- Эхлэл
-
“Өнөөдөр”-ийн сэдэв
Сувилж хүчирдэггүй сувиллууд
Ахмадууд л сувилалд амардаг гэх ойлголт хэдийн ард хоцорчээ. Залуус алжаал, ядаргаагаа тайлж, амьдралын чанараа сайжруулахын тулд сувилалд амрах сонирхолтой болсон. Найз нөхөд, гэр бүлээрээ сувилуулах боломжтой, байгальд ойр, ая тухтай, ажилтнууд нь харилцаа хандлага сайтай, чанартай хоол ундтай, эмчилгээ, үйлчилгээтэй газар хайсан хүн цөөнгүй. Гэвч эдгээрийг нэг доор цогцлоосон, төгс гэж хэлж болохуйц сувиллын газар манай улсад хэр олон бол.
2024-08-07
“Дуураймал”-д шахагдсан үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцаснууд
Сурагчид өдөр бүр нэг ижил хувцас өмсөх нь хүүхдийн тэгш эрхийн мэдрэмжийг нэмэгдүүлж, сургуулийн орчинд амьдралын ялгаатай байдал үүсгэхгүй, өмссөн зүүснээрээ өрсөлдөхгүй, нэгнээ шоглох, доромжлох үйлдэл буурна гэж үздэг. Манай улс 2011 онд “MNS6232:2011 сурагчийн дүрэмт хувцасны хагас ноосон даавуу. Техникийн шаардлага” гэх стандартыг баталсан юм. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2013 онд Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг баталсан билээ
2024-08-06
Элгээрээ хэвтсэн салбарыг Т.Мөнхсайхан өндийлгөж чадах уу
Т.Мөнхсайхан гурван жил долоон сарын дараа Эрүүл мэндийн сайдаар эргэн ирлээ. Эрүүл мэндийн салбар бахь байдгаараа, яг урьдынхаараа түүнийг угтаж байна. Зарим талаар асуудлууд нь бүр ч ужгирч, илүү хүндрээд буй. Сайд нар нь нүүдлийн шувуу шиг ажилладаг, байсхийгээд л солигддог, тогтвортой бодлого хэрэгжүүлдэггүй, ирсэн хүн нь “самарчхаад” буцдагтай эрүүл мэндийн салбарын өнөөгийн хямрал холбоотой ч байж мэдэх юм. Учир нь сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2014 оноос хойш эл салбарыг удирдахаар ирсэн 10 дахь сайд нь Т.Мөнхсайхан. Нэг жилийн “настай” сайдын суудалд тэрбээр өнгөрсөн 10 жилийн дотор хоёр дахь удаагаа сууж буй анхны хүн нь.
2024-08-05
Ипотекийн зээл эргэн “царцах” уу
2024.05.01 Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлав. Ингэснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдсэнийг мэдэгдлээ. Эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж, 10 мянган өрхийг ипотекийн зээлд хамруулах боломж нээгдээд буйг олон нийтэд мэдээлэв.
2024-08-02
“Цагийн ажилтны хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна”
Суралцахын зэрэгцээ ажил хийж, хэрэглээнийхээ мөнгийг олдог оюутан залуус олон бий. Тэд ихэнхдээ цагийн ажил хийдэг. Ингэхдээ өөрийн цаг завд тааруулан хэд хэдэн байгууллагад зэрэг ажиллах нь элбэг. Гэвч зарим аж ахуйн нэгж тэдний хөдөлмөрлөх эрхийг зөрчих, цалинг нь олгохгүй байх, ажлын байрны дарамт үзүүлэх зэрэг асуудал тулгарах нь түгээмэл гэнэ. Тэр бүрд оюутнууд хууль, эрх зүйн мэдлэг хангалтгүйгээс, бас асуудлыг дэвэргэхээс зайлсхийж өөрсдөө хохироод үлддэг байна. Эдгээр тохиолдолд ямар арга хэмжээ авах шаардлагатайг болон оюутнуудад түгээмэл тулгамдаад буй асуудлыг тодруулахыг зорилоо.
2024-08-01
Борооноос “ургац хураах” аргаа хэзээ олох вэ
Улаанбаатар хотод өнгөрсөн сарын 20-нд орсон борооны улмаас усанд автсан гэх 20 дуудлага холбогдох байгууллагынхан нь хүлээн авчээ. Тэдгээрийн дагуу мэргэжлийн байгууллагынхан нийслэлийн 28 байршилд ажиллаж, 14 403 тонн ус соруулсан байна. Өнгөрсөн оны энэ үед ч 3000 тн борооны ус соруулж байжээ. Ийм хэмжээний ус хаачдаг вэ, дахин боловсруулж, ашигладаг уу гэдгийг албаныхнаас тодруулахад “Соруулж авсан усаа ойролцоох даланд асгадаг” гэж хариулсан юм. Дэлхий нийтээр усны хомсдолд орох эрсдэл ойрхон байгааг сануулсаар атал манайд ийнхүү тонн тонноор нь усаа асгасаар буй нь харамсалтай.
