Сүүлийн нэгэн арваны туршид Ж.Эмбийд болон “Филадельфи-76” багт гурван л зүйл тодорхой байсаар ирсэн. Нэгдүгээрт, түүний эрүүл мэндийн асуудал. Сүүлийн 11 улиралд Ж.Эмбийд боломжит 902 тоглолтын 452-т оролцжээ. Эдгээрээс таван улиралд нь (огт тоглоогүй эхний хоёр улирлыг нь оруулж тооцов) 40-өөс цөөн тоглолтод л талбайд гарсан аж.
Хоёрдугаарт, талбайд гарсан л бол Ж.Эмбийд дэндүү давамгай тоглож байсан агаад үүнийхээ үр дүнд хоёр удаа улирлын мэргэн бууч, Бэлгэдлийн багийн гишүүн, улирлын “Үнэ цэнтэй тоглогч” болж чадсан юм.
Гуравдугаарт буюу хамгийн гол нь Ж.Эмбийдийг тоглож байхад “76” баг хүчирхэг өрсөлдөгч болдог байлаа. Сүүлийн дөрвөн улиралд Ж.Эмбийдийн оролцсон 224 тоглолтын ердөө 66-д нь тэд ялагджээ.
Гэвч Ж.Эмбийд өнгөрсөн хоёрдугаар сарын дундаас үлдсэн тоглолтуудад оролцох боломжгүй болов. Тэрхүү улирлыг зөвхөн азгүйтэл, тааруу амжилтаар тодорхойлох нь учир дутагдалтай . Ж.Эмбийд гэмтлийн улмаас аш олон тоглолт өнждөгт нь тус баг дасан зохицож сурсан гэж болно. Гэхдээ түүнийг талбайд байх үедээ тааруу тоглож байгаад нь тэд дасаагүй . Харамсалтай нь, хараалгуулсан эт өнгөрсөн улиралд Жоэлийг тоглох үед “Филадельфи” тун базаахгүй тоглолт үзүүлж байлаа.
2023-2024 оны улиралд Ж.Эмбийд эсрэг багийнхны хувьд хар дарсан зүүд нь болж, оролцсон 39 тоглолтдоо 31 удаа багаа ялуулсан. Талбайд байх минут тутамдаа Ж.Эмбийд нэгээс илүү оноо дунджилж байсан нь агуу У.Чэмберлэний оргил үеийг санагдуулам байлаа. Хэрэв өвдөгний өгөөрсний урагдлын улмаас эс засалд ороогүй бол, хэрэв тэрхүү 39 тоглолтод гялалзсан шигээ тоглосон бол Ж.Эмбийд хоёр улирал дараалан улирлын “Үнэ цэнтэй тоглогч”, гурван улирал дараалан онооны аварга болох байсан .
Харин 2024-2025 оны улиралд байдал эсрэгээрээ байв. Түүний оролцсон 19 тоглолтын 11-д нь “Филли” ялагдсан төдийгүй талбайд байхад баг нь өрсөлдөгчөөсөө 10-аар бага оноо авч байв. Өөрийг нь дахин тоглуулахгүй гэх шийдвэр гаргахаас өмнөх зургаан тоглолтод Ж.Эмбийд талбай дээр нийт хасах 61 оноотой тоглосон. Тэрбээр тун тааруу довтолж (холын зайн шидэлтийн оновч нь 30 хувь, нийт шидэлтийн оновч нь 44 хувь), хамгийн цөөн оноог (23.8) дунджилж байснаас гадна шинэ тоглогч байсан улирлаасаа хойш хамгийн цөөн удаа самбараас бөмбөг (дунджаар 8.2) авчээ.
