Вьетнамын өмнөд болон төвийн нутгуудаар олон хоног үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 102 хүн амиа алдаж, 12 иргэн сураггүй алга болжээ. Гамшгийн улмаас улсын хэмжээнд 186 мянга гаруй барилга, байшин эвдэрч, гурван сая орчим толгой мал үрэгдсэнээр нийт хохирлын хэмжээ 300 сая ам.доллар давсан байна. Хамгийн ихээр хохирол амссан муж нь уулархаг бүсэд орших Даклак бөгөөд тэнд 60 гаруй хүн амиа алдсан аж.
Вьетнамд сүүлийн саруудад олон удаа байгалийн гамшиг тохиосон бөгөөд “Калмаэги” болон “Буалой” хар салхи хэдхэн долоо хоногийн зайтай дайран өнгөр чээ. Албаныхны мэдээлснээр өнгөрсөн ням гаргийн байдлаар 258 мянган хүн цахилгаангүй болж, авто болон төмөр замууд хаагдсан гэнэ. Мөн хур тунадасны түвшин өнгөрсөн баасан гарагт 5.2 метрээс давсан нь 1993 оноос хойш тохиосон хамгийн өндөр үзүүлэлт байжээ.
Э.Сүйлэн