Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Б.Ачбадрах, Н.Нандинцэцэг нар “Азийн цом”-оос хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Пёнчан хотод энэ сарын 4-6-нд зохион байгуулсан дугуйт цанын насанд хүрэгчдийн “Азийн цом”-ын аварга шалгаруулах олон улсын цуврал тэмцээнд Монголын гүйлтийн цанын шигшээ багийнхан дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцлоо. Эрэгтэйчүүдээс ОУХМ Б.Ачбадрах 15 км-ийн тэшилт техникийн зайн уралдаанд долоон орны 52, эмэгтэйчүүдээс Н.Нандинцэцэг 10 кмийн тэшилттэй зайд 24 тамирчинтай хурд сорьж хүрэл медаль хүртэв.
2025-08-07

Л.Хэмилтон зодог тайлах ёстой

“Феррари” багийн нисгэгч, дэлхийн долоон удаагийн аварга Л.Хэмилтоны талаарх бодлоо “Формула-1” уралдааныг олон жилийн турш удирдаж байсан Б.Экклстоун илэрхийлжээ. “Льюис бол маш авьяаслаг уралдаанч. Тэр үргэлж тийм хэвээрээ байх болно. Гэхдээ оргилд гарсан ихэнх шилдэг тамирчны адилаар түүнд одоо ганц л зам үлдээд байгаа. Одоо уруудах л зам бий. Ийм тамирчид ядардаг. Льюис ч ядарч байгаа.
2025-08-06

Бразил дасгалжуулагч Монголын 23 хүртэлх насныхны багийг удирдана

Монголын хөл бөмбөгийн 23 хүртэлх үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Артур Феррейра томилогдон ажиллаж байна. Тэрбээр CONMEBOL-оос бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, Бразилийн хөл бөмбөгийн холбооны про зэрэгтэй, өндөр ур чадвартай, туршлагатай, мэргэжлийн дасгалжуулагч аж.
2025-08-05

Архангай, Сэлэнгэ аймгаас дэлхийн аварга тодорлоо

Мас-рестлингийн (модон барилдаан) өсвөр үе, насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн ДАШТ-ийг Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Ара комплейкс” цогцолборт өнгөрсөн сарын 31- нээс энэ сарын 2 хүртэл зохион байгууллаа. Тус тэмцээнд 33 улсын 300 гаруй тамирчин өрсөлдөж, олон улсын зэрэглэлтэй гадаад, дотоодын 45 шүүгч ажиллав. Эзэн орны давуу эрхийн дагуу манай улсаас хамгийн олон тамирчин өрсөлдсөн.
2025-08-04

Б.Энхжин Зүүн Aзийн АШТ-ээс иж бүрэн медаль хүртжээ

БНХАУ-ын Фужянь мужийн Фүжөү хотод үргэлжилж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Зүүн Aзийн АШТ-ээс Монголын баг аваргатай болов. Найман орны баг оролцсон эл тэмцээнд манайхаас 12 тамирчин, дөрвөн дасгалжуулагчийн удирдлагад өрсөлдлөө. Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Б.Энхжин огцом өргөлтөөр 99 кг-ыг өргөж алт, түлхэлтээр 121 кг-ыг өргөн хүрэл, нийлбэр дүнгээр 220 кг-ыг өргөн мөнгөн медаль хүртлээ
2025-08-04

Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох тамирчдын нэр тодорлоо

Хорват улсын Загреб хотод насанд хүрэгчдийн ДАШТ ирэх сарын 13-нд эхэлнэ. Тус хотод ес хоног үргэлжлэх тэмцээнд өрсөлдөх шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах сорил барилдааныг зохион байгуулж, жин тус бүрд түрүүлсэн тамирчдад эрх олгов. Эмэгтэйчүүдээс 57 кг- ын жинд Б.Мөнх- Эрдэнэ, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Гантулга, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д Э.Төгсжаргал, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Т.Дэмчигдорж хүч сорихоор боллоо.
2025-08-01

Ууланд гүйгчид Богдхан уулын зүүн оргил руу уралдах нь

“Хамтдаа алхацгаая” клубээс зохион байгуулдаг уулын гүйлтийн “Хан трэйл” тэмцээн ирэх сарын 16-нд гурав дахь удаагаа болох гэж байна. Тэмцээнийг 10, 30, 55 км гэсэн гурван үндсэн төрөлд Богдхан ууланд зохион явуулах бөгөөд мэргэжлийн тамирчдаас эхлээд өөрийгөө ялан дийлэх, ууланд гүйх хүсэл сонирхолтой хэн бүхэн оролцох боломжтой гэнэ.
2025-07-31

Монголын сагсан бөмбөгийн  түүхийг шинээр бичигч О.Хулан

Сагсан бөмбөгийн 3х3-ын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн Үндэсний шигшээ багийн тоглогч, Гавьяат тамирчин О.Хулангийн амьдралын замнал, спортын түүхээс толилуулъя.
2025-07-31

Монголд таеквондогийн Азийн АШТ зохион байгуулах нь

Малайзын Кучинг хотод Азийн таеквондогийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн чуулганд Монголын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар оролцлоо. Тус хурлаар ирэх жилийн олимпын наадмын оноо олгох насанд хүрэгчдийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол Улсад олголоо.
2025-07-30

