Барилгынханд “барьцаалагдсан” ипотек
Д.Баяраа эхнэр, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд амьдардаг. Тэрбээр сардаа 1.8 сая төгрөгийн цалинтай, хувийн байгууллагад ажилладаг жирийн нэг залуу. Харин түүний болон эхнэр, хүүхдүүдийнх нь мөрөөдөл дулаахан, тухлаг байранд амьдрах. Өөрийн газар дээрээ амины орон сууц барих гэтэл өртөг зардал нь орон сууцынхтай дүйцэхүйц өндөр гарч. Иймд хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгт ойр орон сууцад л орохыг зорих болжээ.
Өчигдөр 10 цаг 00 мин
Монголын нийгэм хүүхдэд үл хайхрах хүчирхийлэл үйлдэхийг “зөвшөөрдөг”
Хүүхдийн хүчирхийллийн дөрвөн янзын хэлбэр бий. Энэ нь бие махбодын, сэтгэл санааны, бэл гийн болон үл хайхрах хүчирхийлэл юм. Үүн дотроос монгол хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд хамгийн их өртдөг гэсэн судалгаа байдаг. Жилийн аль ч үед бүртгэгддэг хүүхдийн хүчирхийллийн талаарх тоон мэдээнд үл хайхрах нь өндөр хувьтай хэ вээр. Харин үүнийг томчууд төдийлөн ойшоодоггүй.
Уржигдар 12 цаг 00 мин
Хувь тэнцүүлэх сонголт
Монголын ардчилал 20 жилийнхээ босгон дээр шинэ сонголт, шинэ сорилын өмнө ирлээ. Энэ нь олигархжсан, бүлэглэлүүдэд үйлчилж тэрбумтан төрүүлдэг одоогийн төрийн бүдүүвчийг ардчилсан төрийн байгууламжаар задлах тайван замын хувьсгал юм. Ийм хувьсгал хийх үгүй нь, хийлээ гэхэд үр дүнд хүрэх эсэх нь гишүү дийн өнөөдрөөс хэлэлцэх УИХ-ын Сонгуулийн ту хай хуулиас шууд хамаарна. Сонгуулийн хуулийг өөрчилж байсан туршлага Монголын парламентад бий. Харамсалтай нь, тэр болгонд улс орон, ард тү мэнд тустайг нь бус, аль болох өөрсдөө сонгогдох магадлалтайг нь хуульчилж ирсэн билээ.
Нэг
Уржигдар 11 цаг 00 мин
Ардын нам уу, ардчилсан парламент уу
УИХ шинэ даргатай болоод хоёр долоо хонож байна. Аль нэг намын дарга парламентын спикерээр ажиллах нь буруу хэмээн сөрөг хүч ний зүгээс эсэргүүцсэн ч олонх шийдвэрээ гаргасан. МАН-ын шинэ цагийн түүхэн дэх хамгийн залуу дарга хэмээн Н.Учралыг тодотгож буй.
Уржигдар 10 цаг 12 мин
Нулимстай нүүдэл: Ганц дайчин ганцаардахгүй
Дээрмийн сонгодог хувилбар нь 2017-2019 онд өрнөсөн. Сүхбаатар дүүргийн иргэд дээрх онд нийслэлийн дахин төлөвлөлтөд орж, газраа өгч эхэлсэн. Азийн хөгжлийн банк (АХБ)-ны ГАДИП буюу Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээ, нийтийн үйлчилгээ, орон сууцжуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой урт хугацааны хөтөлбөр нь газар чөлөөлөхөд нөхөн олгох төлбөрийг гаргасан. Харамсалтай нь, хөтөлбөрийн зарим монгол ажилтнууд тухайн үед Сэлбэ орчмын айлуудын газрыг нэг ам.метрийг нь 60 000, Баянхошууны өрхүүдийн газрыг 45 000 төгрөгөөр үнэлэх зар тарааж, хэт бага мөнгө авахыг тулгасан байдаг. Улмаар “Тэгш Сонголт” ХХК-аас иргэдийн газар байшинд зөвшөөрөлгүй гэнэтийн үнэлгээ хийж, айлуудын 1 метр квадрат газрыг 60 000 төгрөгөөр үнэлснээс гадна хашаа байшингийн хэмжээг илт бууруулж тооцсон гэдэг.
2025-12-02
Эмийн чанар, аюулгүй байдал авлигаас үүдэн алсарч байна
Улс орон даяар ханиад, томуу дэгдэж, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хичээлийг цахимд шилжүүллээ. Ингэснээр сайн үр дүнд хүрч байгаагүй, “Ковид-19”-ийн үеэр эл аргаар хичээллэсний горыг амссан хүүхдүүд мэдлэгийн хоцрогдолтой болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэвч үүнийг үл ойшоон Боловсролын яамнаас бага, дунд ангийнхны хи чээлийг цахимаар явуулахаар болов.
