ХААИС-ийн хүрээлэнгийн захирал Т.Батсүх, Архангайн дарга нарын авлигын хэргийг дахин хэлэлцүүлнэ
ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх, Архангай аймгийн Засаг дарга асан, өдгөө ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга байсан, одоо тус аймаг дахь Политехник коллежийн захирлын албан тушаал хашдаг Б.Өсөхбаяр нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.
2025-11-06
Азгүй, адармаатай улирлын дараа сэргэлт айсуй
Сүүлийн нэгэн арваны туршид Ж.Эмбийд болон “Филадельфи-76” багт гурван л зүйл тодорхой байсаар ирсэн. Нэгдүгээрт, түүний эрүүл мэндийн асуудал. Сүүлийн 11 улиралд Ж.Эмбийд боломжит 902 тоглолтын 452-т оролцжээ. Эдгээрээс таван улиралд нь (огт тоглоогүй эхний хоёр улирлыг нь оруулж тооцов) 40-өөс цөөн тоглолтод л талбайд гарсан аж.
2025-11-05
Үндэсний кино зохиолын шинэ эргэлт-Чимидийн Гомбо
Тэртээ 1970 оны хавар сан... “Анхны алхам” киног анх үзээд тун сонин мэдрэмж төрж билээ. Урьд өмнө үзэж байсан монгол кинонуудаас зохиомж, өгүүлэмжээрээ тэс өөр... Ахуй орчин нь бодит амьдралд тун ойр, үйл явдал гээд байх юмгүй атлаа ганц майхан тойрсон өвгөчүүл, хадланчдын хоорондын харилцаа, диалог яриа нь уйдаахгүй, өөрийн эрхгүй сонирхол татаж, тэдний дунд өрнөх үйл явдал нь сэтгэл хөдөлгөсөөр уг кино төгсдөг сөн. Ямартай ч Монголын кинонд шинэ нэгэн өөрчлөлт гарлаа даа гэж бодож явлаа.
2025-11-05
1127 эрх зүйч шалгалт өгснөөс 100 хүн тэнцжээ
Монголын хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хуульчийн мэргэжлийн шалгалтыг өнгөрсөн сарын 22-24-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан юм. Шалгалтын дүнг уржигдар танилцуулсан бөгөөд нийт 1127 эрх зүйч оролцсоноос 8.8 хувь буюу 100 хүн тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, сорилгын болон бодлогын шалгалтын нийлбэр дүнгээр 70 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс шалгалтад тэнцжээ.
2025-11-05
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжуулэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөболовсруулан Засгийн газарт танилцуулахыг Эруул мэндийн сайд Ж. Чинбүрэнд даалгав.
2025-11-05
Нийслэлчүүд өдөрт 1500 гаруй тонн хог хаягдал “үйлдвэрлэж” байна
Нийслэлийн хүн амын өсөлт, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ жилээс жилд өргөжихийн хэрээр их хэмжээний хог хаягдал ялгарах болжээ. Улаанбаатарчууд өдгөө өдөрт дунджаар 1500 гаруй тонн хог хаягдал “үйлдвэрлэж” буйаж. Тэгвэл 2040 он гэхэд эл үзүүлэлт хоногт 2915 тонн болж нэмэгдэх төлөвтэй байна. Хог хаягдлыг дахин боловсруулах, эсвэл бүрмөсөн устгах ямар нэгэн арга хэмжээ авахгүй л бол байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг судлаачид анхааруулсан.
2025-11-05
Цахим гаваа таслан машин хулгайлж байсан хөвгүүд хүний амь бүрэлгэжээ
Эрүүгийн хэрэгт холбогдсон зарим яллагдагчид хилээр гарахыг хориглох, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авдаг болсон. Ийм таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)- ынхан хэрэгжүүлж, яллагдагч нарт хяналт тавих үүрэгтэй юм. Гэвч хяналт сул, цахим гав хугацаандаа худалдан аваагүйгээс зарим яллагдагч таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчих, шүүхээр шийтгүүлсэн хүмүүс ял завших боломж олгож байгаа гэхэд хилсдэхгүй.
