
Сүүлийн жилүүдэд сураггүй болсон, амиа алдсан эрдэмтэдтэй холбоотой бүх тохиолдлыг мөрдөн шалгахыг Холбооны мөрдөх товчоонд даалгасан хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт дөрөвдүгээр сарын 17-ны баасан гарагт мэдэгдэв. Шуугиан гуравдугаар сарын эхээр эрчээ авчээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчний генерал асан Уильям Нил Маккасланд Нью-Мексико мужийн Альбукеркед байдаг гэрээсээ хоёрдугаар сарын 27-нд алга болсон хэмээн тэгэхэд Америкийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ генерал 68 настай, 2013 онд чөлөөнд гарсан байв.
2023 оноос хойших иймэрхүү хэд хэдэн тохиолдлын талаар энэ генералыг сураггүй болоод долоо хонож байхад хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд олны сонорт хүргэжээ. Эхлээд эрдэмтний тухай яриа гарав. Дараа нь 11 хүний талаар ярьсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болж буй үйл явдлыг мэдэж байсан төдийгүй уг асуудлаар тусгай зөвлөгөөн ч хийсэн байна.
Трампаас өөр албан ёсны хүмүүс ч дээрх явдлыг тохиолдлын зүйл гэж үзэж байв. Гэтэл ер бусын юм судлагчид энэ “тохиолдлуудад” анхаарлаа хандуулжээ. Тэд харь гарагийнхан, үл мэдэгдэх нисдэг биетийн талаар зохих ёсны мэдлэгтэй хүмүүсийг устгах зорилготой нууц хуйвалдааны талаар ярих болсон байна. Чухам ийм таамаглал, нууцад хариулт өгөх зорилготой мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ. Генерал Маккасланд алга болсон нь өөр гаргийн соёл иргэншлийн талаарх онол руу урам зоригтнуудын анхаарлыг татав. Энэ генералын нэр үл мэдэгдэх нисдэг биетийн тухай сэдэвтэй нягт холбоотой байсан аж. Охайо муж дахь Райт-Паттерсон баазад байх АНУ-ын Агаарын цэргийн хүчний судалгааны лабораторийг тэрудирдаж байжээ. Энд шинэ технологиуд боловсруулна. 1947 онд Нью-Мексико мужид унасан нисдэг тавагны хэлтэрхий чухам энэ баазад хадгалагдаж байдаг юм байна.
Генерал тэтгэвэрт гараад нэрд гарсан поп-панк хамтлагийг үүсгэн байгуулагч, үл мэдэгдэх нисдэг биетийн тухай ном бичиж байсан Том Делонгод техникийн зарим нарийн юмаар зөвлөгөө өгч байжээ. Харь гаргийнхны талаар нууц асар их материал Маккасландад байсныг Делонг 2016 онд ярьсан байна. Бодвол цэргийн энэ өндөр албан тушаалтан Делонгод үнэ хөлсгүй ажиллаагүй байж таарна. Хоёрдугаар сарын 27-нд генерал гэрээсээ гарахдаа хэтэвч, гар буу хоёроос өөр юм авч явсангүй. Гэргий нь хожим “өөрийг нь хүмүүс олохыг тэрхүсээгүй нь илэрхий” гэж хэлж байжээ. Ийм л юм болж. Генерал хаана байгаа нь одоо хэр тодорхойгүй. Харин түүний эрүүл мэнд сайнгүй байсныг хүмүүс мэдэх учир цагдаагийн байгууллага түүний аюулгүй байдалд ихээхэн зовниж байдаг аж.
Маккасланд алга болсон нь энэ мэт хийгээд үүнээс ч айхтар цуврал үйл явдлуудын нэг байсныг удалгүй сэтгүүлчид олж мэджээ. Тухайлбал, НАСА (Америкийн сансар судлалын байгууллага)-гийн мэргэжилтэн, 59 настай Майкл Хикс 2023 ондамиа алджээ. Тэрбээр сансар огторгуйд хөвж яваа од эрхсийн нисэх хөдөлгөөний чигийг анх удаа өөрчилж чадсан DART төсөл дээр ажиллаж байж. Үхлийн шалтгаан тодорхойгүй. Түүний нэрийг учир нь тайлагдаагүй үйл явдлуудын жагсаалтад оруулсан байна. Хикс удаан хугацаанд өвдөж байсан болохоор үхсэн нь ах, дүү нарын нь хувьд санамсаргүй юм биш байв. Дээрх лабораторитой холбоотой 61 настай сансар судлагч Фрэнк Майвалд 2024 онд, 60 настай инженер эмэгтэй Моника Реза 2025 оны зургаадугаар сард Лос-Анжелесээс холгүй аялж яваад алга болсноор мөн л нууцлаг байдлаар сураг тасарсанхүмүүсийн тоонд оржээ. Реза хоёр найзынхаа хамт явж байж. Нэгийнх нь ярьснаар бол Реза түүнээс барагцаалбал 10 метрийн зайд байв. Нэг удаа эргэн харахад Реза гараараа дохиж байсан мөртөө хэсэгхэн хугацааны дараа эргээд харсан чинь алга болчихсон байжээ. Хэдэн сар эрж хайгаад түүнийг олсонгүй.
