Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ахмадын холбоо хамтран Ахмадын үндэсний чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Эл чуулганд 900 орчим ахмад настан оролцсон аж.
2025-01-09

П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах захирамжийг хүчингүй болгуулах саналыг шүүх хүлээн авлаа

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний Там­гын даргаар нь ажиллаж байсан, “Ачит ихт” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Цагаан на­­рыг хууль сахиулах байгууллагынхан эрүү­­гийн нэг бус хэрэгт холбогдуулан шал­гаж буй билээ.
2025-01-09

 Гарааны “Праймер” компанийн химийн хорт бодис хадгалсан хэргийг шүүх шийдвэрлэнэ

Мал эмнэлгийн хүрээлэн (МЭХ)-гийн дэр­гэ­дэх гарааны “Прай­­­­­мер” ХХК, түү­ний захирал, малын эмч, док­­­тор, дэд профес­­сор С.Лхагва­­­­­сү­рэнд хол­­богдох хэргийг анхан шатны шүү­­­хээр шийд­­­вэрлүүлэхээр бол­лоо.
2025-01-09

Дэлхийн хүн амын 8.5 хувь нь туйлын ядуу амьдарч байна

Дэлхий дахины ядуурлын үзүү­лэлт тө­­­дий­лөн буурахгүй, 2020-2030 он “ал­­­дагд­сан арван жил” болж бай­­­гааг Дэл­­хийн банк “Дэл­­хийн ядуу­­­­­­рал, хөг­жил цэ­­цэг­­лэлтийн тайлан-­­­­2024”-төө дурд­­­­жээ.
2025-01-09

“Гашуунсухайт авто зам” ХХК-ийн удирдлагын хэргийг дахин шалгаж дууслаа

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Га­­­­шуун­­сухайт авто зам” ком­­панийн гүй­­цэт­­гэх за­­хир­лаар ажил­­лаж байсан Б.Баян­­­дэлгэр, ерөн­­хий нягт­­­­лан бодогч асан Л.Ха­лиун нарт хол­­­бог­дох хэргийг АТГ-ын Мөр­­дөн шал­­­гах хэлт­­­­­сийнхэн дахин шал­гаж дуус­­­­­лаа.
2025-01-09

Сүрэг чоно айлын хот руу дайрснаас 80 мал хорогджээ

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт энэ сарын 2-3-нд шилжих шөнө малчин Г.Дамдиндоржийн хашаатай мал руу таван чоно сүрэглэн дайрчээ. Сүрэглэсэн чо­но 103 мал сэгчсэнээс 80 нь үхэж, 23 бог шар­хад­­сан байна. Иймд хээрийн боохой ихтэй бүс нут­­гийн иргэдийг сэрэмжтэй байхыг Говь-Ал­­тай аймгийн Цагдаагийн газраас ан­хаа­руул­лаа.
2025-01-08

Үжлийн шалтгаант эхийн эндэгдэл  өндөр байна гэв

Эх барихын үжлийн тохиолдлуудад хийсэн эмнэл зүйн аудитын үр дүнгийн талаар өчигдөр эмч, мэргэжилтнүүд хэлэлцлээ.
2025-01-08

Барилга, худалдааны салбарынхны дундаж цалин 24 хувиар өсжээ

Хөдөлмөрийн зах зээлд хүний нөөц бүр­дүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуул­даг “Зангиа портал” ХХК 2018 оноос хойш жил тутам хийж буй цалингийн ээл­жит судалгааныхаа үр дүнг олон нийтэд та­нил­цуул­лаа.
2025-01-08

Баянзүрх дүүрэгт “Приус-20” загварын автомашин шатав

Баянзүрх дүүргийн нутагт өчигдөр “П­риус-20” загварын автомашин шатжээ.
2025-01-08

Цахим хичээлд эцэг, эхийн оролцоо чухал гэв

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах буюу X-XII ангийнхан өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 3 хүртэл цахимаар хичээллэсэн. Үүний хүрээнд Боловсролын ерөнхий газраас цахим хичээлийн үр дүн, давуу ба сул талын талаар сурагчдаас санал асуулга авсан байна.
2025-01-08

Сингапурт 40-өөс дээш насныханд цахим, танхим хосолсон сургалт санал болгож байна

