
БНХАУ-ын Харбин хотод уржигдар зохион байгуулсан “Harbin ballet dance art festival” олон улсын балетын уралдаанд Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид амжилттай оролцож, багаараа мөнгөн медаль хүртлээ. Мөн ганцаарчилсан төрөлд Монголын сурагч¬даас Э.Тэргэл болон Э.Алтан-Очир мөнгө, Г.Дөлгөөнням, Б.Цэлмэг, П.Ундрам, Н.Мөнхгоёл, Мөнгөнцэцэг нар хүрэл медаль хүртсэн юм.
Ийнхүү Монголын балетын үндэсний сургуулийн багш, сурагчид Харбинд болсон олон улсын уралдаанд амжилттай оролцоод, дараагийн тэмцээнийхээ бэлтгэлд оржээ. Тэд БНСУ-ын Сөүлийг зорьж, тус хотод болох олон улсын балетын уралдаанд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
У.СҮРЭН