Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолборыг сэргээн засаж дуусжээ

Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг бүрэн засварлаж, өчигдөр нээлээ. Халх голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн цэргүүд хамтын хүчээр ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ленинград мужийн зардлаар хөшөөг ийнхүү сэргээн засварласан байна. Нээлтэд ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон бусад албаныхан оролцов.
2025-01-27

Хахууль авч, ЦОБА ХХК-ийнханд газар олгосон хэргийг дахин шийдвэрлүүлнэ

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II ал­ба­ны зохион байгуулагч О.Сайнбаяр, тус албаны гэрээт ажил­тан Э.Цэнгэлмаа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлт­­сийн бүртгэгч Э.Номинзул, Азийн хөгжпийн банкны Улаан­­баатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруу­лалтыг дэмжих хөтөлбөр төслийн газар чөлөөлөлт, нүүл­­гэн шилжүүлэлтийн мэргэжилтэн М.Сэргэлэн, ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэ­сэн­­­жав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр нарт холбогдох хэр­гийг анхан шат­ны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр боллоо.
2025-01-27

207 дугаар байрыг буулгах тендерт гурван компани оролцов

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд байрладаг 207 дугаар байрыг буулгах компанийг шалгаруулах тендерийг өн­гөр­сөн баасан гарагт нээлээ.
2025-01-27

“Биг” барилгын материалын төвд гал гарч, 15 орчим хувь нь шатлаа

Баянгол дүүргийн XX хороо, Гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах “Биг” барилгын материалын худалдааны төвд өнгөрсөн баасан гаргийн 08.08 цагт гал гарсан дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
2025-01-27

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа

“Дронокон-2025” нисгэгчгүй нисэх төхөө­рөмж буюу дрон жолоодлогын анх­ду­гаар тэм­­цээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнгөр­сөн ам­рал­тын өдрүүдэд боллоо. Уг тэмцээнийг Ерөн­­­хий­лөгчийн Тамгын газар, Монголын нис­­­­гэгч­­гүй хэрэгслийн холбоо, Цахим хөгжил, ин­­новац, ха­рил­цаа холбооны яам, “Инженер геодез” ХХК, “Hobbyzone Mongolia” зэрэг бай­гууллага хамт­ран зохион байгуулсан. 
2025-01-27

Т.Аюурсайхан Хүүхдийн хориход, Б.Ганхуяг Тахир соёотод ялаа эдэлж байна

“Нүүрсний” гэх тодотголтой, эрх мэ­дэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт ял шийт­­гүүлсэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийг­мийн хамгааллын сайд зэрэг албан ту­шаал хашиж байсан Т.Аюурсайхан хууч­наар Хүүхдийн хорих ангид ял шийт­­­гэ­­лээ эдэлж буй аж.
2025-01-27

Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээжээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээн засварласны дараах нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Тус хөшөөг өнгөрсөн оны намар буюу Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргийн ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан Оросын талын санаачилгаар сэргээн засварласан ажээ. Засварын ажилд шаардагдах хөрөнгийг ОХУ-ын Ленинград мужийн төсвөөс хуваарилсан бөгөөд нөхөн сэргээх ажлыг НИТХ-ын дэмжлэгтэйгээр Орос, Монголын компаниуд хамтран гүйцэтгэсэн байна.
2025-01-26

Г.Энхжаргал: Агаарын бохирдол бага жинтэй нярай төрөхөд нөлөөлж байна

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канадын судалгааны Саймон Фрейзерийн их сургуультай хамтран агаар дахь РМ2.5 тоосонцор ураг, нярайн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тогтоох когорт буюу дагаж судлах судалгааг хийж байна. Судалгааны үр дүн эхнээсээ гарчээ.
2025-01-26

Э.Аялгуу цээж тооллын олон улсын тэмцээнд тэргүүллээ

Дундговь аймгийн математикийн гүнз­гийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сур­гуулийн 7б ангийн сурагч Э.Аялгуу АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулсан “UAAA global cup-2025” цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээний тэргүүн байрт шалгарч, “Алтан цом”-ын эзэн боллоо.
2025-01-25

Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулна

Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулах болсноо Боловсролын үнэлгээний тө­вөөс мэдээллээ. Ингэхдээ хуучин хуваарийн дагуу буюу 18-нд Монголын түүх, англи хэлний шалгалтаар эх­лэх юм билээ. Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөв­дү­гээр са­рын 17-19-нд авахаар товлоод байгаа аж. Сонир­хуу­ла­хад, 2024-2025 оны хичээлийн жилд ахлах ангид 144 315 сурагч суралцаж байгаа нь нийт хүүх­дүүдийн 18 хувь юм. 
2025-01-25

Өвөрхангай аймагт гэр, зуны байшин шатсаны улмаас 79 настай эмэгтэй амиа алдав

Өвөрхангай аймагт уржигдар таван ханатай гэр, зуны байшин шатсаны улмаас 79 настай эмэгтэй амиа алдлаа.
2025-01-24

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэр­гийн тухай хууль, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиг­­­лэлийн талаар удирдах ажилтнуудын дунд нэгд­­сэн ойлголт бий болгох, цагдаа, дотоо­дын цэргийн байгууллагын шинэчлэлийг ам­жилт­­тай хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн чиг үүр­гийн хүрээнд иргэдэд хүргэх үйлчилгээг сайж­­руулан, үр дүнд хүрсэн улс орнуудын турш­­­лага, дэлхий нийтийн чиг хандлагаас сурал­­цах, үйл ажиллагаандаа тулгамдаж буй асуу­дал, цааш­дын бодлого зорилтоо то­дор­хой­лох зорилгоор цаг­даа, дотоодын цэр­гийн бай­гуул­лагын удир­дах ажилтнууд зөв­лөлдөж байна. 
2025-01-24

Монголын ингэний сүүний кластер байгуулжээ

Монголын ингэний сүүний кластерыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази ти­вийн сүүний түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газар болон холбогдох мэргэжлийн бай­гуул­лагынхан хамтран өнгөрсөн оны сүүл­чээр байгуулжээ.
2025-01-24

Дөрвөн аймгийн малчдад өвс, малын тэжээл хүргэж байна

Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсээр хийсэн мал, тэжээвэр амьтны тооллогын урьдчилсан дүнгээр 21 аймаг, нийслэлийн 192.4 мянган малчин өрх 57.6 сая толгой мал тоолуулжээ.
2025-01-24

Багш нарыг цахим ур чадварт сургаж эхлэв

Насан туршийн суралцахуйн төвийн багш, удирдах ажилтны цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хосолсон сур­гал­тын арга зүй” сэдэвт сургалтыг эх­лүүл­сэн байна.
2025-01-24

Лабораторийн орчин дахь “цэцэрлэгт хүрээлэн”-тэй танилцаарай

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 60 жи­лийн ойг тохиолдуулан нээлт­тэй өдөрлөг өчиг­­дөр зохион байгуул­лаа. Тус хү­рээ­лэн нь Генетикийн, Мо­­ле­­кул био­ло­гийн, Мик­ро­био­логийн, Мик­ро­бын ний­лэгж­лийн, Ургамлын био­­тех­ноло­гийн, Шувуу, шавж суд­лалын, Хөхт­ний экологийн, Гид­робиологийн загас судлалын гэсэн найман ла­бораторитой. 
2025-01-24

Эрт илрүүлэгт нийт 1.6 сая орчим иргэн хамруулжээ

Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд нийт хүн амын 47.1 хувь буюу 1 593 838 иргэн хам­­рагд­­жээ. Тэдний 509 072 буюу 38 хувь нь эрүүл бай­­сан гэнэ. Харин 62 хувь нь ямар нэ­­гэн өв­чин эмгэгтэй байж.
2025-01-24

Ойн газар тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан цахим хөтөчтэй болно

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч Ойн газрынхан тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан виртуал хөтөчтэй болох нь.
2025-01-23