2024-08-01
Метро “сонгуулийн хөзөр” хэвээр үлдэх үү
“Би одоо 40 настай. 45 насандаа үр хүүхдээ хөтлөн метронд сууж, энэ хотдоо амьдарна гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Х.Нямбаатар дарга бид хоёрын хувьд метро барина гэдгийг баттай хэлж байна. Энэ ажлыг эхлүүлсэн” гэж УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшигчП.Сайнзоригөнгөрсөн зургаадугаар сарын 14-нд твиттерт бичиж үлдээжээ. Бас тэрбээр метро барьж чадахгүй гэж шүүмжилсэн хүмүүст хандан “Галзуураад байгаарай” гэдэг үгээрээ хариу барьснаа ч сонгуулийн сурталчилгааныхаа нэг хэсэг болгосон байдаг.
2024-07-30
“Боловсролгүй” иргэд эрүүл мэндээрээ дэнчин тавьж байна
Монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлтүүд ямар түвшинд байгаа бол. Нийслэл, орон нутагт хүн амыг өвчлөлд хүргэж буй эрсдэл юу вэ, бууруулах, урьдчилан сэргийлэх боломжтой юу. Эдгээр асуултад хариулт олохын тулд эхлээд статистик мэдээллийг харах хэрэгтэй. Гэтэл манай улсад статистик мэдээллийн нэгдсэн сан алга. Төрийн байгууллагуудын өгч буй тоон мэдээлэл нь хоорондоо зөрдөг. Монгол Улсын Засгийн газар болон судлаач, эрдэмтэд, олон нийтэд бодитой, нэгдсэн мэдээлэл ус, агаар шиг дутагдаж байна
2024-07-30
Ажлыг оромдож биш, чанартай хийж суръя
Нүглийн нүдийг гурилаар хуурах гэсэн мэт оромдож хийсэн, ашиглалтын хугацаа нь жилээр биш, сар, өдрөөр хэмжигдэхүйц хэврэг, чанаргүй ажлуудыг дээрх байдлаар нэгд нэгэнгүй тоочин бичвэл сонины зай талбай, цаг хугацаа багагүй шаардахаар байна. Иймд сүүлийн үеийн гэгдэх цөөн жишээг энд эшиллээ. Манай улсад ажлыг чанартай, өндөр түвшинд гүйцэтгэх, эзэн болж, хариуцлагатайгаар хийх тухай ойлголт бүрмөсөн хаягдсаныг эндээс харж болно. Харин аливааг хамгийн нүсэр зардлаар, хамгийн чанаргүй хийх бодлого, жишиг үе залгамжлан амь бөхтэйгөөр нутагшиж буй гэлтэй
2024-07-29
Төрийн байгууллагынхан амарч байна
Төрийн албаныхны амралт үргэлжилсээр байна. “Би мэдэхгүй, амрах гэж байгаа”, “Би мэдэхгүй, хүн нь амарсан”, “Би мэдэхгүй, амраад орсон” гэдэг үе нь таарчихлаа” гэж иргэд энэ үеийг тодорхойлдог. Яг одоо ийм сэтгэгдлийг нийгмийн сүлжээнээс олноор харж болно. Учир нь төрийн зарим байгууллагын ажил “тэг зогсож”, тэр хэрээр иргэд хоосон хаалга “мөргөж” буйгаа ийн илэрхийлж байна. Бас аль ч байгууллага руу холбогдож, мэдээлэл хүсэхэд “Хариуцсан хүн нь амарсан” гэдэг жижүүрийн үгийг нь сонссоор
2024-07-26
Дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон иргэд гудамжинд гарахдаа тулжээ
Аймшигт дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон иргэд түрээсийн байранд толгой хоргодож байгаа. Гэтэл тэд эхнээсээ түрээсийн байрнаас хөөгдөж, очих газаргүй болсон байна. Одоогоос зургаан сарын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин БХЯ-ны эзэмшлийн жийптэй шүргэлцсэнээс дэлбэрч, ихээхэн хэмжээний гал гарсан.
