О.НОМИНЧИМЭГ: Электрон тамхинд онцгой албан татвар ногдуулж, 21-ээс доош насныханд зарахгүй
Иргэн, хуулийн этгээд ажил, бизнес, үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ажилтан, ажил олгогч аль алинд нь ирдэг ачааллыг бууруулах, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд саяхан УИХ-д өргөн мэдүүлсэн. Нийгмийн даатгалын талаар болон хүүхэд, өсвөр үеийнхний дунд гол асуудал болоод буй электрон тамхины хэрэглээг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулах гэж буй тухай УИХын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг парламентад удахгүй өр¬гөн барихаар ажиллаж байгаа юм.
2025-05-20
Гурилын үйлдвэрүүдэд дампуурах сонголт л үлдэв
УИХ, Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй холбогдуулан одоогоос жил гаруйн өмнө ийм нэг “халуун сэтгэлт” шийдвэр гаргаж байв. Малчид, хөдөө, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хямд үнэтэй гурил, тэжээлээр хангах халуун сэтгэлээр гаргасан гэх энэхүү шийдвэр нь угтаа сонгууль угтсан шоу, дотоодын зах зээл дэх шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нэрийн дор үндэсний үйлдвэрүүдээ нухчин дарах хортой бодлого гэдгийг тухайн үед олон нийт анхааруулж, шүүмжилж байсан бол өнөөдөр үр дүнг нь бодитоор харж, амсаж байна. Энэ хуулийг хэрэгжүүлснээс хойших жил гаруйн хугацаанд юу өрнөв, ямар өөрчлөлт гарав гээд харвал хохирол нь хожлоосоо хол илүү тасарсан. Гурил импортолдог наймаачид л хэд гурван төгрөгийн ашиг олсон уу гэхээс бусад нь гавьтай үр өгөөж хүртээгүй. Гурилын үнэ ч энэ хугацаанд сүртэй хямдарч, тогтворжин, зах зээлд шударга өрсөлдөөн бий болсонгүй, зорилтот бүлэг болох малчид, орон нутгийн иргэдийн амьдралд ч эл шийдвэр дорвитой нөлөө үзүүлсэнгүй.
2025-05-20
Дахин “амилах” шорон хийгээд далан жилийн дараа илрэх хэрэг
Онц аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог байсан “Алькатрас” хэмээх зард гарсан шоронг дахин нээж магадгүй байна. Түүнийг эрүүгийн хэрэгтнүүдийг саатуулдаг, оргох ямар ч боломжгүй гяндан гэж удаан хугацаанд үзсээр иржээ. Гэвч гурван хоригдол эн¬дээс оргоод гараад явчихсан нь одоо хэр нь хүмүүсийн гайхлыг төрүүлсээр буй.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шоронг сэргээж, нээхээр төлөвлөж буйгаа зарласан. Түүний хэлснээр холбогдох үүргийг Шоронгуудын товчоо, Хууль зүйн болон Дотоод хэргийн яам, Холбооны мөрдөх товчоонд өгсөн байна. Шоронг сэргээх нь хууль ёс, дэглэм, шударга ёсны илэрхийлэл болно гэж Америкийн удирдагч үзэж буй бололтой.
2025-05-19
“ДЦС-3” дэлбэрч мэдэх нь
“ДЦС-3”-ын турбин дэлбэрэхэд бэлэн болжээ. Хошигнож хэлбэл тэр турбин төрийн тэргүүнтэй маань нас чацуу, 1968 оных юм гэнэ. Бүхэл бүтэн нэгэн жарны турш аргадаж тордсоор одоо засал авахаа больсон байна. Үүнийг засахад тусгасан төсвийн мөнгөөр үнсийг хийсэхээс нь хамгаалж хашаа барихад нэг тэрбум, эсвэл үнсээ Эмээлт хүртэл зөөхөд арван тэрбум төгрөг гэхчлэн өөр зориулалтаар зарцуулсаар ийнхүү цоорох шахсан “шүүрэн шанага” шиг турбинтэйгээ өнөөдрийг хүрчээ. Үнс яагаад хэсэг бүлэг хүний мөнгө угаах хэрэгсэл болсон талаар хойно өгүүлнэ. Одоо турбинээ ярья.
2025-05-19
“Хуулийн дагуу бүх орлогоо шалгуулж, нийтэд тайлагнана”
Монгол Улсын Ерөнхий сайдын ууган хүү болон бэрийн тансаглалтай холбоотой шуугиан нийгэмд үүсээд буй. Улмаар иргэд Засгийн газрын тэргүүнийг огцрохыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаж байгаа билээ. Үүний хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлэв.
2025-05-19
Нүүрсний экспорт саатсанаас эдийн засгийн өсөлт саарч байна
Манай улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 2.4 хувиар өссөн нь хям¬ралын дохио хэмээн салбарын шинжээч, мэргэжилтнүүд дүгнэж байна. Өнгөрөгч онд эдийн засаг 4.9 хувиар өссөн. Үүнээс үүдэн олон улсын байгууллагууд 2024 оны өсөлтөөс 1-1.5 нэгжээр ахиулсан өөдрөг таамаглал дэвшүүлээд байв.
2025-05-19
Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо шуудангийн асуудлаар УИХ-д хандлаа
Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос сумын шууданчийг унах унаатай, суух өрөөтэй, авах цалинтай болгох асуудлыг хөндөж, жил гаруйн хугацаанд хөөцөлдсөний үр дүнд тавдугаар сарын 6-нд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хурлаар “Монгол шуудан” ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг авч хэлэлцсэн билээ. Инновац, цахим бодлогын байнгын хорооны тогтоолоор Шуудангийн болон Харилцаа холбооны тухай хууль, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмын биелэлтийг хянан шалгах, шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтыг сайжруулах, цахим худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх талаар санал, дүгнэлт гаргах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхбатаар ахлуулан байгуулжээ.
2025-05-19