Сангийн сайд З.Мэндсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, " Оюутолгойн ноогдол ашгийг бэлнээр тарааж болохгүй. Хэрэв бэлэн мөнгө тараавал инфляц 2-3 хувь өснө. Энэ нь улс орны эдийн засаг ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө. 3 их наядын ноогдол ашгаа олоод ирвэл Баялгийн сангийн хуулийн дагуу иргэдийн хуримтлалын санд л хийнэ. Ерөнхийлөгч өөрийн байр сууриа засгийн газарт илэрхийлсэн" гэх мэдээллийг өглөө.