Говь-Алтай аймаг Гэрлэх ёслолын ордонтой боллоо. Энэ жил шинээр барьсан ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгын бага танхимыг 6.2 сая төгрөгөөр тохижуулан, хүндэтгэлийн өргөө, хуримын ордны зориулалтаар ашиглаж эхэлжээ. “Засагт ханы ариун гал голомт өнөд бадрах болтугай” гэсэн бичээс бүхий энэ танхимын голд ган тулга байрлуулан, алтайнхны шүтдэг хайрхнуудын зургаар ханыг нь чимсэн байна. Хосууд энд хуримын ёслолоо хийгээд Шүтээний өндөрлөг, улсын баатар Жанчивын хөшөөнд хүндэтгэл үзүүлж байх гэнэ. Энэ ажлыг тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төв, “Алтай” чуулга хариуцан, зохион байгуулах юм.