Төв аймгийн Зуунмод сумд өнгөрсөн амралтын өдөр гадаадын иргэн монгол хөвгүүдийг оролдсон явдал гарч, цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр тус сумын төвд үйл ажиллагаа явуулдаг биллиард тоглоомын нэг газрын ариун цэврийн өрөөнд энэ хэрэг гарсан аж. Узбекистан улсын харьяат 45 настай эр тэнд тоглож байгаад ариун цэврийн өрөөнд орсон хоёр хөвгүүний бэлэг эрхтнийг барьж, элдэв зүйл ярьсан аж. Хөвгүүд тэр даруйд нь цагдаад дуудлага өгснөөр тухайн гадаадын иргэнийг бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл өдүүлсэн гэх үндэслэлээр тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж буй аж.
Г.Орчлон