Цөмийн технологи, зэвсгийн нэрд гарсан лаборатори байдаг Лос-Анжелест бас хоёр хүн учир битүүлгээр алга болсон байна. Лабораторийн барилга байгууламжид амьдралынхаа ихээхэн хэсгийг зориулсан тэтгэврийн өвгөн 78 настай Энтони Чавес 2025 оны тавдугаар сард сураггүй болов. Түүнийг хэн нэгэнтэй тэмцэлдсэн, хүч үзсэн гэх ул мөр гэрээс нь олдсонгүй. Нэг сарын дараа Лос-Аламосын лабораторын захиргаанд ажилладаг 53 настай эмэгтэй Мелисса Касиас зургаадугаар сарын 26-ны өглөө нөхрийнхөө хамт ажилдаа иржээ. Хэвлэлд бичсэнээр Мелисса лабораторийн нууц материалтай ойр ажилладаг байжээ. Удалгүй охиндоо туслах яаралтай хэрэг гарлаа гэж даргадаа хэлээд гэр рүүгээ явав. Гэртээ ирээд ажлынхаа газрын үнэмлэхээ мартсан байна гэж хэлсэн байна. Гэтэл ажил руугаа орохдоо үнэмлэхээ үзүүлж байхыг нөхөр нь харсан байв. Өдрийн 14 цагийн үед охиндоо ажил дээр нь сэндвич аваачиж өгчээ. Жуулчдын сайн мэдэх эртний индиануудын Пот-Крик тосгоны зүгт хурдан гэгч нь явж байгаа нь 14.18 цагт ажиглалтын камерт бичигдсэн байв. Тэрбээр ажлын болон хувийн гар утсаа гэртээ орхисон байна. Эрж хайгаад олсонгүй.
2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд үл таних хүн Португалын эрдэмтэн Массачусетсийн технологийн хүрээлэнгийн профессор Нуну Лоуреируг хэд хэдэн удаа бууджээ. Профессор цусны шингэн, халуун цөмийн синтез судлах төвийг удирддаг байв. Эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадсангүй. Үүнээс хоёр хоногийн өмнө Брауновын их сургуульд буу дуугарч хоёр оюутан амиа алдав. Лоуреируг алсан хүн энд буу дуугаргажээ хэмээн арванхоёрдугаар сарын 18-нд эрх баригчид зарлажээ. Буудсан хүн нь португал үндэстэн Клаудио Валенте гэгч байв. Тэрбээр Лоуреирутай хамт сурч, сурлагаар илүү байсан аж. Чухам дараа нь юу болсон юм, яагаад тэр ийм гэмт хэрэг хийхэд хүрэв гэдэг ойлгомжгүй. Түүнийг амиа хорлосон байхыг олжээ. Лоуреиругийн үхлийг ч эрдэмтдэд тохиолдоод байх болсон учир битүүлэг явдлын хүрээнд мөрдөн шалгах болсон байна.
2026 оны хоёрдугаар сарын 16-нд Калифорни мужийн Ллано сууринд гэмт этгээд 67 настай физикч Карл Грильмайрыг алж орхижээ. Энэ хүн сансрын дурангийн салбарын томоохон мэргэжилтэн байв. Хоёрдугаар сарын 18-нд 29 настай Фредди Снайдерийг саатуулсан байна. Грильмайрыг буудсан гэж эрх баригчид түүнийг үзжээ. Өмнө нь энэ этгээд хулгай хийж, машин авч зугтсан байлаа. Үүнээс хоёр долоо хоногийн дараа генерал Маккасланд алга болж, дэлхийн чихийг дэлдийлгэсэн шуугиан дэгдэх нь тэр.
АНУ-ын эрх баригчид эдгээр үйл явдалд дөрөвдүгээр сарын дундаас анхаарах болсон байна. Теннесси муж улсаас сонгогдсон Конгрессийн гишүүн Тим Берчетт учир битүүлэг эдгээр цуврал үйл явдалд сэтгэл зовж буйгаа илэрхийлжээ. Миссури мужаас сонгогдсон Эрик Берлисон ч энэ талаар бас ярьсан аж.
Цааш нь Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаболон Дональд Трамп ч мэдэгдэл хийв. Эдгээр бүх тохиолдлыг мөрдөн шалгахыг Холбооны мөрдөх товчоонд үүрэг болгов. Гэтэл хүмүүс сураггүй болсон, амиа алдсан тохиолдлуудын хооронд ямар нэг хэлхээ холбоо байхгүй буюу тийм юм байгааг нотлох баримт олдсонгүй.
Нууц мэдээлэл хийгээд гадны хүмүүсийн хооронд холбоо сүлбээ байгаа, эсэхийг бид эрж хайна. Энэ талаар ямар нэг юм, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, хуйвалдаан байсан гэх сэжиг илэрвэл Холбооны мөрдөх товчоо баривчилгаа хийнэ гэж захирал Кэш Пательд нь мэдэгдэв. Энэ ажилд нь шаардлагатай тусламж үзүүлэхээ НАСА бас илэрхийлжээ. Ийм шуугиан дэгдсэн нь үл мэдэгдэх нисдэг биетийн тухай нууц мэдээллүүдийг даруй ил болгоно гэж Трамп мэдэгдсэнтэй холбоотой гэж зарим хэвлэл үзэж байна.
Трампын санаачилгыг таслан зогсоохын тулд харь гаргийнхны талаар нууц мэдээлэлтэй хүмүүсээс хороохоор ямар нэг нууц хүчин шийджээ гэх хэл ам ч гарсан байна.