Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Оюутолгой”-н ногдол ашгийг иргэн бүрд хүртээх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Ерөнхий сайд болон Сангийн сайдад илэрхийллээ. Тэрбээр “Дэлхий дахинд нүүрлэсэн үнийн өсөлт, шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь манай улсын эдийн засаг, иргэдийн ахуй амьжиргаанд шууд нөлөөлж, томоохон сорилт учруулж байна. Төр засгийн зүгээс хямралыг даван туулах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, эдийн засгаа өсгөхөд анхаарах шаардлагатай. Иймд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж байна” гэсэн юм.
Засгийн газар ирэх онд “Оюутолгой”-гоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлж, нэг их наядыг нь Хуримтлалын санд байршуулан, үлдсэнээр нь хөгжлийн төсөл, хөтөл бөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Улмаар “Оюу толгой”-н ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх нь зөв, эсэх асуудлаар иргэд, олон нийтээс санал авахад олонх нь дэмжээгүй бөгөөд үүнийг Хуримтлалын санд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтыг дэмжих чиглэлээр зарцуулах сонголт хийсэн юм.
Үүнээс үүдэн Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нар “Ногдол ашгаас төвлөрүүлэх хоёр их наяд төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, зориулалтынх нь дагуу буюу боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцжуулалтыг дэмжих чиглэлээр зарцуулахаар боллоо. Үүнийг иргэдэд гарт олгох, бэлнээр тараах хууль зүйн үндэслэл байхгүй” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэг дэж байв. Гэтэл одоо Төрийн тэргүүн нь нийтийн өргөдөл гомдлын цахим системээр дамжуулан 100 мянга гаруй иргэн ногдол ашиг хүртэх санал ирүүлс нийг “онцгойлж”, улс орон, ард олны амьдрал туйлын хүнд байгааг шалтаглан ийм санал гаргаж байна.
Тэрбээр байр сууриа илэрхийлээд зогсохгүй “Ногдол ашгийн мөнгийг иргэдийн данс руу хэзээ, хэрхэн шилжүүлэх чиглэлээр Засгийн газар хууль, эрх зүйн хүрээнд дүрэм журам боловсруулж ажиллах хэрэгтэй” гэхчлэн “зааварлав”. Бэлэн мөнгө та раах нь инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэйг эдийн засаг чид анхааруулж, хуулийн хүрээнд шийдвэр лэх ёстойг сануулж буй бол ногдол ашиг олгох, хуваарилах асуудалд оролцох, энэ чиглэлээр үүрэг, зааварчилгаа өгөх хууль ёсны эрх мэ дэл Ерөнхийлөгчид байхгүй гэх үндэслэлээр эсэргүүцэж, шүүмжлэх хүн олон байна.
Ж.Сувд