Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

 Өвөл цахилгаан, дулааны хангамжтай холбоотой доголдол гарахгүй гэв

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “ДЦС-3” ТӨХК-д гарсан осолтой холбоотой техникийн асуудлыг шийдэх, сэргээн босгох ажлын явцын талаар тус компанид томилсон бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх танилцуулга хийжээ. Тэрбээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
2025-10-02

“Өнгөөр урласан нөхөрлөл” үзэсгэлэнд саатаарай

Монгол Улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойг тохиолдуулан “Өнгөөр урласан нөхөрлөл” үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд олны хүртээл болгож байна.
2025-10-01

ФОТО: “Намар бол урлаг, бусад нь зүгээр л улирал”

Туркийн яруу найрагч Жемал Сүрея “Намар бол урлаг, бусад нь зүгээр л улирал” хэмээн хэлсэн нь бий. Чухамдаа гоо үзэсгэлэн, баяр баясал, уйтгар гуниг гээд бүхнийг нэг дор цогцлоодог улирал бол яах аргагүй намар юм.
2025-10-01

Мадагаскарт жагсаалын улмаас 22 хүн нас барав

Мадагаскарын залуус ус, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг эсэргүүцэн өнгөрсөн сарын 25-29-нд жагсаал зохион байгуулжээ. Гурав хоногийн турш үргэлжилсэн эл жаг саалын улмаас 22 хүн нас барж, 100 гаруй иргэн бэртсэн гэнэ .
2025-10-01

Тусгай олимпын баг “Дэлхийн цом”-д өрсөлдөх нь

Монголын тусгай олимпын хорооны хамтарсан волейболын эмэгтэйчүүдийн баг Польш улсад энэ сарын 4-9-нд зохион байгуулах “Дэлхийн цом”-д өрсөлдөхөөр Катовице хотыг зорив .
2025-10-01

Эмээлт аж үйлдвэрийн паркийг цахилгаан, дулаанаар хангах станц барина

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг Хан-Уул дүүргийн XIII хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм. Тус паркийг цахилгаан, дулааны эрчим хүч, үйлдвэрийн технологийн уур , хэрэгцээний халуун усаар хангах зорилгоор 24 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барихаар бол жээ. Уг станцын зураг төслийг энэ онд дуусгаж, 2026 онд барилга угсралтын ажлыг эхлүүлэн, хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах юм байна.
2025-10-01

Монголын “E-Geree” систем бүсийн шилдэг старт-ап төслөөр шалгарлаа

БНХАУ-ын Ханжөү хотод бүс нутгийн шилдэг старт-ап төслүүдийг шалгаруулах “Makers in China” тэмцээний эхний шатны шалгаруулалт болж өндөрлөлөө. Хоёр үе шаттай зохиох тус тэмцээнд манай улсаас оролцсон, цахим баримт бичгийн “E-Geree” системийн баг “Digital eco-nomy” төрөлд шилдэг гурван төслийн нэгээр шалгарч, цомын эзэд болсон байна. Ингэснээр тэд ирэх арванхоёрдугаар сард БНХАУ-д болох финалын шатанд өрсөлдөх эрхээ авчээ. Хэрэв төгсгөлийн шатанд ялалт байгуулбал Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ албан ёсоор нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
2025-10-01

Манай улсын хамгийн өндөр настан 107-той

Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-аас 1990 онд жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Олон улсын ахмадын өдөр болгон зарласан. Манай улс эл өдрийг 1992 оноос тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Ахмад настны тухай хуульд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэйг ахмад настан хэмээн үзнэ гэж заасан юм.
2025-10-01

Хүчирхийллийн эсрэг “Би хэлнэ” аяныг бүх цэцэрлэгт өрнүүлж байна

Хүүхдийн бие махбодын болон бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Би хэлнэ” аяныг бүх цэцэрлэг, хүүхэд харах төвд өрнүүлж эхэллээ. Баянзүрх дүүргийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийнхэн төр, хувийн хэвшлийн хариуцлага, хамтын ажиллагааны жилийн хүрээнд уг нөлөөллийн аяныг санаачлан эхлүүлсэн бөгөөд бусад дүүргийнхэн ч нэгдэх болжээ.
2025-10-01

Монгол, Лаос хооронд агаарын зам нээх талаар ярилцав

УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн гишүүн, Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 29-нөөс энэ сарын 5-ны хооронд манай улсад айлчилж байна. Түүнийг өчигдөр парламент дахь Монгол-Лаосын бүлгийн дарга, УИХын гишүүн Д.Жаргалсайхан болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нар хүлээн авч уулзлаа.
2025-10-01

Өвлийн саруудад зүүн аймгуудад олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох нь

Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр энэ сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун, говийн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Хангайн уулархаг нутгаар ахиу орох төлөвтэй байна. Харин арваннэг, арванхоёрдугаар сард зүүн аймгуудын нутаг, төв болон говийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас арваннэгдүгээр сард нутгийн зүүн хэсгээр, арванхоёрдугаар сард зүүн хойд хэсгээр ахиу орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагынхан мэдээлэв.
2025-10-01

Давлагаа болорших дайд

Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2009 онд анхны БАЛДОРЖ шагналын шилдгүүдийг тодруулсан бөгөөд тухайн үеийн “Өдрийн сонин”-ы тоймч Баастын Золбаяр “Давлагаа болорших дайд” аян замын тэмдэглэлээрээ “Шилдэг-9”-д шалгарсан юм.
2025-10-01

