АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ нэмэлгүй хэвээр хадгалж буй нь алтны үнэ өсөхөд нөлөөлж буй тухай marketwatch.com цахим хуудсанд бичжээ. Тухайлбал, Нью-Йоркийн “Comex” биржид гурван сарын дараа худалдан авах шар металлын үнэ 0.2 хувиар өсөн, унци нь 1165.4 ам.доллартай тэнцэв. Уг таваарын үнэ өнгөрсөн долоо хоногийн эцсээс дээшилж буй бөгөөд өчигдөр унци нь 1165 “ногоон”-той тэнцэж байв.
Forex.com-ын шинжээч Фавад Разакзада “Ам.долларын ханш суларсан нь алтны үнэд эергээр нөлөөлсөн. Хөрөнгийн зах зээл дэх тодорхойгүй байдал нь найдвартай гэгддэг алтны эрэлт нэмэгдэхэд хүргэсэн” гэж ярьжээ. Өнгөрсөн долоо хоногт алтны фьючерс ханш 50 гаруй ам.доллараар нэмэгдсэн билээ.