Сингапурт 40-өөс дээш насныхныг их сур­гуульд суралцаж, дээд боловсрол эзэм­ших боломжоор хангахын тулд тусгай хөтөлбөр санал болгон, санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгохоор болжээ.
2025-01-08

Жилийн орлого нь 200 мянган ам.доллароос бага бол МIT-д үнэгүй суралцана

Сургалтын чанар, судалгаа хөг­жүү­лэл­­­тээрээ дэлхийн шилдэг их сургуульд тоо­­­цогд­дог АНУ-ын Массачусетсийн тех­но­­ло­гийн хүрээлэн (MIT) академик бо­ловс­­ролын хүртээмжийг нэмэгдүүлэх зо­рилготой сан­хүү­гийн дэмжлэгийн хөтөл­бө­рийнхөө бос­го үзүүлэлтийг шинэчилсэн талаараа мэ­дээлэв.
2025-01-08

“Шинэ тойрог авто зам”, “Шинэ Их тойруу” төслийн ТЭЗҮ, зураг төсөвт 32 тэрбум төгрөг зарцуулах нь

Нийслэлд “Шинэ тойрог авто зам”, “Шинэ Их той­руу” гэсэн авто замын хоёр төсөл хэрэгжүүлэх тө­лөвлөгөөг албаныхан гаргажээ. Уг хоёр төсөл нь өд­гөө ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах, зөвлөх үйлчил­гээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах шатандаа яваа аж. Энэ ажилд улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөн­­­­­гөнөөс нийт 32 тэрбум төгрөг зарцуулахаар бо­лоод буй юм.
2025-01-08

“Бүсээ чангалаад” боловсролдоо л хөрөнгө оруулъя

Нийслэлчүүд замын түгжрэлээсээ салах гэж өн­­гөр­сөн ху­­га­цаанд элдэв бусын л арга хэрэг­лэв. Тээв­­рийн хэ­рэгс­­лийн албан татварыг хэд да­хин нэмж, авто за­­муудаа өр­гөтгөлөө. Цөөнгүй гүүр барьж, хурдны зам ч тавив, тусыг ол­доггүй ээ.
2025-01-08

Нүүрсний гэх хэргийн хүрээнд 23.8 тэрбум төгрөгийн хохирол төлүүлжээ

Нүүрсний гэх тодотголтой, энэ ашигт малтмалын ол­бор­­­­лолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажил­­­лагаа­тай холбоотой хэргийг АТГ, ЭЦА-ны хамтар­сан аж­лын хэс­­­­­­гийнхэн мөрдөн шалгаж, НПГ-т хяналт та­виад хоёр дахь оноо үдэж байна.
2025-01-08

Нийслэлийн эмнэлгүүдэд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна­­­

Томуу, томуу төст өвчний өнгөрсөн до­­лоо хоногийн нөх­цөл байд­лын мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. Улаан­­­баа­­тар хо­­­тын хэм­жээнд өвчний тархалт дэгдэл­тийн түв­­­шинд хү­рээд бай­гаа аж.
2025-01-07

Ханиадтай төстэй, хатгалгаа үүсгэдэг вирус өмнөд хөршид тархжээ

ДЭМБ одоогоос яг таван жилийн өмнө мал, амьтнаас хүнд халд­варласан долоо дахь вирусээр “Ковид”-ыг нэр­лэж байв. Тод­руул­бал, ко­ронавирусний бас нэгэн хэв шин­­­жийн өвчин үүс­гэгч “Ковид-19” нь 2020-2022 онд дэлхийн хэм­жээнд тахал болт­­лоо дэгдэж, олон мян­ган хүний амийг авч одсон билээ.
2025-01-07

Автобусны дулаан зогсоол ажлын цагаар ч түгжээтэй

Идэр есийн хүйтэн эхлээд байхад ав­­тобусны дулаан зогсоолууд ажил­лахгүй байна. Энэ сарын 4-нд нийс­лэлд -20 орчим хэмийн хүйтэн бай­лаа. Авто­­бусны буудалд зогсох хүмүүс даар­сан­­даа дулаацахаар гараа үлээж, хөлөө хав­­­сарч харагдана. “Хархорин” захын ой­­­рол­­­цоох автобусны буудлын орчимд ду­­­лаан зог­­­­соол уг нь байрлуулжээ.
2025-01-07