Ирвэс хамгаалах сангийнхан Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруунд таван гүем шинээр бүртгэсэн талаараа мэдээлэв. Тус сангийн судлаачид төлөвлөгөөт бусаар, ховор тохиолдолд цоохор ирвэсийн үүрийг шалгаж, үр төлийнх нь эсэн мэнд байдлыг судалдаг гэнэ. Энэудаа хоёр үүр шалгаж, ойрхон төрсөн байж болзошгүй таван гүем эрүүл, хэвийн бойжиж байгааг баталгаажуулжээ.
Ирвэс судлаачид үүнээс өмнө 2019 онд “Дагина” хэмээх нэртэй ирвэсийн үүрэнд “үзлэг” хийж байж. Харин Тост, Тосон бумбын нуруунд хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 25-30 бодгаль цоохор ирвэс тухай бүсэд нутагладгийг тогтоожээ.
Н.Мишээл