Вьетнам засварын газарт “Лексус-470” маркийн автомашинд хоёр хүн амиа алдсан хэрэг Чингэлтэй дүүргийн нутагт гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн вьетнам авто засварын газарт манай нэг иргэн машинаа засуулахаар өгснийг тэд засаж байсан аж. Шөнө хүйтэн байсных уу, эсвэл өөр шалтгаан байв уу, 21 настай вьетнам засварчин, нас чацуу нэгэн монгол бүсгүйтэй уг машин дотор угаартаж нас барсан байжээ. Шалгалтаар тэд эр эмийн ажил хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ. Уг хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.