2025-11-05
Л.Болд, Г.Аварзэд нар дэлхийн аваргаар шалгарлаа
Тайландын Бангкок хотод үргэлжилж буй жиү жицүгийн ДАШТ мастерс ангиллынхны барилдаанаар эхлэв. Монгол Улсын багаас M4 ангиллын 62 кг-ын жинд “Miners jiujutsu” академийн тамирчин Л.Болд түрүүлж, аварга боллоо. Түүний амжилтыг буухиалж тус ангилалд “Ид шидийн орон”, “Magic 13” академийн Б.Энхтүвшин дэд байр эзэлж, дэлхийн дэвжээнээс зургаа дахь медалиа хүртжээ.
2025-11-05
Аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 50 гаруй хүн амиа алджээ
Карибын тэнгисийг “Мелисса” хар салхи нөмөрч, Афганистанд газар хөдөлсний дараа Африк болон Номхон далайн бүс нутагт байгалийн гамшиг дахин нүүрлэжээ. Тодруулбал, Кени, Папуа Шинэ Гвиней зэрэг оронд энэ сарын 1-нээс эхлэн тасралтгүй орсон хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 50 гаруй хүн амиа алдсан байна. Тухайлбал, Кенид эл гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 26-д хүрч, 25 иргэн сураггүй болжээ. Мөн авто зам, гүүр нурж, 1000 гаруй айлын орон сууц сүйдсэн аж. Их хэмжээний аадар борооны улмаас үерийн усны түвшин эрс нэмэгдэж, шавар ихээр үүссэн тул аврах ажиллагааг түр хугацаанд зогсоохоос аргагүйд хүрсэн байна.
2025-11-05
Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлэв
Тэгвэл А.Ишдоржийн албан тушаалаа урвуулж, хахууль авсан гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн аж. Улмаар прокурор яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байна.
2025-11-05
Замын хөдөлгөөний зөрчил мэдээлбэл урамшуулал олгох нь
Явган хүний замд автомашинаа тавьсан, автобусны зогсоол хаасан, түр болон удаан зогсох хориотой газарт зогссон зэрэг зөрчил, мэдээллийг иргэд зургаар баталгаажуулан“102 Police” аппликэйшнээр дамжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлснээр урамшуулал авах боломжтой боллоо.
2025-11-04
Уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн нүүдэлчдийн түүх
Алтайн уулсын орой цэнхэртэн харагдах, говь, хээрийн заагт орших хуурай, цөлөрхөг энэ талд Даваасүрэнгийнхэн аж төрнө. Ган, зудын давтамж нэмэгдэж, өвс тэжээл ховордож, усны эх үүсвэр багассан тус газарт нутгийнхан худаг гаргах, хамтын бэлчээр ашиглах зэрэг арга сэдэн амьдарч буй. Хөдөө нутгийн залуус ердөө хэдхэн километрийн зайд орших урьд хожид үзээгүй шинэ содон ахуй нийгмийг үзэх мөрөөдөлд автаж, хударгалсандээлээ савхин хүрэм, жийнсээр солихыг Улаанбаатарын магтуу ч гэх. Хотыг зорих түмнийг ийм л нүдээр харж, гэр хорооллын янданг нэмлээ гэж гадуурхах нь бий. Харин “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээлд уур амьсгалын өөрчлөлтийн “хуй салхи”-нд өртөн мал сүргээ алдаж, шинэ амьдрал хайн арга ядахдаа нийслэлийг зорьж буй Дагвасүрэнгийн Даваасүрэн, Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхийг өгүүлэх болно.
2025-11-04
УБТЗ-аас авсан хөрөнгөө угаасан гэх Ж.Гарьдын хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах нь
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Д.Ж-гийн хүү Ж.Гарьдад холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг өчигдөр хянан хэлэлцээд 60 хоногийндоторбагтааннэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ “Санхүү, нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Энэ нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх хууль журам зөрчсөн” гэж шүүгч дүгнэсэн юм. Өөрөөр хэлбэл, 600 000 ам.долларын эх үүсвэрт санхүүгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой юм байна.
2025-11-04