Г.Тэнгүүндалай, Б.Хулан нар Зүүн Азийн аваргаар шалгарлаа

БНХАУ-ын Жухай хотод энэ сарын 30 хүртэл үргэлжлэх шатрын өсвөр үеийнхний Зүүн Азийн АШТ-д Монголын 51 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдөж байна.Тэднээс хөвгүүдийн 15-16 насны ангилалд “Босоо ноён” клубийн тамирчин Г.Тэнгүүндалай медалийн салхи хагалж, эхний долоонөрөгт өрсөлдөгчдөө нэг ч хожигдолгүй түрүүллээ.
2025-07-29

Н.ӨСӨХБАЯР: Би өөх шатаах, жин хасах зориулалттай бодисыг санаатай хэрэглээгүй

Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (МОНАДА) хамтран улсын баяр наадмаар авсан допингийн шинжилгээний талаар өнгөрсөнпүрэв гарагт мэдээлэл өгсөн билээ. Тодруулбал, үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрч үлдсэн 32 бөх, сур харвааны эрэгтэй, эмэгтэй тус бүр найман харваач, нийт 48 тамирчнаас авсан допингийн шинжилгээний хариу ХБНГУ-ын Дрезден хотын лабораториос ирсэн юм. Аймгийн арслан Н.Баяржаргалаас хориотой бодис илэрсэн ба улсын гарди Б.Гончигдамбын хариу эргэлзээтэй хэмээсэн.
2025-07-28

ФОТО: Универсиадын жүдо бөхийн төрөлд Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртэв

ХБНГУ-ын Рейн-Рур бүс нутагт энэсарын 16-нд эхэлсэн Дэлхийн оюутан залуусын зуны универсиад наадам өчигдөр өндөрлөв. “Бид нэг” уриатай тус наадамд 113 орны оюутан залуус спортын 20 гаруй төрлөөр хурд, хүчээсорин өрсөлдсөнөөс жүдо бөхийн 60 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ.
2025-07-28

Н.Ариунзаяа: Хоёр тамирчны шинжилгээнээс ДОПИНГ илэрч, нэг бөхийн шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 4, түүнээс дээш давсан 32 бөхөөс 07 дугаар сарын 12-ны өдөр авсан допингийн шинжилгээний хариуг Монголын допингийн эсрэг байгууллагаас мэдээлэл хийж байна. 
2025-07-24

Ц.Амгалан, Т.Пүрэвлоов нар “Дэлхийн цом”-д өрсөлдөх нь

БНСУ-ын Сөүл хотод Дэлхийн дартсын холбооны 24 дэх удаагийн “Дэлхийн цом” тэмцээнийг зохион байгуулна. Тус тэмцээнд эх орноо төлөөлж оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах эрэгтэй, эмэгтэй тамирчин сонгон шалгаруулалтболсон. Эмэгтэйчүүдээс Ц.Амгалан, эрэгтэйчүүдээс Т.Пүрэвлоов шалгарч тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх нь.
2025-07-24

Охид, хөвгүүд  Зүүн Азийн тэмцээнд оролцож байна

Азийн теннисний холбооноос зохион байгуулдаг 12 хүртэлх насныхны тивийн аварга шалгаруулах багийн тэмцээний Зүүн Азийн шалгаруулалт БНХАУ-д энэ сарын 21-25-нд болсон. Шалгаруулалтад зургаан орны баг оролцож, гурав нь аваргын төлөө эрхээ авах юм. Монголын эмэгтэй тамирчид Хонконг, Тайвань, хөвгүүд БНСУ-ын болон эзэн орны багтай тоглоно.
2025-07-24

Монголд нөхөрсөг тоглолт хийх Барселонагийн домогт хөлбөмбөгчид

Бразилын хөлбөмбөгийн домогт тоглогч Роналдино, довтлогч Ривалдо, Испанийн алдарт хөлбөмбөгчин бөгөөд “Барселона”-гийн хамгаалагч, багийн ахлагч асан Карлес Пуйол нар манай улсад ирж, нөхөрсөг тоглолт хийх нь. Ирэх аравдугаар сард хөлбөмбөгийн нэр бүхий тоглогчид гурав хоногийн хугацаатай манайдзочлох бөгөөд тус бүрэлдэхүүн хүрээгээ тэлж магадгүй аж.
2025-07-24

ФОТО: Монголын багийн анхны медалийг Жүдоч Т.Түмэнжаргал хүртлээ

Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадам Герман Улсын Эссен хотноо болж байна. Уг наадмаас манай улсын анхны медалийг Эрэгтэйчүүдийн 60 кг жинд  жүдоч Т.Түмэнжаргал  хүрэл медаль хүртлээ.
2025-07-24

Ц.Гүнбилэг, Б.Энхтамир нар гараандаа III байрт шалгарчээ

ХБНГУ-ын Рейн-Рур хотын бүс нутагт үргэлжилж буй 32 дахь удаагийн оюутан залуусын дэлхийн универсиад наадамд Монголын баг өрсөлдөж байна. Тэднээс таеквондогийн төрөлд Д.Чинзориг эхний тулаандаа Финландын Отто Сусилуотог 2:0-ээр ялж, дараагийн шатанд Бразилын тамирчин Гильерме Дос Сантос Морайстай тулалдах нь.
2025-07-23