Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Азийн хөгжлийн банкны Санхүүгийн удирдлагын хэлтсийн захирал Рут Фаррант тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар төрийн аудитын байгууллагын чадавхыг сайжруулахаар хэрэгжүүлж буй дижитал шилжилтийн бодлогууд нь Азийн хөгжлийн банкны бодлогын тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгааг талууд тэмдэглэжээ. Улмаар технологийн дэвшлийг нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж болохыг хатагтай Рут Фаррант илэрхийлжээ. Мөн тус банкны техникийн туслалцааны хүрээнд “Ази, Номхон далайн бүс нутаг дахь тогтвортой гүйцэтгэлийн аудитын сайн туршлагыг бэхжүүлэх” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж буй бөгөөд Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитыг бэхжүүлэх, аудитын талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнүүд нь бусад улс оронд ч жишиг болохуйц хэмжээнд хүрснийг онцлов.
С.Цэрэн