Нэрт хөлбөмбөгч К.Роналдугийн хүү Криштиану душ Сантуш Жуниор Португалын 17 хүртэлх насныхны шигшээ багт анх удаа дуудагджээ. 2027 оны Европын АШТ-ий эрхийн төлөө тоглох 23 тамирчин бүхий багт дасгалжуулагч Ф.Рамуш түүнийг урьсан аж.
Өдгөө 17 настай К.душ Сантуш аавынхаа тоглодог “Аль-Наср” багийн хүүхдийн багт харьяалагддаг юм. Тэрбээр өмнө нь Португалын 15 болон 16 хүртэлх насныхны шигшээ багт тоглосон удаатай. Тухайлбал, U16 багт есөн удаа тоглож гурав, U15 багт дөрвөн удаа тоглож, хоёр гоол оруулж байлаа.
Европын АШТ-ий эрхийн төлөө Португалын шигшээгийнхэн Андорра (XI.11), Болгар (XI.14), Сербийн (XI.17) багтай тоглоно.