2025-12-02
Шатахууны сав тойрсон айдастай амьдрал
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрладаг ерөнхий боловсролын 14 дү гээр сургуулийнхан хажуу бөөрөндөө “наалдсан” “Шунхлай” шатахуун түгээх станц (ШТС)-ыг нүүлгэх гэж сүүлийн хэдэн жил тэмцээд хүчрэхгүй өдий хүрэв.
2025-12-02
ХДХВ/ДОХ-ын өмнө хүн төрөлхтөн хүчгүй хэвээрээ байна
Анагаах ухааны хөгжил өдгөө оргилдоо хүрч, хүнээс хүн “бүтээж” буй гэх ч өнөө хэр нь ХДХВ/ДОХ-ын өмнө нийтээрээ хүчин мөхөс хэвээрээ л байна. Дэлхийн эрдэмтэд цаг минуттай уралдан шинэ эм, вакцин, биобэлдмэл гарган авч, туршиж, хэрэглээнд нэвтрүүлж байгаа ч ДОХ-ыг бүрэн эмчлэх аргыг олж чадаагүй гэсэн үг. ДЭМБ-аас уг өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тэмдэглэх санаачилгыг 1988 онд гаргаж, тэр цагаас хойш улс орнууд ДОХ-ын эсрэг хариу арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлсээр ирэв.
2025-12-01
Эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах ажил удаашралтай байна
Үүнээс жил бүр 1000-1500 айлыг эрчим хүчээр хангадаг ч Улаанбаатарт “харанхуй айл” байсаар. Айл өрх нэг бүрээ эрчим хүчээр хангаж чадахгүй байгаа бид томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн “тогны” асуудлыг шийдэх, импортын хамааралгүй болох талаар яриад ч нэмэргүй гэсэн үг. Гэхдээ л орхиж болохгүй, хэлэлцэж байх сэдэв учраас ахиад л импортын хамаарлыг хэрхэн бууруулж, эрчим хүчний салбараа яаж хөгжүүлэх тухай дурдъя.
2025-11-28
Хүүхдүүдээ хорьж, ханиад, томуутай “тэмцдэг” улс Монголоос өөр байхгүй
Сайд, дарга нарын хийж чаддаг ганц ажил нь сургууль, цэцэрлэгийг хаах, хүүхдүүдийн урлагийн үзлэг, шинэ жил, спортын арга хэмжээг хориглох явдал. Нийгмийн аливаа асуудлыг шийдэх, халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээ авах, түгжрэлийг бууруулах зэрэгт энэ л аргаа ашигладаг, өөр шийдэл тэдэнд угаасаа байхгүй. Хэдэн жилийн өмнө хүйтэрлээ гээд хичээл сургалтаа зогсоож л байсан улс шүү дээ. Урагшгүй ноёдод ханиад, томуу бол сайхан шалтаг. Утаатай угаартай, түгжрэлтэй, түмэн асуудалтай Улаанбаатарт өвөл үргэлж л хүйтэн байдаг.
2025-11-28
Эрх ямбаны золиосонд алдагдсан боломж
Монгол Улс олон намын систем бүхий ардчилсан тогтолцоонд шилжээд хэдийн 30 гаруй жилийг үджээ. Хүнээр бол насанд хүрч, үзэл бодол нь төлөвших хангалттай хугацаа. Гэвч төрийн жолоо атгаж, түмний өмнөөс бодлого батлах учиртай тү шээд маань өнөө хэр урт хугацааны тооцоо, судалгаатай шийдвэр ховорхон гаргадаг. Тэд иргэдийн эрх, эрх чөлөөг хангахын оронд өдөр тутмын амьдралд нь сөргөөр нөлөөлж, гай болох шийдвэр л гаргах нь түгээмэл.
2025-11-28
Татвар төлөгчдөө талхих төлөвлөгөө
Өөрийн тань хэлсэнчлэн, нийслэлийн төсөв хэзээ ч ийм “секси” байгаагүй юм шүү, Х.Нямбаатар аа. 2025 онд улсад нэг ч төгрөгийн орлого төвлөрүүлэхгүй байхаар үеэл ах Л.Оюун-Эрдэнэтэйгээ үгсэн тохирч, нийслэлийн төсвийг 3.8 их наяд төгрөгөөр анхлан баталснаа хэдхэн сарын дотор өнөөхөө 3-4 удаа тодотгосон. Мөн дотоод, гадаадаас бонд босгон, нийт зарлагыг 5.8 их наяд хол давуулаад буй “галзуу баян хот”-ын даргаасаа нийслэл чүүд үр дүн, хариуцлага нэхэх эрхтэй. 4.3 их наяд төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт нэрээр зарцуулахдаа 50 хувийг нь зам, бродюрт нааж, “мөрөөдлийн метро”-ны ТЭЗҮ, зураг төсөлд нэг хэсгийг нь хийсгэж, гурван жилийн дараа дуусах Туулын хурдны замын газар шорооны ажилд 538.6 тэрбумыг булж, Урт цагааны гудамжинд 44 тэрбумыг цацаж, 600 саяар “пловдсон” гэхчлэн хэрээсээ хэтэрсэн тансаглал энэ жилжин үргэлжлэв.
