Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Д.Батлутад Булган аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд заасан “Бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Орхон аймгийн МАН-ынхны урилгаар Манжуураас хятадын зочид төлөөлөгчид ирж, Булган аймгийн Хялганат дахь амралтын газарт амарч байсан аж. Энэ үеэр МАН-ын дарга Д.Батлут нь “Эрдэнэ секьюрити” компанийн захирал Эрдэнэбат гэдэг хүнтэй маргалдаж цохисон аж. Үүний улмаас Эрдэнэбатынх нь гавлын суурь ясанд гэмтэл учирч өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. “Нэг л удаа түлхтэл газарт савж унаад ийм явдал боллоо” хэмээн сэжигтнээр өгсөн тайлбартаа мэдүүлсэн сурагтай.
Мөн Архангай аймгийн Засаг даргын орлогч, улсын харцага М.Батжаргал, ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн, Төрийн сангийн дарга Гүрсүрэн нар ЗДТГ-ын ажилтан Лувсандагвыг зодож хүнд гэмтэл учруулсан хэрэг Их тамир сумын “Тайхар чулуу” амралтын газарт гарсан гэнэ.