Хэт эерэг төсөөлөлд (өндөр хүлээлт, бодит бус өсөлт) үндэслэн төсвийг төлөвлөх нь санхүүгийн тогтворгүй байдал, өрийн дарамт үүсгэх, орлого тасрах, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүд гацах үндсэн шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, орж ирэх нь тодорхой бус орлогодоо найдан зарлагаа тэлэх нь хувь хүн, албан байгууллага, улс орны эдийн засагт аль алинд нь урт хугацааны сөрөг үр дагавар үүсгэдэг бичигдээгүй хуультай. Иймд эдийн засагчид төсвийг төлөвлөхдөө “Principle of pru dence” буюу болгоомжлох зарчим баримтлан, хамгийн муу нөхцөл байдалд бэлдэж, хамгийн сайн сайхныг хүлээ гэж зөвлөдөг. Тэгвэл манай Засгийн газар сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өндөр хүлээлт бүхий, бодит бус орлогод “дулдуйдан” хэт тэлсэн, өөдрөг төсөөлөлтэй төсөв батлан эдийн засгаа эрсдэлд оруулсаар буйг судлаач, шинжээчид шүүмжилж байна. 2027 оны төсвийн төслийг ч энэ “жишиг” ээр боловсруулсан тул хянаж нягтлах, засаж сайжруулах шаадлагатай зүйл цөөнгүй бийг эдийн засагчид анхааруулсаар.
Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд “Оюу толгой”н ногдол ашгаас төвлөрүүлэх хоёр их наяд (нийт гурав) төгрөгийг төрийн өмчит компаниудаас “босгох” татварын бус орлогод оруулан тооцож, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр тусгасан нь хэт эерэг төсөөлөл, эрсдэлтэй төлөвлөлтийн сонгодог жишээ болсон юм. Гэрээ хэлцлээр эцэслээгүй, ТУЗ нь батлаагүй, бодит гүйцэтгэлд үндэслээгүй орлогыг “цаасан дээр” урьдчилан буулгаж, хуваарилсан нь төсвийг төлөвлөхөд зайлшгүй баримтлах ёстой болгоомжлох зарчим, консерватив хандлагыг зөрчсөн алдаатай шийдвэр гэдгийг мэргэжлийн хүмүүс ч хэлэв. Аудитын байгууллагын дүгнэлт, иргэдийн дунд явуулсан санал асуулга зэргээс үүдэн Засгийн газар үүнтэй холбоотойгоор өргөн барьсан тусгай хуулийн төслөө эргүүлэн татаж, 2027 оны төсвийн төсөлд өөрчлөлт оруулж буй. Үүнээс гадна уул уурхайн түүхий эдийн үнэ, экспортын биет хэмжээ, төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаатай холбоотой хэт эерэг төсөөллүүдээ бодитой, хэрэгжихүйц “тоонд хөрвүүлэх” шаардлагатайг ч судлаачид хэлж байна.
Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.28 их наяд төгрөг байхаар тооцсон. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудаас төвлөрүүлэх татварын болон татварын бус орлого голлох нөлөө үзүүлэхээр буй. Засгийн газар ирэх онд 110 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 125.4 ам.дол лароор экспортолно гэж тооцоолжээ. Боом туудын нэвтрэх чадварыг сайжруулж, төмөр замын ажлыг эрчимжүүлэн, уул уурхайн бү тээг дэхүүний худалдааны эргэлтийг нэмэгдүүлснээр ийм хэмжээний нүүрс зарах боломжтой хэмээн өөдрөгөөр төсөөлсөн байна. Харин зэсийн баяжмалын нөөцөөсөө 2.1 сая тонныг “хил давуулах” зорилт тавьжээ. Тонн тутмыг нь 10 249.9 ам.доллароор худалдах гэнэ. “Оюу толгой”н гүний уурхайн олборлолт тогтворжсоноор цэвэр зэс болон дагалдах бусад үнэт металлын хэмжээ өснө гэж найдсан аж. Энэ хэдхэн тоо бүхий төсөөлөл нь манай улсын төсвийн орлогыг уул уурхайгаас хэт хараат, мэдрэг гэдгийг нотолж байгааг “Нээлттэй ний гэм форум”ын судлаачид онцлов.
Тус форумын судлаачид 2027 оны төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээндээ тулгуурлан УИХ, Засгийн газарт зөвлөмж хүргүүлээд буй. Гол дүгнэлтэд нь “Манай улсын төсөвт уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлого чухал нөлөөтэй бөгөөд үүнийг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагаа тэлснээс төсвийн алдагдал өсөж, өрийн дарамт нэмэгдэх боллоо. Засгийн газар уул уурхайн экспорт, орлого өндөр байгаа мөчлөгийн харьцангуй таатай үед нөөц хуримтлуулж, өр төлбөрөө бууруулах ёстой байтал төсвийг дүрмийн хязгаар хүртэл нь тэлж байна. Зарлагын хэмжээ нэрлэсэн ДНБээс хоёр дахин өсөж, инфляц 12.5 хувьд хүрсэн, өрхийн бодит орлого 4.9 хувиар буурсан өнөө үед хэт тэлсэн төсөв эрэлтийг нэмэгдүүлж, зах зээлд үнийн хөөрөгдөл үүсгэх эрсдэлтэй. Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөл нь эдийн засгийг тогтворжуулахын оронд эрсдэл болон дарамтыг ирэх он жилүүд рүү шилжүүлж, Зас гийн газрын “Чөлөөлье” бодлогын амлалтуудыг зөрчжээ” хэмээсэн байв. Улмаар төсвийн орлогыг төлөвлөхдөө уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон экспортын хэмжээг суурь, өсөлттэй, бууралттай хувилбараар тооцох, татвар болон ногдол ашгийн төлөвлөгөөг бодит мөнгөн урсгалд үндэслэх, орлого тасалдсан тохиолдолд авах арга хэмжээг урьдчилан төлөвлөхийг зөвлөжээ.
