Хонконгт К.Роналдугийн музей нээгдэв
Португалийн шигшээ болон “Аль-Наср” багийн довтлогч К.Роналдуд зориулсан музей Хонконгт нээгдсэн тухай Blooloop мэдээллээ. К11 урлагийн төвд нээгдсэн тус музейд нэрт хөлбөмбөгчийн олон дурсгалт зүйл, тухайлбал 2008 оны “Алтан бөмбөг” байршжээ.
2025-07-16
Хамгийн залуу нь М.Андреева
Дэлхийн чансааны долоо дахь теннисчин М.Андреева (ОХУ) сүүлийн 20 жилд Уимблдоны шөвгийн наймд шалгарсан хамгийн залуу эмэгтэй теннисчин боллоо. Тэрбээр тус тэмцээний дөрөвдүгээр тойрогт АНУ-ын Э.Наваррог 6:2, 6:3-ын харьцаатай ялсан юм.
2025-07-16
ФОТО: Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, 24 насандаа Улсын арслан боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, Улсын начин Энхтүвшингийн Батмагнай ес давж түрүүллээ.
2025-07-13
Г.Лундаа Астанагийн дэвжээнд аваргын төлөө тулалдана
Казахстан улсад зохион байгуулж буй сонирхогчдын боксын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын шигшээ багийнхан дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү нарын удирдлагад 30 орны 400 гаруй тамирчинтай орол¬цож байна. Жилд дөрвөн удаа болдог тус тэмцээнд эрэгтэйчүүдээс 60 кг-д ОУХМ Г.Лундаа хүрэл медалийн төлөөх тулаанд Киргизийн тамирчин Мирзохид Имамназаровтай таарсан.
2025-07-07
“Сэлэнгэ”, “Хилчин”-ийнхэн улсын аварга багаар шалгарлаа
Монголын волейболын холбооноос Дундговь аймагт зохион байгуулсан идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн долоо хоног үргэлжилж өндөрлөлөө. Орон нутгийн тамирчид улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг, нийслэлийн есөн дүүргийн мэргэжлийн клубийн тоглогчидтой эн тэнцүү өрсөлдөж, эл спорт манай улсад эрчимтэй хөгжиж буйг харуулав. Жил бүр болдог дээрх тэмцээнээс шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдах мэргэжлийн тамирчид төрдгөөрөө онцлогтой.
2025-07-03
Хотын дарга Х.Нямбаатар 3x3-ын шигшээ багийн тамирчин тус бүрд 150 сая төгрөгийн орон сууцны гэрчилгээ олгожээ
Монгол Улсад зохион байгуулсан 3x3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл нарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар орон сууцны батламж гардуулан өглөө.
2025-07-02
“Манчестер сити” хожигдож, шуугиан тарив
АНУ-д үргэлжилж буй Клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 16-д Английн “Манчестер сити” баг Саудын Арабын “Аль Хилаль” багт ялагдаж, томоохон сенсаац дэгдлээ. Орландо хотын “Кэмпинг уорлд” цэнгэлдэх хүрээлэнд болсон хоёр багийн тоглолтын үндсэн цаг 2:2-ийн харьцаатай өндөрлөсөн бөгөөд нэмэлт цагийн эцэст Азийн баг 4:3-ийн харьцаатай ялалт байгуулжээ.
2025-07-02
О.Оюунчимэг хойд хөршийн дэвжээнд түрүүлэв
ОХУ-ын Челябинск хотод болсон жүдо бөхийн гурав дахь цуврал болох “Fonbet Russia tournament-2025” тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаагийн удирдлагад зургаан тамирчин хүч сорилоо. Эмэгтэйчүүдээс О.Оюунчимэг шинэ жинд барилдаж, шагналын салхи хагалав. Өмнө нь 57 кг-д зодоглодог байсан тэрбээр энэ удаа 52 кг-д өрсөлдөж түрүүлжээ.
