Энэ зун К.Дюрантыг авч, хүчээ нэмсэн “Хьюстон” баг улирал эхлэхэд нэг сар орчмын хугацаа үлдээд байгаа энэ цаг үед тун харамсалтай мэдээ сонслоо. Тус багийн холбон тоглогч Ф.Ванвлийт бэлтгэлийн үеэр өвдөгний чагтан холбоосоо гэмтээснээр ирэх улирлыг бүтэн өнжихөөр болж байна. Ингэснээр тус баг холбон тоглогчийн байрлалд өөр тоглогч авах шаардлага үүсэж байгаа юм. Хоёр жилийн өмнө “Рокитс”-т ирснээсээ хойш багийн амжилтыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогч бол Ф.Ванвлийт билээ. Тэрбээр өнгөрсөн улиралд 14.1 оноо, 3.1 самбар, 5.6 дамжуулалт дунджилсан бөгөөд баг нь “Өрнөд” бүсэд хоёрдугаар байр эзэлж байв.