаас 23 гэр нуржээ
Хүчтэй салхи, шуурганы улмаас 14 цагийн байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд автомашинтайгаа цасанд суусан 6, Ховд аймгийн Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Чандмань суманд 19 гэр нурж, 4 байшингийн дээвэр хууларч, 2 автомашины шил хагарсан байна.
2023-12-07
Антарктидаас бусад бүх тивд цөлжилт явагдаж байна
Саудын Арабын хаант улс 2024 онд НҮБ-ын Цөлжилтийн конвенцийн талуудын XVI бага хурлыг зохион байгуулна. Даян дэлхийн газрын доройтлын санаачлагыг G20 дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Ойрхи Дорнодын улс орнууд нэгдсээр байна.
2023-12-07
Монгол Улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувьтай байна
Дэлхийн эдийн засгийн форумаас 2006 оноос хойш жил бүр тооцож гаргаж буй Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлт /индекс/-ээр Монгол Улс 2023 онд 146 улсаас 80 дугаарт эрэмбэлэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо нөлөөлсөн байна. Монгол Улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувь байгаа нь дэлхийн дунджаас 9.2 хувиар бага байна.
2023-12-07
Ж.Сүхбаатарыг хилээр гарахыг хязгаарласнаар ногоон автобусны дуулиан үргэлжлэх нь
Тодруулбал, улс төрд нөлөө бүхий нэг, нийслэлийн ЗДТГ, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаадын дөрвөн иргэнийг яллагдагчаар татжээ. Дээрх яллагдагч нараас нэг хүнд цагдан хорих, 24 хүнд хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан” хэмээн мэдээлсэн юм.
2023-12-07
Зулын 25-ны их дүйчин өдөр сайн үйл хийвэл, илүү арвиждаг
Буддын шашинт улс орон, түмний дотор Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг "Зулын 25"-ны их дүйчин өдөр хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж иржээ. Шарын шашины үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртэлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдөр гэдэг.
2023-12-07