Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийг энэ сарын 12-ноос нэгдсэн тооллогод хамруулж эхэлжээ.
Энэхүү тооллогыг хийснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэн, харьяалалгүй хүний нэгдсэн бүртгэл, хяналт илүү сайжрах юм.
Тооллого 11 дүгээр сарын 13-ны өдөр өндөрлөнө.
Манай улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийг тооллогод идэвхтэй оролцохыг уриалж байна.