Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Ж.МӨНХЗУЛ: Улаанбаатар хотын алдааг орон нутгууд давтаж эхэлсэн

Нийслэлийн утаа, түгжрэл, хөрсний бохирдол зэрэг тулгамдсан асуудал бол замбараагүй хот төлөвлөлттэй холбоотой билээ. Уур амьсгалын өөрчлөлт, утаа, түгжрэлийг бууруулахад хот төлөвлөлтийн бодлого чухал ч түүнийг хэрэгжүүлэхгүй байгаа нь харамсалтай. Үүнийг өөрчлөхийн тулд ногоон суурьшлын бүс байгуулахаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй төлөвлөлтийн мэргэшсэн инженер, докторант Ж.Мөнхзултай ярилцлаа. Тэрбээр газрын харилцаа, хот байгуулалтын салбарт 20 гаруй жил ажиллаж буй нэгэн аж.
2025-11-13

Б.ЭНХМАНДАЛ: Шатраар хичээллэснээс хойш сурлага маань сайжирсан

Монгол Улсын шатрын өсвөр үеийн шигшээ баг, “Босоо ноён” клубийн тамирчин, Баянзүрх дүүргийн 183 дугаар сургуулийн М.Ариунаа багштай 4(3) бүлгийн сурагч Б.Энхмандал 2020 оноос эхлэн оюуны спортоор хичээллэжээ. Дэлхийн шилдэг тамирчин, супер их мастер болох зорилготой тэрбээр одоо есөн настай. Өсвөр үеийнхний УАШТ-ий (2022, 2024, 2025 онд аварга болсон) гурван түрүүтэй. Өмнөд Америкийн Панам улсын Панам хотод 2022 онд зохион байгуулсан сурагчдын ДАШТ-д VII байр эзэлж, дараа жил нь Узбекистаны Ташкент хотыг 2023 онд зорин сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шагналт V, өнгөрсөн жил өсвөр үеийнхний “Дэлхийн цом”-д VII байртшалгарсан юм. Дотоодын томоохон тэмцээнээс 2023, 2024 онд “Цодгор хүү” сурагчдын УАШТ-ий хошой мөнгөн медальт түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо
2025-11-13

Г.Зоригт: Эр зоригийн спортоос өөрийгөө ялан дийлсэн таашаал авах нь гайхалтай

Тэрбээр шавь нараа дасгалжуулахын зэрэгцээ төрсөн дүү болох Монголын мэргэжлийн снөүбоардын, Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганзоригийн бэлтгэл сургуулилалтыг хариуцан хийлгэдэг. Г.Ганзориг Швейцарын Сант Мориц хотод энэ оны гуравдугаар16-30- нд болсон снөүбоард, фрийстайл, чөлөөт цанын ДАШТ-д оролцож, параллел слалом, параллел жиант слалом төрөлд (туг сүлжих холын зай) өрсөлдсөн билээ.
2025-11-11

М.МӨНХНАРАН: Гэр бүлээс гадуурх харилцаанд хэт төвлөрсөн, радикал феминист агуулгыг тэнцвэржүүлэх шаардлагатай

1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуульд өнөөг хүртэл нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч эдгээр нь эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг зохицуулахад учир дутагдалтай байгааг судлаачид хэлдэг. Харин ХЗДХЯ-наас 11 бүлэг, 88 зүйл бүхий Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна.
2025-11-10

М.АМИНАА: Монголчуудын гоо зүйн үнэлэмж хэр унасныг нийслэлд барьсан олон барилгаас харж болно

Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн багш, урлаг судлаач М.Аминаатай ярилцлаа. Түүнийг Төрийн шагналт, Монголын анхны Ардын зураач, соён гэгээрүүлэгч Ү.Ядамсүрэнгийн зээнцэр гэдгээр нь мэдэх хүн олон билээ.
2025-11-07

Н.СҮХБҮРЭН: Хар бол дотоод ертөнц рүүгээ өнгийхөд тусалдаг, хамгийн шударга, гэгээлэг өнгө

ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын уран бүтээлчдийн академийн гишүүн, керамик барималч Н.Сүхбүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Нэгэн цул” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгоод буй бөгөөд орлогынхоо 10 хувийг НҮБ-ын Хүүхдийн санд хандивлахаар төлөвлөжээ. Эл дэмжлэгийг дунд сургуулиудад сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх өрөө байгуулахад зориулах юм байна.
2025-11-03

“Шарын гол”-ын шинэ “капитан”

“Шарын гол” багийн ахлагч, спортын мастер Б.Энхбатад дотоод, гадаадын оролцоогүй тэмцээн ховор. Тухайлбал, Малайзын Куала Лумпур хотод 2019 онд зохион байгуулсан “Сhallenge сup of Asia” тэмцээнд Монголын хоккейн шигшээ багийнхантай оролцож, аваргын цомтой ирж байв. Тэгвэл энэ жил Мексикийн Керетаро хотод (дөрөвдүгээр сард) болсон III дивизионы B хэсгийн ДАШТ-д өрсөлдөж IV байрт шалгарсан юм. Үүнээс гадна Монголд жил бүр болдог хоккейн лигийн АШТ-д багийнхантайгаа тоглож, 2021-2022 онд түрүүлэн хоёр дахь алтан цомоо өргөсөн. ДарханУул аймаг дахь ШУТИС-ийн IV дамжааны оюутан тэрбээр хүүхэд байхаасаа энэ спорттой нөхөрлөж, өсвөр үеийнхний УАШТ-ээс 10 алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэн “Шилдэг тоглогч”-ийн шагналыг нэг бус удаа гардсан билээ. Түүнийг зочноор урилаа.
2025-10-31

Б.НЯМАА: Тусгай хэрэгцээт хүүхэдтэй эцэг, эхчүүд хөдөлмөр засалчаар сурах болсон нь сайн хэрэг

Математик, шинжлэх ухаан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх олон улсын 19 дэх тэмцээнд “Эрхэм нандин сувд” ТББ-ын дэргэдэх “Эрхэм асралт илч” дэмжих төвийн суралцагч Т.Ананд, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн юм. Тус тэмцээнд манай улсаас анх удаа тусгай хэрэгцээт хүүхдүүд оролцсоноороо онцлогтой. Дэлхийн 15 орны 50 гаруй баг оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улс багаараа “Special award” шагнал хүртжээ. Тусгай хэрэгцээт хүүхдийн ялгаатай байдлыг ойлгож дэмжвэл амжилтад хүрэх боломжтойг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ талаар тус дэмжих төвийн багш, хөдөлмөр засалч Б.Нямаатай ярилцлаа.
2025-10-31

М.ЧИНЗОРИГ: 45-аас дээш насныхан бүдүүн гэдсээ хоёр жил тутамд заавал дурандуулах ёстой

Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдарт нөлөөлж буй хүчин зүйлс, сэргийлэх арга замын талаар Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч М.Чинзоригтой ярилцлаа. Тэрбээр БНСУ-ын Бүдүүн, шулуун гэдэсний нийгэмлэгээс зохион байгуулсан олон улсын хуралд энэ чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, шагнал хүртсэн юм.
2025-10-29

Г.ГАН-ОРХОН: Дэлхийн аваргуудыг дараалж хожиход үзэгчид “Хаанаас ирсэн тамирчин бэ” гэж гайхаж байлаа

Йордан улсын Амман хотод биллиардын спортын нэг төрөл болох хэйболын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын эхээр зохион байгуулахад Монголын эмэгтэй тоглогчдоос “Champions” клубийн тамирчин, улсын аварга, ОУХМ Г.Ган-Орхон тив, дэлхийн шилдгүүдийг хожиж, үзэгчдийг гайхшируулсан нь багагүй шуугиан дэгдээсэн юм.
2025-10-28

