Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Афганистанд Америк буцаж ирэх гэж байна уу

Дэлхийн олон улс алан хядагч байгууллага хэмээн үздэг лалын эрс байр суур ьтай “Талибан” хөдөлгөөн 2021 оны наймдугаар сард Афганистаны засгийн эрхийг авахад түр хугацааны явдал гэж үзэж байлаа. Талибуудын үед тус улс олон улсын түвшинд тусгаарлагдана гэж ажиглагчид хэлдэг байв. Дөрвөн жилийн дараа эргэн харахад байдал арай л өөр байна.
2025-11-25

П.Наранбаяр: Шаардлагатай үед хэсэгчилсэн байдлаар хичээлийг цахимд шилжүүлнэ

Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид ханиад томууны дэгдэлтийг тооцож, улирлын бүтцийг хийсэн. Өнгөрсөн жил энэ бүтцийнхээ дагуу сургууль амарч, ямар нэгэн байдлаар цахим хэлбэрт шилжилгүйгээр танхимаар хичээлсэн. Энэ бол сүүлийн 10 жил байгаагүй үзүүлэлт гэж хэлж болно. Тэгэхээр бид энэ жил хэсэгчилсэн байдлаар зохицуулах боломжтой гэж үзэж, судалгаа хийж байна.
2025-11-25

Хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт Вонгуаны их сургуультай хамтран ажиллана

Монгол, БНСУ-ын төр, хувийн хэвшил бо­лон эрдэм шинжилгээний бай­гуулла­гуу­дын тө­лөө­лөл оролцсон “МонголБНСУ-ын Хүнс, био­тех­но­логийн хамтын ажил­лагааны бага хурал-2025” өчигдөр бол­лоо.
2025-11-25

“Эрдэнэс Тавантолгой” ХК оны хамгийн өндөр дүнтэй борлуулалтаа энэ сард хийжээ

Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Та­ван­толгой” ХК-д тогтоосон онцгой дэг­лэмийн хугацаа дуусаж, өнгөрсөн арав­дугаар сарын 23-нд компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилогдсон билээ. Энэ хугацаанд “Эр­дэ­нэс Тавантолгой” ХК 31 удаагийн арилжаагаар 206.4 сая ам.долларын үнэ бүхий 2 777 600 тонн нүүрс борлуулсан байна.
2025-11-25

Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг Цэц шүүв

Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төг­рө­гөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хуга­цаа­гаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүр­тэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, эсэх маргааныг Цэ­цийн дунд суудлын хуралдаанаар өчигдөр хэ­лэлц­лээ.
2025-11-25

Малдаа явсан, автомашинтайгаа төөрсөн иргэдийг эсэн мэнд олжээ

Манай улсын нийт нутгийн 97 хувь нь цасан бүрхүүл­тэй, цасны дундаж зузаан 2-13 см бөгөөд зудын урьд­чилсан үнэлгээгээр баруун аймгуудад нөхцөл байдал хүндрэх төлөвтэйг цаг уурын байгууллагаас мэ­дээл­­ сэн билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд говийн зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуур­га шуурсан. Шуурганы улмаас төөрч, сураггүй бол­сон 15 дуудлага онцгой байдлын байгууллагад ир­жээ. Тухайлбал, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн та­ван сумд 15 иргэн төөрсөн байна. Дуудлагын дагуу орон нут­гийн онцгой байдлын байгууллагын алба хааг­чид ажил­лаж, тэднийг эсэн мэнд олсон бөгөөд найм нь хүүхэд байж.
2025-11-25

ДЦС-5 төсөлд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлнэ

ДЦС-5 төсөлд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлнэ
2025-11-25

УИХ-ын гишүүн Э.Болормаа яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймаг багт­сан ба­руун бүсээс МАН-ыг төлөөлж сон­гогд­сон Э.Бо­лор­маад цагдаа, прокурорын бай­гуу­л­ла­гаас ял­лагдагчаар татах тогтоолыг нь та­нил­цуулахаар болоод багагүй хугацаа өнгөр­лөө. Гэвч тэр­бээр элдэв шалтаг, шалтгаан хэлж зугт­саар уг тогтоолтой танилцахгүй, шүү­хээс түү­нийг ал­бадан ирүүлэх захирамж ч гар­гаад хүч­рэх­гүй, муур, хулгана болж тоглож байна. Энэ са­рын 28-ны дотор түүнийг албадан ирүү­лэх захи­рамж шүүгч гаргасан бөгөөд үүнийг нь мэд­сэн Э.Болормаа олон нийтийн сүлжээнд “Гут­лаа тос­лоод очно” гэж мэдэгдээд буй юм.
2025-11-25

Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

Өвлийн эхэн сар гараад дөнгөж дөрөв хонож буй. Гэ­тэл ха­ниад, томуу сүүлийн өдрүүдэд эрчимтэй тар­хаж, эмнэл­гүүд хөл гишгэх зайгүй болж байна. Улсын хэмжээнд то­муу, томуу төст өвчний тархалт алаг цоог, нийс­лэл болон Архан­гай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв ай­магт идэвх­жил өн­дөр байгааг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Тус тө­вийн тан­далт, су­далгаагаар хүн амын дунд амьс­галын замын син­ци­тиаль, томууны A хүрээний H3N2 ви­рус өргөн тархаад бай­гаа аж. То­муугаар өвчлөгсдийн 81.3 хувийг 15 хүртэлх, тэд­ний до­тор тав хүртэлх насныхан тал хувийг нь эзэлж буй гэнэ.
2025-11-25

