Олимпын оноо олгох 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээн Улаанбаатарт болно
Нийслэлийн зүгээс хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, Улаанбаатар хотын 118 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Одоогийн байдлаар 34 байршилд уг талбайг байгуулах ажил дуусах шатандаа ороод байна. Түүнчлэн энэ онд дахин 40 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах юм.
2023-04-10
К.Ирвинг гэрээгээ сунгах, эсэхээ шийднэ
К.Ирвингийг солилцоогоор авсны дараа хүссэн амжилтаа гаргаж чадаагүй ч “Даллас” баг түүний гэрээг сунгана гэдэгтээ итгэлтэй байгаа гэж “Bleacher report” мэдээлэв. Гэрээгээ сунгах, эсэхийг шийдэх эрх К.Ирвингэд бий. Тэрбээр энэ зун чөлөөт агент болсны дараа шийдвэрээ гаргах хүлээлттэй байгаа юм.
2023-04-05
Ш.Энхийн-Од шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтад оролцох нь
Түүнд NCAA-ийн шилжилт, наймааны цонхоор өөр их сургуулийн багт тоглох боломж байсан. Гэсэн ч мэргэжлийн замналаа эхлүүлэхийг илүүд үзсэн бололтой хэмээн хэвлэлүүдэд бичжээ. “NBA draft 2023” нь Нью-Йоркийн Брүүклинд ирэх зургадугаар сарын 22-нд болох юм. Сонирхуулахад, түүний гэр бүлийн баримтат киноны II бүлэг ирэх дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн долоо хоног бүрийн даваа гарагт “Premier sports network 1” сувгаар гарах гэнэ. Өмнөх бүлэгт нь гэрийнхэн нь түүнийг хэрхэн дэмжин, тэмцэж буй, мөн өвөө, аав, ач гурван үеэрээ сагсан бөмбөгийн шигшээ багтаа тоглож байгаа дурсамж, намтрыг харуулжээ. Энэ удаагийнх Дэйтоны их сургуулийн “Флайерс” багийнхны NCAA-ийн улирлын тоглолтоор “аялуулах” нь.
2023-03-30
Ш.Энхийн-Од шилдэг тавд багтлаа
АНУ-ын “Дэйтон” их сургуулийн сагсан бөмбөгийн багийн тамирчин Ш.Энхийн-Од Үндэсний оюутны спортын холбоо (NCAA)- ны “Atlantic 10” конференцийн I курсийн шинэ тоглогч оюутнуудаас “Бэлгэдлийн баг”-т нэрлэгджээ
2023-03-09
Дэймийн эрин
Энэ улиралд NBA-ийн супер одод 148 тоглолтод 40-өөс дээш оноо аваад байна.
2023-03-01