Зөвхөн талбай дээрхээс гадна талбайн гадна ч санаа зовоосон үйл явдлууд ээлжлэн өрнөж байлаа. 2024 оны арваннэгдүгээр сард Майамид болсон багийн уулзалтын үеэр зарим тоглогч түүнийг эргэжлийн бус байна хэмээн шүүмжилсний дотор гол хамтрагч Т.Макси түүнийг багаас зохион байгуулдаг арга хэмжээнд ирдэггүй, хоцордог гэхчлэн буруутгасан. Хэдий Т.Макси Жоэл нар эвлэрсэн ч уг уулзалтын тухай эдээлэл олон нийтэд тарсанд тэрбээр бухимдаж, хэн мэдээлэл задалсныг нь олж мэдэхийг оролдож байв. Түүнчлэн нийтлэлдээ гэр бүлийнх нь тухай эдээллийг багтаасан сэтгүүлчид Ж.Эмбийд уурлаж, түүнийг зодохоор дайрсан агаад үүний улмаас гурван тоглолт өнжих шийтгэл хүлээсэн юм. Эл шийтгэлийн өнгөн хохирол нь нэг сая орчим ам.доллар байсан бол арванхоёрдугаар сард тоглолтын үеэр зохисгүй дохио зангаа хийсэн учир лигээс түүнийг нэмж 75 янган м.доллароор торгов.
2024 оны есдүгээр сард “76” баг түүний гэрээг гурван жилээр сунгаж, 192 сая м.долларын цалин өгөхөөр болсон. Ингэснээр тэд ирэх таван жилд камерун төвийн тоглогчид 300 сая гаруй доллар “зарцуулах” . Ийн өндөр дүнтэй гэрээг санал болгохоос өмнө “76” багийн удирдлага Ж.Эмбийдийн өвдөгний талаар дүг нэлт гаргахын тулд гэмтлийн маш олон мэс засалчтай зөвлөлджээ. Жоэлийн зүүн өвдөг гэнэтхэн, ямар нэг шалтгаангүйгээр байнга хавдаж байгаа энэ үед түүнтэй ийм урт хугацааны гэрээ байгуулах нь зөв байсан, эсэхэд зарим хүн эргэлзэж байв.
Харамсалтай нь, 2024-2025 оны улирал эхлэнгүүт түүний зүүн өвдөг хөндүүрлэж, хавдаж эхлэв. Улирлын өмнөх бэлтгэлийг өн улирлын эхний зарим тоглолтыг үүний улмаас тэрбээр өнжлөө. Зарим өдөр Жоэл бэлтгэлдээ хэвийн оролцож байсан бол зарим өдөр өвдөг нь гэнэтхэн бөмбийн хавдаж байжээ. Үүний улмаас тэрбээр дахин MRI-д харуулах болов. Баг ч, Ж.Эмбийд өөрөө ч аш олон тооны эмч, мэргэжилтэн рүү өвдөгний зургаа илгээж зөвлөгөө авахыг хичээлээ. АНУ дахь нэр хүндтэй гэмтлийн бараг бүх эс засалч Ж.Эмбийдийн өвдөгний MRI зургийг харсан байх өндөр агадлалтай.
Өвдөгний өвдөлтөө нэгмөсөн зогсоохын тулд дахин нэг удаа мэс засал хийлгэж магадгүй гэж айж буйгаа Ж.Эмбийд илэрхийлэв. Харин түүний өвдгийг хэрхэн эмчилбэл зүйтэй талаарх нэгдсэн ойлголт эмч нарын дунд байхгүй гэдэг нь багийн удирдлагад тодорхой болжээ. “76” багийн ойрын ирээдүй ийн өнгөрсөн улирлын сүүлчээр тодорхой бус байдалд орсон ч өнгөрсөн зуны драфтаар Ви.Жэй.Эджкомб хэмээх залууг авсан нь зөвдсөн гэдгийг энэ улирлын эхний зургаан тоглолт харуулжбайна. Тус баг эдгээр тоглолтод ганцхан ялагдаж, тав хожоод байгаа юм. Эджкомб болон Т.Максигийн хурдтай, гар нийлсэн тоглолт ийн багаа улирлыг таамагласнаас илүү өндөр амжилт үзүүлэхэд нөлөөлж эхэллээ. Гэхдээ тэд тааруухан “Дорнод” бүсэд өндөр амжилт үзүүлэхийн тулд Ж.Эмбийд, П.Жорж нарын туршлагатай тоглогчдын хувь нэмэр зайлшгүй хэрэгтэй билээ.
Н.Энх