2025-11-28
Харь буриадын нутаг дүүрэн цагаан нулимстай
Ульхан харуул дээр очтол Оргилболд начин машин дотор сууж байв. Энэ аварга биет эр “Микро”-ны арын суудлыг ганцаар дүүргэн биеэ хэд эвхэн бөгцийн нэг зүйлийг хичээнгүйлэн үйлдэнэ. Сонирхвоос үгийн сүлжээ бөглөх аж. Харин түүний эхнэр наагуур цаагуур гүйн Оросын хилийн орчим дахь наймаа арилжааны ажлыг эрхлэх авай. Мань бөхийн бие тэнхээ дажгүй гэнэ.
2025-11-27
1.6 сая хүнтэй нийслэлд үнэр хэмжигч төхөөрөмж нэг ч алга
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү хагас коксон шахмал түлшний асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд асуулга тавьжээ. Тэрбээр “Түлшний химийн найрлага, эрүүл мэндэд үзүүлжбуй нөлөөллийг баталгаат лабораториор шинжлүүлнэ. Шинэ, хуучин түлшний талаарх асуулгыг энэ долоо хоногт хэлэлцүүлнэ” хэмээв.
2025-11-27
Төрөөс санхүүждэг хакерууд Засгийн газруудыг“онилж” байна
Манай улсын интернэт хэрэглэгчийн тоо энэ оны эхний хагас жилийн байдлаар 4.5 саяд хүрээд байна. Өнгөрсөн онд 2.9 сая орчим байсан бол ийнхүү нэг жилийн хугацаанд огцом өсжээ. Улаанбаатар хотын иргэдийн 85.3, орон нутгийнхны 67.6 хувь нь интернэт хэрэглэгч. Хэдий бусад оронтой харьцуулахад Монгол Улс хүн ам цөөтэй ч интернэтийн хэрэглээ өндөртэй нь дээрх баримтаас харагдаж байна.
2025-11-27
Томилгооны “улирал”
МАН-ынхны талцал дуусаж, томилгоо, эрх мэдлийн хуваарилалтын “улирал” эхлээд байна. Парламент сар гаруйн турш даргагүй байсны эцэст спикертэй болоод долоо хонож буй. Шинэхэн спикер Н.Учралыг олон томилгоо, “бялуу” хуваах ажил хүлээж байсан. Тиймээс даваа гаргаас эдгээрийг түрүүчээс нь “эзэнтэй” болгов. МАН-ын шинэ даргыг сонгосонтой холбоотойгоор Засгийн газарт ч халаа, сэлгээ өрнөсөөр байна.
2025-11-27
Хэсэг зуурын жаргалын төлөө ханиа тарчлаасан гэргий торны цаана 10 жилийг өнгөрөөнө
Гэр бүлээс гадуурх харилцаанаас улбаатай эмгэнэлт хэргүүд ар араасаа олны анхааралд өртөж, нийгмийн сүлжээн дэх бүхнийг шүүдэг “их мэдэгчид” ам хэлээ билүүдэн талцацгааж байна. Гэр бүлийн маргаан, нууц амрагийн харилцаа эцэстээ хүний амь, эрүүл мэндийг хохироож, олон хүүхэд өнчрөл хагацал, хойт эцэг, эхийн гар харах амьдралд ч хүргэж буй билээ. Хамгийн сүүлд л гэхэд нийслэлийн ИТХын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс улбаалан хүүгийнх нь олон нийтийн сүлжээнд бичсэн зурвас, эхнэрийнх нь хийсэн хэвлэлийн бага хурал хүмүүсийн анхаарлыг татав.
2025-11-25
Дэмжихгүй жил, тэмцэхгүй өвчин гэж алга
Засгийн газраас 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан танилцуулахыг салбарын сайд Ж.Чинбүрэнд саяхан даалгасан. Улмаар энэ чиглэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж, бүх талаар дэмжлэг үзүүлэх, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусган шийдвэрлэх замаар салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон билээ.
2025-11-24