Монгол, БНСУ-ын төр, хувийн хэвшил болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцсон “МонголБНСУ-ын Хүнс, биотехнологийн хамтын ажиллагааны бага хурал-2025” өчигдөр боллоо. Энэ үеэр ХХААХҮЯ болон БНСУын Вонгуаны их сургууль хооронд техник хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Ингэснээр талууд хүнс, биотехнологийн судалгаа, хөгжүүлэлт, нүүрс төрөгчийн ялгаруулалтыг бууруулах технологи, гарааны бизнесийн инкубатор, старт ап дэмжлэгийн хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж бүрдэх аж. Түүнч лэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт шинэ техник, технологи, инновацид суурилсан хөгжлийн стратегийг тууштай хэрэгжүүлэхээр төлөвлөн, санал солилцжээ. ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн “Вонгуаны их сур гуультай хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр лэлийн чиглэлд хамтран, байгаль орчин, нийгэм, засаглалд эерэг нөлөө бүхий удирдлагын тогтолцоог бэхжүүлж, тогтвортой үйлдвэрлэлийн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд түлхэц болох хамтын ажиллагааг эхлүүллээ” гэв.
С.Цэрэн