Жаззын амь халуун үдэш “City swing”
“Тас хар огторгуй нойрсон тайваржаад Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахаар Орь залуу нас саран шиг туяа цацаад Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ” хэмээн радиогоор эгшиглэх “Орь залуу нас”, “Аялан дуулдаг чиний минь хоолойтой Адилхан өнгөөр уянгалан ганганаад” гэж орцоос орц дамжин дуулагдсан “Аяны шувууд”, “Баян далайн ус шиг Бялхам сэтгэлт аав минь”
2025-12-01
Хушга бүдүүн гэдэсний хавдрын эрсдэлийг бууруулдаг
Хушга тархины үйл ажиллагаанд сайн гэхч лэн эл самрын ач тус тоймгүй. Тэгвэл бүр илүү гайхалтай чадварыг нь АНУ-ын Коннектикутын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн эрдэмтэд нээсэн талаар “Cancer рrevention research” сэтгүүлд нийтэлжээ. Хушга тогтмол хэрэглэх нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, мөн бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулдгийг клиник судалгааны үр дүн харуулсан гэдгийг тус багийнхан танилцуулсан байна.
2025-11-29
Аман хэл хуурын эртний 100 гаруй үзмэрийг дэлгэх нь
Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгээс нүүдэлчдийн язгуур өв хөгжмийн нэгэн чухал соёл, зэмсэг болох аман хэл хуурын талаарх агуулгыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгахаар судалгаа, мэдээлэл боловсруулж буй билээ. Хүн төрөлхтний эртний хөгжим гэгддэг Аман хэл хуурын дэлхийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 30-нд олон улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнөө жил манай улс эл өдрийг “Эртний хэмнэл-эдүгээ цагийн хөг аялгуу” уриан дор тэмдэглэхээр болсныг тус нийгэмлэгээс мэдээлэв. Үүний хүрээнд “Чингис хаан” үндэсний музейд уг өдөрт зориулсан цогц үйл үйл ажиллагааг түүх судлаачид, хөгжмийн багш нарыг хамруулан зохион байгуулах гэнэ.
2025-11-29
“Болор цом 43” наадмын шилдгээр Н.Минжинсайхан тодорлоо
Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом 43” яруу найргийн наадам Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр болж өнгөрөв. Уг наадам нь зөвхөн шилдэг шүлэг шалгаруулаад зогсохгүй шинэ авьяасыг түгээн дэлгэрүүлэх, уран зохиолын ертөнцийг шинэлэг санаагаар баяжуулдаг хэмээн үзэгчид үздэг. Энэ жилийн шилдгээр МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан тодорсон бол дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Торой, гутгаар байрт “Болор цом”-ын эзэн найрагч До.Болдхуяг, дөрөвдүгээр байрт М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Эрдэнэ-Очир, тавдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Ганхүрэл нар шалгарсан юм.
2025-11-28
Таллины кино наадмаас Ж.Сэнгэдоржийн “Сэтгэлийн зураг” шагнал хүртэв
Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдорж “Сэтгэлийн зураг” (The Muralist) хэмээх шинэхэн бүтээлээрээ шалгарч, Network for the promotion of Asian cinema буюу Азийн киног дэмжих сүлжээний шагнал хүртлээ. Мөн түүний “Silent city driver” буюу “Чимээгүй хотын жолооч” уран бүтээл нь өнгөрсөн жилийн үндсэн өрсөлдөөнт хэсгийн Гран при болон шилдэг зураачийн шагналыг хүртэж байв.
2025-11-26
Түдэвийн ертөнц II
Хэрвээ гүйлгэхгүйгээр бодож, тунгааж унших юм бол Түдэв гуайн оюун санааны ертөнцөөр аялах нь маш урт хугацааг эзэлнэ. Унших тусам шинэ шинэ онцлог нь нүдний өмнө тодорч, тэгэх тусам гайхах, энэих хүнтэй уулзаж, учирч явсандаа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
2025-11-25
“Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг энэ сарын 28-30-нд толилуулна
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил гэгддэг “Инээмтгий хүн” романыг “Про” театрынхан 2023 онд тайзны бүтээл болгосон. Түүгээр үл барам тайзны бүтээл болгохдоо визуал хэлбэрээр туурвиж, олонд хүргэсэн юм. Тэгвэл тус театрынхан “Инээмтгий хүн” визуал драмын жүжгээ Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзнаа энэ сарын 28-30-нд дахин үзэгчдийн хүртээл болгох нь.
2025-11-25
Ж.Мишээл “Silk way star” олон улсын уралдааны ялагч боллоо
Энэхүү шоуны финалын шатанд Монгол, БНХАУ, Армени, Гүрж, Казахстан, Узбекистан, Малайз улсыг төлөөлөн Азийн хамгийн хүчирхэг дуу хоолойтой долоон оролцогч эх хэлээрээ дуулан өрсөлдөж, үндэстний соёлын өв, дууны хэв маягийн олон янз байдлыг үзэгчдэд толилуулснаараа онцлог юм. Финалын шатны үзүүлбэрүүд өвөрмөц содон найруулга, визуал дүрслэл болон тайзны шийдлээрээ үзэгчдийг бишрүүлж байв.