Үндэсний соёл иргэншлийн академийн судлаач, доктор, профессор Д.Тунгалаг энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад уул уурхайн салбарыг түлхүү хөгжүүлснээр эдийн засгаа өндөр өсөлтөд хүргэсэн жишээ олон. Нөгөө талд нь эдийн засгийн уналт, ядуурал, экологийн сүйрэлд хүрсэн нь ч цөөнгүй бий. Мөн уул уур хайн салбарыг хөгжүүлж байгаа улс “Голланд өвчин”, “Байгалийн баялгийн хараал” гэж нэр лэгд дэг эдийн засгийн үзэгдэлтэй тулгарч байдаг. Гэхдээ эдийн засгийн уналт, хямралт байдлын шалт гаан нь байгалийн баялаг бус, харин ал даа тай, үр дүнгүй бодлого, цаашилбал, төрийн институцийн чадавхтай холбоотой юм. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд уул уурхайг үр дүнтэйгээр ашиглах бодлого дутагдаж байна. Хэдийгээр уул уурхайн эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь улам бүр өсөн нэмэгдэж, өнөөдөр улсын нэгдсэн төсвийн татварын орлогын 49 хувийг эрдэс баялгийн салбар дангаар бүрдүүлж буй ч цаашид анхаарах зүйл бишгүй.
Тухайлбал, 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэт гэлд хийсэн аудитын байгууллагын тайлангаас үзэхэд уул уурхайн экспортын гол нэр, төр лийн түүхий эдийн үнэ буурсан, ногдуулсан татвар, хураамж бүрэн төвлөрөөгүй, орлогыг үндэс лэлтэй төлөвлөөгүй зэргээс шалтгаалан төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 2.7 хувиар буюу 937.6 тэрбум төгрөгөөр тасарчээ. Үүнийг анхаарах шаардлагатай. 2027 оны төсвийн эрсдэлийн шинжилгээний тайланд дурдсанаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүд 2025 онд улсын төсөвт 5.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оныхоос 10 хувиар буурчээ.
Үүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 31, ашигт малтмалын нөөц ашигласных есөн хувиар буурсан нь голлон нөлөөлсөн. Нүүрсний үнэ буурснаас үүдэн уул уурхайн салбарын орлого багассан гэсэн үг. Мөн төрийн 2.3 Нийт зарлага Төсвийн алдагдал өмчит аж ахуйн нэгжүүд 1.1 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь өмнөх оныхтой харьцуулахад 69 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Баяжуулсан коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээлд сүүлийн гурван жилд буурч, өнгөрсөн онд 120 ам.долларт хүрсэн. Харин зэсийн эрэлт нэмэгдсэнээс ханш нь 2025 онд 9648 ам.доллар, энэ оны есдүгээр сарын байдлаар 14 300 ам.долларт хүрч өслөө. Геополитикийн нөхцөл байдал хурдтай өөрч лөгдөн, олон улсад зөрчилдөөн хурцдаж, дэлхийн тодорхой бус байдлын индекс өсөж байгаа энэ үед төсвийн төлөвлөлтийг тооцоо ханшийн хөдөлгөөн, боомтын хүчин чадал, хилийн нэвтрүүлэх чадвар зэргийг харгалзан, орлогоо үндэслэлтэй, хэрэгжих боломжтойгоор тооцох шаардлагатай. Түүнчлэн татварын болон татварын бус орлогыг эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан тооцож, бодит мөнгөн урсгалаар баталгаажуулах, гадаад, дотоод хүчин зүйлээс хамаарч төсвийн орлого тасалдсан үед авах арга хэмжээний хувилбар боловсруулах ёстой” гэсэн юм.
Уул уурхайн өгөөж нийгэм, эдийн засгийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулах ач холбогдолтой ч олон улсын нөхцөл байдал, худалдааны салбарын өсөлт, бууралт, зах зээл дэх эрэлт, нийлүүлэлт зэрэг гаднын хүчин зүйлсэд маш мэдрэг. Иймд ядаж экспортын гол зах зээл дэх “уур амьсгал”ыг мэдэрч тооцоолон, төсвөө бодитоор төлөвлөх нь ирээдүйд үүрч болзошгүй эдийн засгийн эрсдэлүүдийг тодорхой хэмжээгээр хязгаарладаг ажээ.
Н.Дүүл