Монголын волейболын холбооноос “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээнийг 1995 онд анх зохион байгуулснаар өдгөө 30 дахь жилийнхээ ойтой золгож байна. “АСА арена”-д ирэх сарын 3-нд эхлэх дээд лигт эрхээ баталгаажуулсан эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман баг өрсөлдөнө. Оролцох багуудын батламжийг тус холбооны ерөнхийлөгч Н.Амарзаяа гардуулсан. Лигийн ихэнх тоглолтыг үзэгчдэд ойртуулж, хотын төвд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үндэсний дээд лигээс гадна “Хөгжлийн лиг”-ийг ч мөн зохион байгуулахаар ажиллаж буй. Ингэснээр шинээр байгуулагдсан мэргэжлийн клубууд дээд лигт тоглохын тулд өрсөлдөж, чансаагаа тогтоон лигт тоглох эрхээ авах юм. 2025-2026 оны улирлын тоглолтод ямар багууд оролцохын доор харуулав.
