“Uuree’s dance” бүжгийн клубийг үүсгэн байгуулагч Ж.Үүрийнтуяа гэр хорооллын хогийн цэг байсан газрыг цэвэрлэж, гоёлын модод бүхий бичил төгөл байгууллаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Өргөө” кинотеатрын арын дэнжийн гэр хорооллын айл өрхүүдийн дунд удаан хугацаанд хогонд дарагдсан байсан газрыг цэгцэлж хашаалан, олон нэр, төрлийн нийт 50 ширхэг мод тарьжээ. Заримд нь торх хийж, эргэн тойрныг нь ч мөн тохижуулсан байна. Түүний санаачилгыг дэмжиж, иргэд 3.6 сая төгрөг хандивласан бол бүжгийн клубийн шавь нар нь бяцхан төгөл байгуулахад нь гар бие оролцож, тусалжээ. Ингэснээр тэр хавийн оршин суугчдад эерэгээр нөлөөлж, амьдрах орчин нь сайжирсан гэв. Ташрамд дурдахад, Ж.Үүрийнтуяагийн хогийн цэгийг цэцэрлэгжүүлэх санаачилгыг цахим орчинд олон мянган хүн дэмжиж, ийм давлагааг эхлүүлээд байгаа аж.
М.Гэгээ