Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хооллолтын эрүүл, зөв дадлыг төлөвшүүлэх, хүнсний аюулгүй байдлын мэдлэг олгох зорилготой “Хүүхдийн төлөө-Хүнсний аюулгүй байдалд за гэж хэлъе” сургалт, өдөрлөг, нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Ирэх сарын 26-ныг хүртэл үргэлж уг аяны хүрээнд хүүхдүүдэд хүнсний аюулгүй байдлын талаарх хичээл орж, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахаас гадна сургуулийн хоол үйлдвэрлэл, хүнс бэлтгэн нийлүүлэгчдийн бүтээгдэхүүний чанар, стандартад тандалт судалгаа хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, саналаа нэгтгэх аж. Дээрх аяныг нийслэл, аймгууд дахь сонгогдсон сургуулиудад зохион байгуулах бөгөөд ХХААХҮЯ, ЭМЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Нэг эрүүл мэнд” төслийн баг болон холбогдох байгууллагууд хамтран оролцож байгааг юм.
С.Цэрэн