Үндэсний дархлаажуулалтын ээлжит арав хоногийн аяныг энэ сарын 1-нээс улс даяар өрнүүлж буй. Өнгөрсөн хугацаанд заавал хийх товлолын дагуу долоо, 15 настай хүүхдүүдэд сахуу, татрангийн вакцин, товлолоос хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулж байна. Явцын мэдээллээс харахад сахуу, татрангийн эсрэг вакцинжуулалтад долоон настай 33188 хүүхэд хамрагдахаас 28732 нь, 15 настнуудаас 22230 хүүхэд тариулах байснаас 80.9 хувь нь хамрагдаад буй гэнэ. Дархлаажуулалтаас хоцорсон 989 хүүхдийг нөхөн вакцинжуулжээ. Мөн улирал тутам явуулдаг томуугийн эсрэг дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үүнд зургаан сартайгаас эхлээд насанд хүрэгсэд хүртэл тариулж болох аж.