2024-07-25
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад бодлого, шийдэл байна уу
МАН парламентын ес дэх удаагийн сонгуульд 68 суудал авч, олонх болсон ч хамтарсан Засаг байгуулах саймшралаар аль хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй, үймээн бужигнаантай, дангаар засагласан жилүүддээ чинээнд нь тултал дордуулж, “сэхээнд оруулсан” хүнд салбаруудаа АН, ХҮН намд бэлэг болгон өглөө хэмээх олон нийтийн хардлага, шүүмжлэл дагуулсан томилгооны гол цөмд байгаль орчны салбар зүй ёсоор багтаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаа шинэ танхим бүрдүүлэхдээ зарим яамны нэрийг өөрчилж, нэгдсэн удирдлага, бодлогод зангидагдаж ирсэн салбаруудыг нааш цааш болгож, “хөдөлгөөнд оруулсан”-ы нэг нь байгаль орчин болов
2024-07-25
Төр засаг“төөрсөн” үрсээ тойлно уу
Монгол Улсад энэ оны байдлаар хагас өнчин 36 363 хүүхэд бий гэж Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос мэдээлсэн. Харин бүтэн өнчин 2911 хүүхэд бүртгэлтэй байна. Тэдний 2707 нь албан ёсоор хэний хамгаалалтад байгаа нь тодорхойгүй, төрийн хараа хяналтаас гадуур амьдарч буйг тус комиссын гишүүн Ж.Хунан хэлсэн юм. Монгол Улсын иргэн, ганц хүүхэд ч төрийн хараа хяналтгүй, хэн нэгний асрамж, халамжаас гадуур амьдрах ёсгүй. Гэтэл эдгээр хүүхэд хөсөр хаягджээ. Харамсалтай нь, өдрөөс өдөрт тэдний эгнээ тэлсээр
2024-07-24
Дуу чимээний бохирдлоо хэмжиж, хянаж чадахгүй байна
Хотын зам, гудамж, талбайд тайван, чөлөөтэй, юм бодон алхах гэхээр барилга, байгууламж, зам, тээврийн хэрэгслийн дуу чимээ яршиг удаж, дарамт учруулаад байна уу. Агаар сэлбэх гээд салхивчаа нээхээр хотхон, хорооллын дундах их шуугиан, зам, барилгын ажлаас үүдэлтэй тээртэй чимээ чихийг тань дэлсэх шиг болдог уу. Хүүхэд, хөгшдөө агаарлуулъя гээд гэрээс гаргахаар бүдүүлэг жолооч нар дуут дохиогоо хангинуулж, бүдүүн яндантай спорт машин, мотоцикл хөлөглөгчид тээврийн хэрэгслийнхээ бяр чадлыг гайхуулан өндөр дуугаар “чарлуулаад” байна уу
2024-07-23
Л.Энх-Амгалангийн балгийг П.Наранбаяр баллуурдах уу
Шинээр бүрдсэн Засгийн газарт ХҮН намыг төлөөлөн орсон хоёр гишүүний нэг П.Наранбаяр маш хүнд салбар хүлээн авав. Харин сайдын “авшиг”-тай Л.Энх-Амгалан хоёр дахь яамаа даргалахаар явж, боловсролын салбар нь бахь байдгаараа үлдлээ. Улсын хамгийн чухал уг салбарын сайдын тамгыг сүүлийн гурван жил атгасан ч тэрбээр удаан хугацаанд ужгирсан асуудлуудыг төдийлөн нимгэлж чадсангүй. Тэгсэн атлаа дэвшээд ч байгаа юм шиг дараагийнхаа яамыг удирдах нь зөв үү.
2024-07-22
Дугуйчдын эмгэнэл буюу дуусдаггүй зам
Дугуйгаа жийгээд инээмсэглэн явдаг байсан сэтгүүлч залуу хэдхэн хоногийн өмнө согтуу жолоочид дайруулж, амиа алдлаа. Хэрэв түүний амьдардаг Толгойт дугуйн замтай, осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй бол гэдэг харуусал сэтгэл хөндүүрлүүлнэ. Гарцаар яваа хүнийг, дугуйтай иргэнийг, скүүтер, мопедтой хүүхдүүдийг эрүүл ухаанаа алдсан этгээд дайрч хөнөөдөг аймшигтай нийгэмд бид амьдарч байна. Дайн дажингүй улс гэхэд итгэмээргүй олон иргэнээ ослын улмаас алдаж буй нь харамсалтай
2024-07-19
Хашхирдаг биш, хариуцлага тооцдог жишиг тогтооё, Х.Нямбаатар дарга аа
Саяхан болсон “Монголын эдийн засгийн чуулган”-ы “Хотын реформ” сэдэвт нэгдсэн хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Бүх барилгын компани газраа авлигаар авсан. Ингэж хэллээ гээд барилгын олон компанийн захирал намайг шүүхэд өгч магадгүй. Богдхан уул, Нүхт, Яармагийн газруудыг бүгдийг нь авлигаар авсан шүү дээ. Шударгаар олгосон газар, боссон хороолол нийслэлд нэг ч байхгүй” хэмээн ярьж, тус арга хэмжээг зорин ирсэн гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагынханд өнөөгийн Улаанбаатарын бодит байдлыг танилцуулав
2024-07-19
Сэргийлэх боломжтой байтал цааргалах шалтгаан бий юү
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой гэж эмч нар хэлдэг. Энэ төрлийн хавдар үүсдэг шалтгааныг дэлхий нийтэд харьцангуй сайн судалсан, хүчин зүйлийг нь тогтоосон гэж дүгнэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, умайн хүзүүний хорт хавдрын 90 орчим хувь нь хүний папиллома вирус (ХПВ)-ээр үүсгэгддэг болохыг эрдэмтэд баталжээ
2024-07-08