Улаан бурхан өвчний дэгдэлтийн үед ХӨСҮТ-ийн эмч, ажилчид уртасгасан цагаар ажилласан. Тэдний илүү цагийн цалин, урамшуулалыг шийдвэрлэхээр Эрүүл мэнд, спортын яамныхан ажиллаж, Засгийн газраас анх удаа ажилчдын илүү цагийн мөнгөн урамшууллыг тусад нь батлуулж, шат дараатай олгосоор ирсэн юм. Үлдсэн зургадугаар сарын илүү цагийн урамшуулал болох 54 сая төгрөгийг төсвийн эрх нээгдэх үед шийдвэрлэхээр болсноо ЭМС-ын сайд мэдэгдэв. Түүнчлэн ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж чадаагүй, хариуцлага алдсан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хариуцлага тооцохоор болжээ.