Манай улсын нийт нутгийн 97 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-13 см бөгөөд зудын урьдчилсан үнэлгээгээр баруун аймгуудад нөхцөл байдал хүндрэх төлөвтэйг цаг уурын байгууллагаас мэдээл сэн билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд говийн зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурсан. Шуурганы улмаас төөрч, сураггүй болсон 15 дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Тухайлбал, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн таван сумд 15 иргэн төөрсөн байна. Дуудлагын дагуу орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, тэднийг эсэн мэнд олсон бөгөөд найм нь хүүхэд байж.
Цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад өчигдрөөс ирэх сарын 3 хүртэлх 10 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй байх нь. Өнөөдөр баруун болон төв, маргааш төв, говийн аймаг, 27-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, 28, 29-нд баруун, төв, зүүн, ирэх сарын 1-нд баруун, төвийн заримгазар, 2-нд төв, говь, зүүн аймгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах нь. Ирэх сарын 2-нд салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 1618 метр хүрч ширүүсэх гэнэ. Харин нийслэлд энэ сарын 28-нд цас орж, цасан шуурга шуурах аж.
Ч.Туяа