Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжуулж, “И-Монголиа”-д нэвтрүүллээ
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн зэрэг 20 600 байгууллагын 150 мянга орчим ажилтан, албан хаагчийг ажил, мэргэжлээс нь шалтгаалан жилд 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулдаг.
2025-11-17
3000 гаруй нэр, төрлийн мансууруулах бодис илрүүлэх тандагч багаж суурилуулжээ
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаад худалдааны бүрдүүлэлт, хяналтыг түргэн шуурхай гүйцэтгэх, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх зэрэг зорилгоор том, жижиг, дунд оврын ачаа барааг нэг уншилтаар хоёр өнцгөөр хардаг, дүрсний нягтрал сайтай, орчин үеийн стандартад нийцсэн 18 ширхэг төхөөрөмж ашиглаж эхэлжээ
2025-11-17
3.3 кг алт хилээр гаргахыг завдсан хятад, монголчуудыг саатуулав
Өмнөд хилийн Замын-Үүд боомтоор энэ сарын 14-нд их хэмжээний алт хилээр гаргах гэж байсан хятад, монгол иргэдийг тагнуул, гаалийн байгууллагынхны хамтарсан шалгалтаар илрүүлж баривчиллаа. Алтны ченж нэртэй монгол, тэднээс өндөр үнээр дамжуулан худалдан авдаг хятад иргэдийн хамтарсан эл бүлэглэлийнхэн 3.3 кг алт биедээ нууж хил да¬вуулах гэж байсан аж.
2025-11-17
Эв нэгдлийн ард гэм буруугаа нуухаар тохиролцсон уу
МАН-ын XXXI Их хурал энэ сарын 15-16- нд “Буянт-Ухаа” спорын ордонд болж, шинэ даргаараа Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг 94.5 хувийн саналаар сонгов. Хоёр сарын турш хуваагдан талцсанаа МАН-ынхан “мартаж”, “Эв нэгдэл, шийдэл, хөгжил” хэмээх уриа дэвшүүлжээ. Хоорондоо огт “зодолдоогүй” мэт л найрсаг уур амьсгалтай хурал болж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, Их хурлаасаа өмнө талууд тохи¬ролцож, саналаа нэгтгэдэг хуучин уламжлалаа сэргээж чаджээ. Тиймээс л 2000 гаруй төлөөлөгчийнхөө 94.5 хувийн саналаар намын шинэ даргаа сонгосон юм. УИХ дахь бүлгийнх нь гишүүд баасан гарагт мэдээлэл хийж, эв эеэ хичээхээр шийдсэнээ дуулгасан нь ч ийм учиртай аж.
2025-11-17
Ажлын орчинд чихрийн шижингийн эрсдэлийг бууруулахыг уриалав
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг “Чихрийн шижингийн талаар ажлын байрандаа мэдье, дэмжье” уриан дор тэмдэглэх гэнэ. Хүмүүс ажлын байрандаа өдрийн ихэнх цаг хугацааг өнгөрүүлж буй өнөө цагт ажлын орчинд чихрийн шижингийн эрсдэлийг бууруулах, эрүүл дадлыг төлөвшүүлэх, ажилтан бүрдээ ээлтэй, дэмжлэгтэй орчин бүрдүүлэхийг ДЭМБ-аас уриалжээ. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаагаар манай улсын 15-69 насны хүн амын биеийн жингийн индекс (БЖИ)-ийн дундаж ДЭМБ-ын зөвлөсөн хэвийн хэмжээ (18.5-24.9)-нээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна.
2025-11-14
Ажлын байран дахь “халдвар”
Сүүлийн үед дэлхийн хэмжээнд жижиг, том гэлтгүй байгууллага, компаниуд нийгмийн түгшүүрт үзэгдэлтэй тулгарч байгааг мэргэжилтнүүд онцлох болсон. Энэ нь чимээгүй хагарал. Хүмүүс, тэр дундаа залуу, идэр насныхан ажиллах сонирхолгүй, эрхэлж буй хөдөлмөр, үйлсээсээ залхах хандлагатай, үүнээс улбаалан ажил “алах” нь түгээмэл байгааг quiet cracking буюу чимээгүй хагарал, чимээгүй шаталт хэмээн томьёолох болжээ. Өнөөгийн ийм чиг хандлага өмнө нь хөдөлмөрийн зах зээлд ажиглагдаж, мөн л quiet quitting буюу чимээгүй халах синдром хэмээн то-дорхойлж байсан ойлголтыг “залгамжлах” нийгмийн таагүй үзэгдэл юм.
2025-11-14
ХААИС-ийн дэд захирал асан Ж.Батчулууны нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгов
Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)- ийн захирал Т.Хэрүүга, Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэр¬гийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ.
2025-11-14
Найман аймагт зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
Цаг уурын өртөө харуулын бодит ажиглалт, ган, зуншлагын талаарх хиймэл дагуулын мэдээ, 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт зэргийг үндэслэн цаг уурын байгууллагаас зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ.
2025-11-14
Төрийн аудитын байгууллагад Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлнэ гэв
Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Азийн хөгжлийн банкны Санхүүгийн удирдлагын хэлтсийн захирал Рут Фаррант тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар төрийн аудитын байгууллагын чадавхыг сайжруулахаар хэрэгжүүлж буй дижитал шилжилтийн бодлогууд нь Азийн хөгжлийн банкны бодлогын тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгааг талууд тэмдэглэжээ.
2025-11-14