Ерөнхийлөгч “Оюутолгой”-н гүний уурхайд ажиллав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Оюутолгойн гүний уурхайд ажиллажээ. “Оюутолгой” компани 2022 онд гүний уурхайгаа нээсэн. Өнгөрсөн оны олборлолт нь өмнөх жилийнхээсээ 50 хувиар нэмэгдэж, зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсжээ. 2028-2030 онд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тн зэс үйлдвэрлэх төлөвтэй гэнэ.
2025-03-21
УИХ-ын хаврын чуулган гишүүдийн 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ
УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган өчигдөр 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцсон юм.
2025-03-18
“Том болоогүй” гишүүн
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Батшугарыг иргэд эцгийнх нь нэрээр анддаггүй. Тиймдээ ч өдгөө 38 настай залуу улс төрчийг олон нийт аавынхаа нэр, нөлөөгөөр амьдарч ирсэн гэж ярьдаг.
2025-03-17
Хоёр аймаг, 55 сумд нөхөн сонгууль явуулна
Аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгууль зохион байгуулах хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан байна.
2025-03-14
Төрийн албаны ерөнхий шалгалтыг орон даяар эхлүүлэв
Төрийн албаны энэ оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтыг өчигдөр нийслэл болон 21 аймагт зэрэг эхлүүлэв. Энэ улирлын шалгалтад улсын хэмжээнд 4041, үүнээс 1703 нь нийслэлд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.
2025-03-13
Эрчим хүчний реформын үр дүнг тандан судална гэв
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж нар иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын үр дүнгийн талаар өчигдөр мэдээлэв.
2025-03-11
Өрсөлдөөнөөр бус, өнгө мөнгөөр сонгогдсон П.Батчимэг
УИХ-ын 2024 оны сонгуулиар бүрдсэн парламент түүхэндээ хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Үүний найм нь тойргоос буюу цэвэр өрсөлдөөн дундаас сонгогдсон бол 24 нь нам, эвслийн жагсаалтаас, “зовлон” багатайгаар гарч ирсэн юм.
2025-03-10
Цагаан сараар тав хоног амарна
Цагаан сарын үеэр бүх нийтээрээ тав хоног амрах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас гаргалаа.
2025-02-27