ESPN агентлагийн сэтгүүлчид NBA-ийн багуудын 20 ерөнхий дасгалжуулагчийн дунд хэд хэдэн асуултаар санал асуулга явуулсан байна. Хамгийн чухал буюу лигийн хамгийн шилдэг тоглогчийг нэрлэх асуулгад нийт 19 дасгалжуулагч “Денвер наггетс” багийн Н.Йокичийг хамгийн эхэнд нэрлэжээ. Үлдсэн ганц саналыг “Лос-Анжелес лейкерс” багийн Л.Дончич авсан аж.
Харин өнөө цагийн шилдэг америк тоглогчоор дасгалжуулагч нар “Голден стэйт уорриорз” багийн лидер С.Көрриг нэрлэжээ. Стеф нийт 11 дасгалжуулагчийн санал авсан бол удаах байруудад Э.Эдвардс (Миннесота), Д.Митчелл (Кливлэнд) орсон аж.
Эцэст өгүүлэхэд, NBA-ийн шинэ улирал аравдугаар сарын 21-нд эхэлнэ.