Зургадугаар сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох "SUPER CONCERT 2025" тоглолтын фэн бүс болон VIP суудлын тасалбар хэдийнэ дууссан. Өнөөдрийн байдлаар хямдралтай GA буюу энгийн тасалбар цөөхөн үлдсэнийг зохион байгуулагчид мэдээлж, энэ боломжийг битгий алдаарай хэмээв.
Түүнчлэн "SUPER CONCERT 2025"-д дуулах BIG BANG TAEYANG, дуучин AILEE-гийн араас нэрт артист 𝐃𝐉 𝐒𝐄𝐎𝐍 ирэхээр болсныг онцоллоо.
Ташрамд дурдахад дэлхий даяарх КPOP фэнүүд эв нэгдлийг дээдлэдэг
1. Айдолуудыг хүндэтгэх
• Айдолын хувийн амьдралд халдахгүй байх.
• Тэднийг хүн гэдгээр нь ойлгож, төгс биш байж болохыг хүлээн зөвшөөрөх.
• Тэдний эрүүл мэнд, сэтгэлзүйг чухалчлах.
2. Сасэн (sasaeng) зан үйлээс зайлсхийх
• Sasaeng гэдэг нь айдолуудын хувийн орон зайд халдаж, мөрдөх, хүлээж байгаад сэм зураг авах гэх мэт зохисгүй үйлдлүүдийг хэлдэг бөгөөд олон нийт, айдолууд аль аль нь энэ зан үйлийг буруушаадаг.
• Жинхэнэ фэнүүд ийм үйлдэл гаргахыг хориглодог.
3. Фэн соёл, эв нэгдлийг дээдлэх
• Өөр фэндомуудтай зүй зохистой харилцах.
• Сошиалд хэрүүл, маргаан дэгдээхгүй байх.
• Айдолын нэрийг ашиглан бусдыг доромжлохгүй байх.
4. Хариуцлагатай дэмжлэг үзүүлэх
• Албан ёсны бүтээгдэхүүн худалдаж авах, үзүүлбэрүүдийг хууль ёсны сувгаар үзэх.
• Айдолуудын уран бүтээлийг зохиогчийн эрхийг хүндэтгэж, хуулбарлан түгээхгүй байх.
5. Хандив, сайн үйлс
• Зарим фэндомууд төрсөн өдөр, дебютын ой зэрэгт нь мод тарих, эмнэлэгт хандив өгөх, ядуу хүүхдүүдэд туслах зэргээр нийгмийн сайн үйлсийн аян зохион байгуулдаг.
6. Ухаалаг хэрэглэгч байх
• Сошиал медиа дээр худал цуурхал тараахгүй, баталгаагүй мэдээлэлд итгэхгүй байх.
• Твиттер, YouTube, TikTok зэрэг платформ дээр хэтэрхий довтолсон сэтгэгдэл бичихгүй байх.
Хэдийгээр фэндомууд дотроо ялгаатай ч ихэнх нь дээрх зарчмуудыг баримталдаг. Үнэнч, соёлтой фэн байхад эдгээр ёс зүй зайлшгүй чухал байдаг.
Тасалбар худалдаалах албан ёсны линк:
https://shoppy.mn/products/superconcert-250621
Тасалбарын ангилал ба борлуулалтын хугацаа:
Mid Bird: 165,000₮ (05.02 ~ 06.08)
General Admission (GA): 225,000₮ (Mid Bird дууссаны дараа)
Ерөнхий зохион байгуулагч: EVANDIS Entertainment / EVANDIS LLC