"Шинэ Улаангом зах" шатаж, галыг унтраахаар ажиллаж байна

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг "Шинэ Улаангом зах" шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.11.25/ 09:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 56 алба хаагч, 8 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
2025-11-25

Таван жилийн хугацаанд гэрлэлт 29 хувиар буурч, салалт таван хувиар өсчээ

Монгол гэр бүлийн харилцааны өнөө­гийн бай­дал, өөрчлөлт судалгааг Гэр бүл, хөдөл­мөр, нийг­мийн хамгааллын яамны захиалгаар Хүн ам, хөдөлмөр, нийг­мийн хамгааллын сур­галт, су­дал­гааны хүрээлэн­гийн­хэн гүй­цэтгэ­сэн байна. Уг су­далгааны үр дүнг тус хү­рээ­лэн­гийн­хэн сал­барын яамны удирдлагуудад өчиг­дөр та­нил­цуу­лав. 2019 оныг 2024 оныхтой харь­цуу­ла­хад гэр­лэлт 29 хувиар буурсан бол гэр бүл цуц­лал­тын тоо эс­рэгээрээ таван хувиар өссөн байна.
2025-11-25

30 жил “дуншсан” Гандангийн төлөвлөлт дахиад бүтэлгүйтэх вий

Иргэн С.Нарантуяа “Би 1990 оноос Гандангийн дэнжид амьдарч байна. Гандан орчмыг аялал жуулчлалын цогцолбор болгохыг дэмжинэ. Жуулчид ч олноор ирдэг. Тиймээс гудамж талбайг нь засаж, сайжруулбал олон хүн сонирхох нь тодорхой. Гэхдээ ул­­­­саас “Ган­­­­данг хөгжүүлэх төлөвлөгөө” гэх мэт олон төсөл, хөтөлбөр танилцуулдаг ч одоо болтол бидний тулгамдсан асуудлыг шийдэж чадаагүй л байна. Аялал жуулчлалын бүс болгоно гэж ч олон жил ярьсан. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа оршин суугчдаас санал асуулга авсан. Са­­нал асуулгаар иргэд төвлөр­­сөн шу­­­­­гам сүлжээг нь шийдвэл хувийн амины орон сууц барина гэдгээ илэрхийлсэн” гэв.
2025-11-25

“Мөнх тэнгэрийн бичиг-2025” уран бичлэгийн үзэсгэлэнг тольдоорой

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2025” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд дэлгээд байна. Мөн энэ үеэр “Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулан шагнажээ. Ингэхдээ уран бүтээлч, багш, сурагч, оюутан гэсэн дөрвөн ангилалд шилдгүүдийг тодруулав.
2025-11-24

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгожээ

Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд нийслэлийн ерөнхий боловсролын 92, 97 дугаар сургуулийнханд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.
2025-11-24

“Хашир бай” мэдээлэл, нөлөөллийн аян эхлүүлэв

Энэ оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 41 844 гэмт хэрэг бүртгэгдсэний 35.1 хувийг залилах гэмт хэрэг эзэлж буй юм. Үүний 72.3 хувийг цахим орчинд үйлдэж, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг холбогдох албаныхан мэдээлэв. Иймд тус байгууллагаас “Хашир бай” мэдээлэл, нөлөөллийн аяныг энэ сарын 20-ноос улсын хэмжээнд эхлүүлсэн байна. Цахим орчинд үйлдэж буй гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж, фэйсбүүк хаягаа алдах, телеграм ашиглан даалгавар биелүүлэх, зээлийн эрх нэмүүлэх зэргээр хууран мэхэлж үйлдэж буй залилангийн гэмт хэргийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэгийг тэлэх зорилгоор уг аяныг санаачилсан аж.
2025-11-24

Узбекистан руу 57 932 хонь экспортолжээ

Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын 20-ны байдлаар манай улс БНХАУ руу 2700 орчим хонь нийлүүлсэн бөгөөд малын экспорт жил бүрийн 10-1 дүгээр сард идэвхтэй үргэлжилдэг.
2025-11-24

Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана

Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
2025-11-24

"Намайг хүлж, бэлгийн дур хүслээ хангаж, үүнээсээ хийсэн бичлэг зэргээ олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлж байсан"

Тэрбээр, "Бид 17 настайгаасаа эхэлж, гэр бүл болсон. Гэтэл олон жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар нь өмнө олон нийтийн сүлжээнд дэлгэсэн. Намайг тагнаж чагнаж, үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг зөрчиж байгааг цагдаагийн байгууллагад өгсөн. Энэ мэдээлэл цацагдсан цагаас эхэлэн намайг тавилгатай орон сууцыг нь зарсан хэмээн сошиал орчинд бичсэн байна лээ. Б.Эрдэнэсүх гэр бүлээс гадуурх харилцаатай болж, хүүхдүүдийг маань гэрээс нь хөөж гаргасан.
2025-11-24