Хойд хөршийн Саха Улсад модон барилдааны насанд хүрэгчдийн багийн цомын ДАШТ ирэх сарын 4-нд эхэлнэ. Якутск хотод гурав хоног үргэлжлэх эл тэмцээнд оролцох гадаадын багийн бүрэлдэхүүнд Монголын тамирчид уригджээ. Тэднээс Баянзүрх дүүргийн “Хүчит залуус” холбооны тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер П.Чинзориг Австрали, Б.Эрдэнэтуяа АНУ, Ц.Өнөрбат, Ц.Пүрэвсүрэн, Д.Баасансүрэн нар Ази тивийн багт нэгдсэн байна. Дэлхийн дэвжээнд шилдэг 12 баг өрсөлдөх бөгөөд тэмцээний журмын дагуу баг бүр хоёр легионер өрсөлдүүлэх аж. Тэгвэл манай улсаас дээрх тэмцээнд 14 тамирчин хүч үзэхээр бэлтгэлээ базааж буй юм.