Чөлөөт бөхийн 15, 17, 20 хүртэлх насныхны УАШТ-ий дараа хойч үеэ бэлдэх, тэдний бэлтгэл сургуулилалтад анхаарал хандуулах зорилгоор өсвөр үе, залуучуудын шигшээ багийг бүрдүүлэхээр болсон. Тэднийг гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Ц.Оюунболд нар дасгалжуулна. Сонирхуулахад, 15 хүртэлх насныхны УАШТ-ий хүрэл медальт, “Цаст тайга” дэвжээний тамирчин Б.Бум-Эрдэнэ нь АНУ-ын Вашингтон хотод болсон мужийн аварга шалгаруулах чөлөөт бөх, сонгомол (Грек-Ром) бөхийн төрөлд 62 кг-ын жинд тус бүр таван тойрог барилдан, өрсөлдөгчдөө ялж түрүүлжээ.
Өмнөд хөршид тус тэмцээнтэй зэрэг эхэлсэн Бүх Хятадын аврага шалгаруулах 15 дахь удаагийн үндэсний спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээнд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн тамирчин Ц.Чандаганцагаан 76 кг-д аварга болсон байна.