Унц алтны ханш 3831 ам.долларт хүрч түүхэн амжилт тогтоов

Алтны ханш олон улсын зах зээлд унц тутамдаа 3831 ам.долларт хүрч, урьд хожид байгаагүй дээд түвшиндээ хүрлээ. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс улбаатай гэнэ. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн банкны бодлогын хүү буурах магадлал нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг өсгөж, алт зэрэг аюулгүй хөрөнгө рүү урсах хандлагыг эрчимжүүлжээ. Мөн 2025 оны арванхоёрдугаар сарын гэрээт ханш 1.1 хувиар нэмэгдэж, 3850.80 ам.долларт хүрсэн нь энэ зах зээл ирэх саруудад ч өндөр хэвээр байна гэсэн хүлээлтийг харууллаа гэж шинжээчид үзэв.
2025-10-01

Г.Занданшатар нүүрсний хулгайн хэрэгтэй тэмцэхийн тулд Б.Энхбаяртай хүч хавсарна

Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын танхимдаа сэлгээ хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж буйгаа өчигдөр мэдэгдэв. Долоодугаар сарын 9-нд Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоосноор тэнд нүүрлэсэн нүүрсний хулгайн олон арга замыг таслан зогсоож, холбогдох баримтыг АТГ-т хүлээлгэн өгсөн гэнэ. Нүүрсний хулгайтай тэмцэх гэсэн нэрийн дор тэрбээр МАНын даргын сонгуульд ялагдсан “бухимдлаа” гаргаж, хариу арга хэмжээ авч буй аж.
2025-10-01

ЮНЕСКО-д бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо 12 боллоо

БНХАУ-ын Ханжоу хотод болж буй ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хурлаар Хомын талын байгалийн цогцолборт газрыг албан ёсоор бүртгэж, баталгаажууллаа. Энэ сарын 26-28-нд болсон хурлын үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талын байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Мөнхбат нар батламжаа гардсан аж.
2025-09-30

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн, баруун тал орц, гарцтай болох нь

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин хоёр хаалга шинээр барьж орц, гарцыг нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 17, 18, Баянзүрхийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ийм санал удаа дараа ирүүлсэн тул уг хүсэлтийн дагуу цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд “Маршал таун” хотхон талд, баруун хойно буюу “И-Март” худалдааны төв чиглэлд хүйтрэхээс өмнө хоёр хаалга барих гэнэ.
2025-09-30

Шилдэг баримтат киноны шагналыг “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээлд олгов

Австралийн кино найруулагч Габриел Брэди Германы “Chromosom films” болон Монголын “Гуру медиа”-тай хамтран бүтээсэн “The Wolves always come at night” буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээлийг 2026 оны Оскарын наадмын “Шилдэг гадаад хэл дээрх кино” төрөлд Австрали улсаас өрсөлдөхөөр болсон. Тэгвэл БНХАУ-ын Фүжоү хотод энэ сарын 27-нд болсон 12 дахь удаагийн “Торгоны зам” олон улсын кино наадмаас “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээл “Golden silk road” буюу Шилдэг баримтат киноны шагнал хүртжээ.
2025-09-30

Жүжгийн зохиолын улсын уралдаанд залуус өнгөлжээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох утга зохиол, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, бүх нийтийн эх хэл, уран зохиолын боловсролыг дэмжих, хүүхэд, залуучуудын үндэсний ухамсар, сэтгэлгээ, бахархлыг төлөвшүүлэх зорилгоор “Утга зохиолын долоо хоног” аяныг энэ сарын 22-28-нд орон даяар амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд зохиосон жүжгийн зохиолын улсын уралдаанд шинэ залуу уран бүтээлчид, туршлагатай зохиолчид түүхэн, орчин үеийн, хүүхэд, залуучуудын сэдвээр уран бүтээлээрээ өрсөлдөв.
2025-09-30

Гар дамжсан газрын жижигхэн хэлтэрхий

Британийн эзэнт гүрэн 70 жилийн өмнө Шотландын арлуудаас зүүн тийш 400 орчим километр зайд байх жижиг арлыг өөртөө нэгтгэсэн байдаг. Энэ Роколл арлыг хэрхэн Британийх болгосныг Хаант улсын коммандер 1955 онд ВВС-гийн сурвалжлагчид ярьжээ. Гэвч өнөө хүртэл маргаан тасрахгүй байна.
2025-09-30

АНУ-ын Мичиган мужид зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас баржээ

АНУ-ын Мичиган мужийн Гранд Блан хотын мормончуудын сүмд орон нутгийн цагаар уржигдар 10.00 цагийн орчимд зэвсэгт халдлага гарчээ. Мөргөлийн үеэр галт зэвсэгтэй этгээд сүмд дайран орж, халдлага үйлдсэний улмаас дөрвөн хүн нас барж, найман иргэн шархаджээ. Халдлага үйлдсэн этгээд нь 40 настай Томас Жэкоб Сэнфорд бөгөөд тэрбээр тус сүмийн автомашины зогсоол дээр цагдаа нартай буудалцах үеэрээ нас барсан аж.
2025-09-30