Монголын марафончдоос дөрөв нь ДАШТ-д oрсoлдoх нь
Спортын хатан хаан хэмээгддэг хoнгoн атлетикийн ДАШТ-ийг хо ̧р жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Япон Улсад “Токио-2025” 20 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 13-21-нд болно. Дэлхийн хoнгoн атлетикийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдын нэрийг зарлаж, чансааны жагсаалтыг танилцуулсан. Монголын хoнгoн атлетикийн шигшээ багийн тамирчдаас дoрoв нь дасгалжуулагч Б.Доржпалам, О.Оюунтуяа нарын удирдлагад Токиог зорих нь. Эмэгтэйчүүдээс ОУХМ Г.Хишигсайхан 37, (138-д, 1199 оноо), Б.Мoнхзаяа 39, (155-д, 1192 оноо), эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Б.Сэр-Од 66, (396-д, 1139 оноо), ОУХМ Ц.Бямбажав 82 дугаар байрт бичигдэж (522-т, 1115 оноо) тив, дэлхийн шилдгүүдтэй мoр зэрэгцэн хурд сорихоор боллоо.
2025-05-24
Титэм судасны хүнд зэргийн нарийслыг Монголд эмчлэх гэнэ
Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг Монгол Улсад нутагшуулах зорилгоор Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын багийг БНХАУ-ын Шанхай хот руу илгээсэн билээ. Тэгвэл тус эмнэлгийн эмч нар энэ чиглэлээр суралцаж, эх орондоо ирсэн бөгөөд УХТЭ-ийн Зүрх, судас судлалын тасгийн шигдээсний нэгжид дэлхийд хүлээн зөвшөөрсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулсан байна.
2025-05-23
Хогийн цэгийг цэцэрлэгжүүлэх давлагааг эхлүүллээ
“Uuree’s dance” бүжгийн клубийг үүсгэн байгуулагч Ж.Үүрийнтуяа гэр хорооллын хогийн цэг байсан газрыг цэвэрлэж, гоёлын модод бүхий бичил төгөл байгууллаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Өргөө” кинотеатрын арын дэнжийн гэр хорооллын айл өрхүүдийн дунд удаан хугацаанд хогонд дарагдсан байсан газрыг цэгцэлж хашаалан, олон нэр, төрлийн нийт 50 ширхэг мод тарьжээ.
2025-05-23
Н.БАЯРМАА: Сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөөр арилгахтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай
Хүний сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөөр тооцож олгодог болсон. Хууль, эрх зүйн орчин бүрдсэнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрч буй юм. Энэ хугацаанд хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх ёстой зүйл цөөнгүй гарсан нь ойлгомжтой. Үүнтэй холбоотойгоор Улсын дээд шүүхээс “Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин:Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг угтан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, хууль зүйн доктор Н.Баярмаатай энэ асуудлаар ярилцлаа.
2025-05-23
Байт харваачид Тайванийг зорилоо
Тайваньд дэлхийн мастеруудын наадам үргэлжилж байна. 2007 оноос оролцож эхэлсэн Монголын байт харваачид энэ удаа 27 тамирчин, таван дасгалжуулагч, багийн нэг эмч, албаны гурван хүн гээд өмнөхөөсөө өргөн бүрэлдэхүүнтэй зорив. Тэдний олонх нь үндэсний шигшээ багт байсан, Азийн болон ПанАмерикийн мастеруудын наадмаас иж бүрэн медальтай ирсэн шилдэг тамирчин. Байт харвааны тэмцээн энэ сарын 25-29-нд болно. Манайхан 30+, 40+, 50+, 60+,70+ насны ангилалд рекурв болон компаундын төрөлд цэц сорих юм.
2025-05-23
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ
БЗД-ийн 26 хороо Олонлог сургуулийн баруун талд айлаас гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09:20 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу ГТУА 14-р анги, ГТУА 63-р ангийн алба хаагчид гал түймрийн голомтод очиход тухайн хаягт орон сууцны 12 давхарт гал гарч, хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байсан тул, яаралтай аврах ажиллагааг явуулан хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалж, гал түймрийг 09:55 минутад бүрэн унтраасан.
Иймд, эцэг, эх асран хамгаалагчдад хүүхдийг цоожтой, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025-05-23