Г.ГҮНДАРЬ: “Мянган дарь эх” бүтээлээ гурав дахь жилдээ зурж байна

Уран бүтээлч Г.Гүндарьтай ярилцлаа. Тэрбээр монгол зургаар мэргэшсэн, ялангуяа бурхан урлалд шамдаж яваа залуу уран бүтээлчдийн нэг юм.
2025-10-28

Б.ИНЖИНААШ: Баримтат гэрэл зураг хүнд далд ухамсар суулгадаг болов уу гэж боддог

“Гамма” агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч, баримтат гэрэл зурагчин Б.Инжинааштай ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
2025-10-27

Б.БИЛГҮҮН: Шатахууны үнэ нэмсэн аж ахуйн нэгжид хамгийн ихдээ 10 гаруй тэрбумын торгууль ногдуулсан

Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тус байгууллага нь зах зээлийн шударга өрсөлдөөний замаар бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхэд “санаа тавьдаг” юм.
2025-10-24

Баяд ястан, Баянмөнх аваргын хүү болж төрсөн нь “миний буруу"

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛ¬ДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорондох 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярь¬даг, дурсдаг хэвээр.
2025-10-22

Н.ГЭРЭЛМАА: Олон улсын шүүгчгүй орны тамирчид тэмцээнд ялагдах магадлал их байдаг

Таеквондогийн олон улсын шүүгч Н.Гэрэлмаагийн энэ спортод гаргасан амжилтыг тоочвол сонины нэг нүүр багадана. Тэрбээр тамирчнаас шүүгч болох замналаа 2012 оноос эхлүүлжээ. Тэр жил Тажикстаны Душанбе хотод болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн нь ийм бодол төрүүлсэн гэдэг.
2025-10-21

Б.ПҮРЭВСҮРЭН: Мэдээллийг улс төрийн зорилгоор нууцаас хэсэгчлэн гаргах нь түгээмэл байна

Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулаад буй. 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан тус хуульд өнөөг хүртэл нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Түүнчлэн уг хуулийн нэр томьёоны тодорхойлолт давхардсан утгатай, хүрээ, жагсаалтаас гадуурх аливаа мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаатуулах боломж бүхий хэт өргөн хүрээний зохицуулалттай зэрэг маргаан цөөнгүй бий. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтийн онцлог, ач холбогдол, үр нөлөө, түүнийг тойрсон асуудлаар “Глоб интернэшнл” төвийн хуульч, судлаач Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
2025-10-20

Н.ХИШИГТ: Бүх нийтийн санал хураалт нь үр дүн, үлдээсэн сургамжаараа Монголын түүхэнд онцгой байр суурь эзэлнэ

Монголын түүхнээ мөнхөд дурсагдах олон үйл явдал ХХ зуунд өрнөж, монголчууд эрх чөлөөнийхөө төлөө сэрж боссон, тэмцэж ялсан билээ. БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, одоогоос 80 жилийн тэртээх энэ өдөр улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт явуулсан байдаг. Тухайн үед монголчуудын дөнгөж тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан тул санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан түүхтэй юм. Манай улсын түүхэнд чухал ач холбогдол бүхий энэхүү үйл явдлын талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Н.Хишигттэй ярилцлаа.
2025-10-20

О.БОЛД-ЭРДЭНЭ: Спортын үе үеийн алдартнууд бол Биеийн тамирын сургуулийн нэрийн хуудас юм

Хөдөлмөрийн баатар зургаа, Ардын багш найм, Гавьяат тамирчин, дасгалжуулагч 100 гаруй, олимпын есөн медалтан “төрүүлсэн” Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийн түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тус сургуулийн захирал, Монголын жюү жицүгийн холбоог үүсгэн байгуулагч, анхны хар бүстэн Одсүрэнгийн Болд-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр жүдо, самбо, кураш, үндэсний бөх, жюү жицүгээр хичээллэн, чамгүй амжилт гаргасан төдийгүй сүүлийн 20 жилийн хугацаанд бэлдсэн шавь нар нь тив, дэлхий, олон улсын тэмцээнд 1000 гаруй медаль хүртжээ.
2025-10-16