2025-07-01
Бөхчүүд Төв цэнгэлдэхийн хиймэл зүлгийг туршиж, бэлтгэл хийв
Монголчуудын хотол олноороо наадан цэнгэдэг эрийн гурван наадам хаяанд ирлээ. Төрийн их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглох хүчит бөхчүүд, сурын алтан шар зурхайд цэц сорих эрхий мэргэчүүд, шагайн асар дэрвэтэл уухайлан сум тавих харваачид гал болон нэгдэж, бэлтгэлээ базааж эхэлжээ.
2025-06-26
Шагайн харвааны улсын аваргууд тодорлоо
Үндэсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээнд 19 аймаг, есөн дүүргийн 108 багийн 860 орчим харваач цэц мэргэнээ сорьсноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, Монгол Улсын Гарамгай мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Галбын зам” ХХК-ийн харваачид хоёр жил дараалан аваргаар шалгарав.
2025-06-26
Их аварга Хакүхо сүмог орхисон учир шалтгаан
Их аварга Хакүхо сүмо бөхийн ертөнцийг орхин одсон нь олны анхаарлын төвд хэвээр байна. Японы үндэсний сүмо бөхийн бараг бүх рекордыг шинэчлэн тогтоосон, дахин давтагдашгүй ёкозүна яагаад бүх амьдралаа зориулсан сүмо бөхөөсөө холдохоор шийдэв? Зодог тайлаад ояката болж, мэддэг чаддагаа зааж сурган, гарын шавиа бэлтгэх гэж иргэншлээ тэр солиогүй гэж үү? Тиймээ, Хакүхо хайртай, дуртай сүмо бөхийнхөө төлөө маш том золиос гаргасан. Дахиад тэвчээд, тэсээд явж үнэхээр болохгүй болсон учраас л тэр сүмогоо орхисон нь мэдээж.
2025-06-26
Эмэгтэйчүүд В хэсэгт Энэтхэг, Зүүн Тимор, Иракийн багтай өрсөлдөнө
Тайланд улсад хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт үргэлжилж байна. Монголын шигшээ баг В хэсэгт Энэтхэг, Зүүн Тимор, Иракийн багтай багтжээ. Дэлхийд чансаагаараа 126 дугаарт бичигдэж буй манайхан эхний тоглолтоо Энэтхэгийн шигшээтэй өрнүүлж, дараагийнхыг нь Иракийн тамирчидтай энэ сарын 26-нд 17.00 цагт өрсөлдөх юм.
2025-06-25
“Оклахома”-гийн зогсоогдошгүй лидер
NBA-ийн 2025-2026 оны улирлын аваргаар “Өрнөд” бүсийг тэргүүлэгч, энэ улиралд лигт хамгийн олон ялалт байгуулсан “Оклахома сити тандер” баг тодорлоо. Тэд даваа гарагт болсон долоо дахь тоглолтод “Дорнод” бүсийн аварга “Индиана пейсерс”-ийг хожсон юм. “Тандер” плей-оффын өмнө ч, финалын өмнө ч түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байсан учраас тэднийг аварга болсонд төдий л гайхах хэрэггүй. Гэхдээ “Индиана” финалд гайхалтай тоглож, долоо дахь тоглолтыг гаргасан төдийгүй уг шийдвэрлэх тулааны эхний хагаст илүүрхсэн.
2025-06-25
Эмэгтэйчүүдийн талбайн теннисний шигшээ баг аваргаар шалгарлаа
Малайзад болсон “Billie jean king cup” эмэгтэйчүүдийн талбайн теннисний багийн ДАШТ-ий Азийн II группийн аварга шалгаруулах шатанд Монгол Улсын шигшээ баг түрүүлж, тивийн I группэд ирэх жил дэвшин тоглох эрхээ авав. Манайхан А хэсэгт эхний үед Марина арлын улсын багийг, дараагийнхад Сингапурын шигшээг 3:0-ээр хожиж, тэмцээнээ үргэлжлүүлсэн.
2025-06-24