2025-11-24
Галан галавт хайлаагүй, усан галавт урсаагүй билгүүн номч
“Өвөөгийн маань гэрт үнэтэй тавилга үгүй, гайгүйхэн хивс хүртэл байгаагүй. Энгийн л нэг дундаж амьдралтай айл байсан. Харин эрдэм номын төлөө бол юугаа ч хайрлахгүй. Үр хүүхдүүд, ач, зээ нарынхаа мэргэжил сонголтод ч өвөө тодорхой хэмжээгээр нөлөөлсөн” хэмээн ач хүү Б.Лигдэн нь саяхан болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр тодотгон хэлсэн юм.
2025-11-24
Түдэвийн ертөнц
Хүн бүр нэг ертөнц юм. Оюун ухаандаа ертөнцийг тусгаж, өөрийнхөө хэрээр ойлгож, дүгнэж, түүнийхээ дагуу үйлдэж байдаг. Зарим нь аливаа юмны учрыг олох гэж зүтгэнэ. Зарим нь зүгээр л хүмүүс юу гэж ярьдгийг юм уу номд юу гэж бичсэн байдгийг дагана. Тиймээс хүн бүрийн ертөнц янз янз. Өргөн уудам, гэгээтэй, гэгээгүй, баян, ядуу. Түдэвийн ертөнц бол олон хэмжээстэй. Тэр ертөнц энд тэндээс нь гэрэл цацартал сайн боловсруулсан очир эрдэнэ шиг олон талтай. Түдэвийн ертөнц бол:
2025-11-19
Монголчуудын уламжлалт тоглоом наадгайгаар үзэсгэлэн гаргажээ
Хөвсгөл аймгийн нийтийн номын сангаас монголчуудын үе дамжин тоглож ирсэн уламжлалт ардын наадгайг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, урлаачдын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, худалдан борлуулах зорилгоор нэгэн сонирхолтой үзэсгэлэн дэлгэжээ. Үндэсний уламжлалт тоглоом наадгайн энэ үзэсгэлэнд сумын урлаачдын 40 гаруй бүтээлийг, тухайлбал, модон барын үүчүүр, шагай, сэнтий аравч зурхай бүхий шагайн харвааны иж бүрэн хэрэгсэл, уран нарийн сийлбэртэй хорол, алаг мэлхий, монгол шатар, оньсон тоглоомыг иргэдэд толилуулж байгаа аж.
2025-11-17
Дебюсси, Бетховентой “Symphonic Promenade”
Цас зөөлөн лавссан баасан гаргийн үдэш Людвиг ван Бетховен, Клод Дебюсси, П.И.Чайковский тэргүүтний бүтээлийг сонсохоор Улсын филармонийг зорилоо. Эндхийн орчин их сонирхолтой. Зарим театр сонгодог урлагийн үзвэрийн үеэр хоол, чипс, амттан борлуулах цэг ажиллуулж байгааг харахаар дур гутдаг. Эсвэл үзэгчдийг татахын тулд зар сурталчилгаагаа шоу, энтертайнмент тал руу хэт хэлбийлгэх нь ч ялгаагүй.
2025-11-17
“ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР”-ыг дахин амилуулах нь
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 23 хүртэл үзэгчдийн хүртээл болгоно. Ингэхдээ Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар, шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр толилуулах аж. “Үгүйлэгдсэн хайр” бол монгол хүний сэтгэлийн гүнд орших хайр, уучлалын уран яруу илэрхийлэл болсон бүтээл билээ. Мөн яруу най¬рагчийн уран сэтгэмж, хүний сэтгэлийн гүн гүнзгий мэдрэмжийг орчин үеийн тайзны хэлээр дахин илэрхийлэхээрээ онцлогтой бөгөөд тасалбар нь эгнээ суудлаасаа хамаараад 30-100 мянган төгрөгийн үнэтэй.
2025-11-14
“Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэн дэлгэнэ
Монгол шаазан урлалын их мастер гэгддэг Х.Хадхүү Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнгээ Богд хааны ордон музейд энэ сарын 14-нд дэлгэх нь. Эл үзэсгэлэнгийн хүрээнд Өндөр гэгээний хийцээр урласан 21 дарь эхээс гадна Янжилхам бурхан болон Богд Жавзандамба хутагтуудын дүр бүхий шаазан баримлуудыг олны хүртээл болгохоороо онцлогтой юм.
2025-11-11
Хүн байхын гүн ухаан “Би...”
Монголын дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдээс тодорхой шалгуураар сонгож, жил бүр өөр сэдэв, өөр өнгө аяс, агуулгатайгаар бие даасан үзэсгэлэнг нь дэглэж, өвөрмөц зохион байгуулалттайгаар олон нийтийн хүртээл болгодог “Харандааны хаан2025” үзэсгэлэн өнгөрсөн баасан гаргийн цас бударсан гэгээн үдэш нээлтээ хийлээ. “Харандааны хаан” энэ удаад Урлагийн гавьяат зүтгэлтэн Пунцагийн Цэгмидийг “Би...” хэмээх шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээр нь үзэгч олонтой уулзуулсан юм. “Зургийн өгүүлэмж нь товч тодорхой, алслал сайтай, хийсвэрлэл хийгээд романтизм шингэмэл аястай, өвөрмөц “хэл”-тэй зургууд давамгайлж байна” хэмээн мэргэжлийн талаас нь нэгэн нөхөр нь энэхүү үзэсгэлэнгийн бүтээлүүдийг товч тодорхойлсон.
2025-11-10